Бичлэгийн тоо 3,329
Хүний үнэнч анд болох нохой эртнээс эзнээ хамгаалж эхэлсэн. Харин манай улс нохойг мэргэжлийн журмаар сургаж, хүчний байгууллагад ашигладаг болоод 66 жил өнгөрчээ. Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн тасагт Солонгос улсын бие хамгаалах нийгэмлэг өөрсдийн сургаж, бэлтгэсэн немц овчаркийг өчигдөр өглөө. Тус нийгэмлэгийнхэн энэ үеэр өөрсдийн сургасан хоёр эрэлч нохойн үзүүлэх тоглолтыг нохой сонирхогч хүмүүст үзүүлсэн юм.
Тэдний сургасан нохойнуудын онцлог нь ямар ч нөхцөл, ямар ч тохиолдолд зөвхөн эзнийхээ дохиог дагаж сурсан байна. Манай Эрэлч албаныхан ч мөн дөрвөн нохойныхоо чадварыг энэ үеэр сонирхуулсан юм. Монголын нохой судлалын холбоо энэ үйл ажиллагаанд хамтран оролцож, тус холбоонд харьяалагддаг бөгөөд нохой сургаж, тэжээдэг хүмүүс өөрсдийн нохойнуудаа авчирч Солонгосын төлөөлөгчдөд танилцуулав.
 Энэ үеэр ХААИС-д дадлагаар ирсэн франц оюутнууд өөрийн орноосоо авчирсан галзуугийн вакцинаар тэнд байсан бүхий л нохойг үнэ төлбөргүй тарьж, туулгад хамруулсан юм. Дашрамд дуулгахад “Ауди”, “Бенз”-ээрээ дэлхийд алдартай Герман улс цэвэр үүлдрийн немц овчаркны борлуулалтаараа машинаас илүү орлого олдог байна.
www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3429429/121/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
9 Хятадын генералд бүх насаар нь хорих ял ногдуулжээ 2016-08-16 2827
8 Манай жүдоч Л.Отгонбаатар хагалгаанд орохоор болжээ [1] 2016-08-16 3012
7 Майкл Фелпс ахиж уралдахгүй [2] 2016-08-16 2992
6 Автомашинтай хэн бүхэнд зориулсан 15 ухаалаг арга [2] 2016-08-19 3197
5 Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж [1] 2016-08-19 3370
4 Хүний биологийн цагийг “Reset” хийх товчийг эрдэмтэд олж нээжээ [1] 2016-08-19 5149
3 Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд [2] 2016-09-23 12447
2 Нөхрийнхөө талаар бусадтай хуваалцаж болохгүй зүйл 2016-09-23 15606
1 Адам Леван охинтой боллоо 2016-09-23 10317
배너신청
자생병원

배너신청