Бичлэгийн тоо 3,329
Севол усан онгоцыг далайгаас татаж гаргах ажлыг төлөвлөөгүй байна
Ирэх 04 сард Солонгос улсын Жинду арлын ойролцоо ачаа, тээврийн Севол усан онгоц осолдсоор 1 жил болох  гэж байна.

Осол гарсаар одоог хүртэл 9 зорчигчийн цогцос огт олдоогүй байгаа бөгөөд тэдний ар гэрийнхэн нь Севол усан онгоцыг далайн ёроолоос дээш татан гаргаж , цогцсыг эрж сурвалжлах ажлыг эхлүүлэхийг шаардаж байгаа билээ. Севол усан огноцыг уснаас татаж гаргахад 120 тэрбум орчим вон шаардлагатай гэж энэхүү ажлыг гүйцэтгэх саналаа ирүүлээд байгаа Англи улсын баг мэдэгдээд байгаа бөгөөд үүний дараа уснаас гаргасан онгоцыг  , байрлуулах, түүнийг хамгаалах  гээд олон төрлийн зардлын тооцоо одоо хүртэл гараагүй байгаа юм.

Солонгос улсын Засгийн газар 2015 оны төсвийн зардалдаа Севол усан онгоцыг дээш татан гаргах зардлыг төсөвдөө тусгаагүй байгаа ч энэхүү онгоц дээш татан гаргах боломж, зардлыг тооцоолж байгаа тусгай багийн  ирэх 04 сард гаргах дүгнэлтийг сонсох болно гэж албан ёсоор мэдэгджээ       

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8503235/5f1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청