Бичлэгийн тоо 3,329
Владимир Путины Узбекистаны айлчлал их өрийн асуудлыг шийднэ


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Узбекистанд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн очжээ. Тэрээр тус улсын Ерөнхийлөгч Ислам Каримовтой хэлэлцээр хийх явцдаа узбекийн хөдөө аж ахуйн  бүтээгдхүүнүүдийг Орост нийлүүлэх явдлыг нэмэгдүүлэх хэтийн төлөвлөгөөний талаар ярилцах аж.

“АНУ болон ЕХ-ны зүгээс тавьсан хориг арга хэмжээтэй холбоотойгоор Узбекистанаас хөдөө аж ахуйн бүтээгдхүүн нийлүүлэлтийг өргөжүүлэх асуудал яригдах нь мэдээж” хэмээн Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.  

Энэ талын асуудал сүүлийн хэдэн сарын турш яригдаж байгаа бөгөөд өнгөрөгч есдүгээр сард хоёр улсын компаниудын түвшинд хэлцэл явагдан, 11-р сарын сүүлчээр Узбекистанд жимс ногоо боловсруулах үйлдвэр байгуулах хамтарсан төслийг хэрэгжүүлэх, бүтээгдхүүнийг нь Орост нийлүүлэх талаар шийдвэр гаргасан билээ.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Узбекистаны 890 сая ам.долларын өрийн асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж. “11-р сарын байдлаар өрийн нийт хэмжээ 890 орчим сая ам.доллар болсон бөгөөд үүний 500 сая нь үндсэн өр, 388 сая нь өрийн хүүд бодогдож байгаа” гэж Ушаков тайлбарлажээ. Түүний өгүүлснээр, өөрсдийн ерөнхийлөгчдийн даалгавраар хоёр орны сангийн яамд зөвлөлдөх уулзалт хийсэн бөгөөд өрийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой хэлэлцээрийн төслийг бэлтгэсэн аж.

“Айлчлалын явцад хоёр орны хоорондох санхүүгийн асуудал сайнаар шийдэгдвэл худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд саад болж байсан нөхцөл байдал алга болох юм” хэмээн Ушаков онцлон тэмдэглэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслахын хийсэн мэдээллээс харахад, айлчлалын явцад дөрвөн чухал баримтад гарын үсэг зурагдах юм байна. Үүнд: Санхүүгийн шаардлага, хариуцлагыг харилцан зохицуулах тухай улс хоорондын хэлцэл, 2015-2019 онд Орос-Узбекистаны хоорондох эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийн тухай хэлэлцээр, Хууль бус замаар хураагдсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис бэлдмэлүүдийн судалгааны үр дүнг харилцан солилцох тухай протокол, мөн Орос, Узбекистаны Гадаад хэргийн яамд 2015 онд хамтран ажиллах хөтөлбөр зэрэг баримт бичгүүд багтаж байгаа аж. 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8401412/c22/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
» Владимир Путины Узбекистаны айлчлал их өрийн асуудлыг шийднэ 2014-12-10 2020
28 Дэлхийн хамгийн намхан эр, хамгийн өндөр хүн болсон түүх 2015-02-17 2018
27 30 гаруй хүнийг одоог хүртэл аварч чадахгүй байна 2015-02-04 2018
26 iim l er hun baigaach 2015-01-03 2018
25 Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “муухай” зовлон 2014-12-03 2018
24 Дэлхийн шатрын их мастер Монголд ирнэ 2015-02-01 2018
23 Гэртээ байхдаа ч амжилтаа өсгөе 2014-12-14 2018
22 Жүжигчин Амбий бурханы оронд одлоо 2015-02-27 2018
21 Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт 2015-01-25 2018
20 Хавцалд "өлгөөстэй" зоогийн газар 2014-12-28 2018
19 "Голдэн Стэйт Уорриорс" улирлыг итгэл төгс тэргүүлж байна 2015-01-19 2018
18 Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли 2015-01-22 2018
17 Тэрбумтан шиг “үрцгээе”-2 2015-01-22 2018
16 Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүд баригджээ 2015-02-09 2017
15 Өмнөд Солонгост суугаа АНУ-ын элчин сайд халдлагад өртжээ 2015-03-05 2017
14 Тэрбумтан Mark Cuban-н хорин хэдэн настнуудад өгөх 5 ЗӨВЛӨГӨӨ 2015-04-21 2017
13 Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна 2015-02-23 2017
12 Севол усан онгоцыг далайгаас татаж гаргах ажлыг төлөвлөөгүй байна 2015-03-09 2017
11 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 2017
10 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2017
배너신청
자생병원

배너신청