Бичлэгийн тоо 3,329

Дэлхийн хамгийн намхан эр, хамгийн өндөр хүн болсон түүх

Адам Райнер (Adam Rainer) анагаах түүхэн дэхь хамгийн гайхалтай хүмүүсийн нэгд багтдаг. 1900-аад оны эхэн үед Адам өөрийн огцом өсөлтөөр эмч нарын анхаарлыг татсан байна. Тэр дэлхийн хамгийн өндөр бас хамгийн намхан хүн байж чадсан сонирхолтой амьдралын түүхтэй билээ.

Адам Райнер 1899 онд Австрийн Грацид эрүүл саруул төрсөн байна. Харин хэсэг хугацааны дараа түүний бие ямар нэгэн өөрчлөлттэй байгаа нь ажиглагдсан бөгөөд дэлхийн 1-р дайны үед түүний үеийн хүүхдүүд аль хэдийн нэлээд өндөр болсон байхад түүний өндөр 137см байжээ. Адамыг хэтэрхий намхан, бас сул дорой байна хэмээн үзэж цэрэгт авахаас татгалзсан байна. 

www.caak.mn

21 насанд нь түүний амьдрал эрс өөрчлөгджээ. 21 насандаа Адам 147см-ийн өндөртэй байсан бол арван жилийн хугацаанд 216 см хүртлээ өссөн байна. Ийнхүү хэт өндөр болсноор түүний нуруу муруйж эхэлжээ. 

www.caak.mn

Огцом өссөн явдал нь эмч нарын анхаарлыг маш ихээр татсан бөгөөд тэд үүний шалтгааныг олохыг хичээх болжээ. Шалтгаан нь Адам өнчин тархины хавдартай байсан хэмээн дүгнэжээ. Адамын өндрийг энгийн хүнтэй харьцуулсан зургийг та харж байна. 

www.caak.mn

Түүний өсөлтийг зогсоохын тулд эмч нар өнчин тархинд нь хагалгаа хийж хавдрыг авсан байна. Хагалгааны үр дүнд тэрээр огцом бус харин бага багаар өсөх болжээ. 

www.caak.mn

Тэрээр амьсгал хураатлаа өсөж байсан байна. Ийнхүү байнга өсөж байсан нь түүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, Адам хэвтэрт орсон байна. Үүнээс гадна баруун нүд нь сохорч, зүүн чих нь дүлийрчээ. 

www.caak.mn

Адамын 21 нас болон 51 настай байх үеийн өндрийг, өсөлт нь хэвийн явагдаж буй дундаж өндөртэй хүнтэй харьцуулсан байна. Адам 51 насандаа 239см-ийн өндөртэй байх үедээ нас баржээ. Тэрээр хамгийн өндөр, хамгийн нам байж үзсэн дэлхийн цорын ганц хүн юм. 

www.caak.mn
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8482979/ee4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
29 Владимир Путины Узбекистаны айлчлал их өрийн асуудлыг шийднэ 2014-12-10 2020
» Дэлхийн хамгийн намхан эр, хамгийн өндөр хүн болсон түүх 2015-02-17 2018
27 30 гаруй хүнийг одоог хүртэл аварч чадахгүй байна 2015-02-04 2018
26 iim l er hun baigaach 2015-01-03 2018
25 Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “муухай” зовлон 2014-12-03 2018
24 Дэлхийн шатрын их мастер Монголд ирнэ 2015-02-01 2018
23 Гэртээ байхдаа ч амжилтаа өсгөе 2014-12-14 2018
22 Жүжигчин Амбий бурханы оронд одлоо 2015-02-27 2018
21 Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт 2015-01-25 2018
20 Хавцалд "өлгөөстэй" зоогийн газар 2014-12-28 2018
19 "Голдэн Стэйт Уорриорс" улирлыг итгэл төгс тэргүүлж байна 2015-01-19 2018
18 Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли 2015-01-22 2018
17 Тэрбумтан шиг “үрцгээе”-2 2015-01-22 2018
16 Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүд баригджээ 2015-02-09 2017
15 Өмнөд Солонгост суугаа АНУ-ын элчин сайд халдлагад өртжээ 2015-03-05 2017
14 Тэрбумтан Mark Cuban-н хорин хэдэн настнуудад өгөх 5 ЗӨВЛӨГӨӨ 2015-04-21 2017
13 Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна 2015-02-23 2017
12 Севол усан онгоцыг далайгаас татаж гаргах ажлыг төлөвлөөгүй байна 2015-03-09 2017
11 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 2017
10 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2017
배너신청
자생병원

배너신청