Бичлэгийн тоо 3,329
Владимир Путины Узбекистаны айлчлал их өрийн асуудлыг шийднэ


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Узбекистанд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн очжээ. Тэрээр тус улсын Ерөнхийлөгч Ислам Каримовтой хэлэлцээр хийх явцдаа узбекийн хөдөө аж ахуйн  бүтээгдхүүнүүдийг Орост нийлүүлэх явдлыг нэмэгдүүлэх хэтийн төлөвлөгөөний талаар ярилцах аж.

“АНУ болон ЕХ-ны зүгээс тавьсан хориг арга хэмжээтэй холбоотойгоор Узбекистанаас хөдөө аж ахуйн бүтээгдхүүн нийлүүлэлтийг өргөжүүлэх асуудал яригдах нь мэдээж” хэмээн Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.  

Энэ талын асуудал сүүлийн хэдэн сарын турш яригдаж байгаа бөгөөд өнгөрөгч есдүгээр сард хоёр улсын компаниудын түвшинд хэлцэл явагдан, 11-р сарын сүүлчээр Узбекистанд жимс ногоо боловсруулах үйлдвэр байгуулах хамтарсан төслийг хэрэгжүүлэх, бүтээгдхүүнийг нь Орост нийлүүлэх талаар шийдвэр гаргасан билээ.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Узбекистаны 890 сая ам.долларын өрийн асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж. “11-р сарын байдлаар өрийн нийт хэмжээ 890 орчим сая ам.доллар болсон бөгөөд үүний 500 сая нь үндсэн өр, 388 сая нь өрийн хүүд бодогдож байгаа” гэж Ушаков тайлбарлажээ. Түүний өгүүлснээр, өөрсдийн ерөнхийлөгчдийн даалгавраар хоёр орны сангийн яамд зөвлөлдөх уулзалт хийсэн бөгөөд өрийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой хэлэлцээрийн төслийг бэлтгэсэн аж.

“Айлчлалын явцад хоёр орны хоорондох санхүүгийн асуудал сайнаар шийдэгдвэл худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд саад болж байсан нөхцөл байдал алга болох юм” хэмээн Ушаков онцлон тэмдэглэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслахын хийсэн мэдээллээс харахад, айлчлалын явцад дөрвөн чухал баримтад гарын үсэг зурагдах юм байна. Үүнд: Санхүүгийн шаардлага, хариуцлагыг харилцан зохицуулах тухай улс хоорондын хэлцэл, 2015-2019 онд Орос-Узбекистаны хоорондох эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийн тухай хэлэлцээр, Хууль бус замаар хураагдсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис бэлдмэлүүдийн судалгааны үр дүнг харилцан солилцох тухай протокол, мөн Орос, Узбекистаны Гадаад хэргийн яамд 2015 онд хамтран ажиллах хөтөлбөр зэрэг баримт бичгүүд багтаж байгаа аж. 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8401412/a5c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort

Владимир Путины Узбекистаны айлчлал их өрийн асуудлыг шийднэ

  • 2014-12-10
  • Уншсан 2020

Дэлхийн хамгийн намхан эр, хамгийн өндөр хүн болсон түүх

  • 2015-02-17
  • Уншсан 2018

30 гаруй хүнийг одоог хүртэл аварч чадахгүй байна

  • 2015-02-04
  • Уншсан 2018

iim l er hun baigaach

  • 2015-01-03
  • Уншсан 2018

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “муухай” зовлон

  • 2014-12-03
  • Уншсан 2018

Дэлхийн шатрын их мастер Монголд ирнэ

  • 2015-02-01
  • Уншсан 2018

Гэртээ байхдаа ч амжилтаа өсгөе

  • 2014-12-14
  • Уншсан 2018

Жүжигчин Амбий бурханы оронд одлоо

  • 2015-02-27
  • Уншсан 2018

Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт

  • 2015-01-25
  • Уншсан 2018

Хавцалд "өлгөөстэй" зоогийн газар

  • 2014-12-28
  • Уншсан 2018

"Голдэн Стэйт Уорриорс" улирлыг итгэл төгс тэргүүлж байна

  • 2015-01-19
  • Уншсан 2018

Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли

  • 2015-01-22
  • Уншсан 2018

Тэрбумтан шиг “үрцгээе”-2

  • 2015-01-22
  • Уншсан 2018

Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүд баригджээ

  • 2015-02-09
  • Уншсан 2017

Өмнөд Солонгост суугаа АНУ-ын элчин сайд халдлагад өртжээ

  • 2015-03-05
  • Уншсан 2017

Тэрбумтан Mark Cuban-н хорин хэдэн настнуудад өгөх 5 ЗӨВЛӨГӨӨ

  • 2015-04-21
  • Уншсан 2017

Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна

  • 2015-02-23
  • Уншсан 2017

Севол усан онгоцыг далайгаас татаж гаргах ажлыг төлөвлөөгүй байна

  • 2015-03-09
  • Уншсан 2017

Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд

  • 2015-03-01
  • Уншсан 2017

Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ

  • 2015-02-11
  • Уншсан 2017
배너신청
자생병원

배너신청