Бичлэгийн тоо 3,329

Идлэг шонхор барихаар Катар, Араб, Эмират, Кувейтын 80 гаруй хүн өнгөрсөн даваа гаригт орон нутгийг зорьжээ. Удахгүй тэдний араас гурван омгийн 60 гаруй хүн нэмэгдэх аж. Тэд энэ жил 240 идлэг шонхор барих эрхтэй бөгөөд экспортлох шинэ журмыг да гаж мөрдөх ёстой юм. Журмын талаар Байгаль орчин аялал жуулчлалын яам ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газ рын ахлах мэргэжилтэн П.Цогтсайханаас тодруул лаа.

-Идлэг шонхор экспортлох шинэ журам гарсан. Чухам ямар заалт орсон юм бэ?

-Идлэг шонхрын экспортыг тойрсон асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах үүднээс анхны журмыг баталсан. Идлэг шонхор барих иргэд тухайн орон нутгийн удирдлагуудтай гэрээ хийж, тэдний хяналтын дор үйл ажиллагаагаа явуулах юм. Мөн идлэг шонхор барих иргэдийн тоог 10 шонхор тутамд найман хүн, таван машин байхаар заасан. Машинуудад зөвшөөрлийн гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээ аваагүй болон гээгдүүлж, үрэгдүүлсэн тохиолдолд идлэг шонхор экспортлох гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахаар заасан байгаа.


-Энэ жил хэчнээн аймгаас идлэг шонхор барих вэ?

-Бид дөрөвдүгээр сард аймгуудаас идлэг шонхор ба риулах саналаа дөрөвдүгээр сард орон ну тагт явуулсан. Үүнд Төв, Баян хонгор, Өвөрхангай, Архан гай, Дундговь, Увс, Говь-Алтай, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар, Завхан зэрэг 11 аймгийн удирдлага зөвшөөрсөн.


-Журамд өгөөшинд өгөх тагтааны талаар заасан байсан?

-Өгөөш болгон ашиглах хө хвөр тагтааг 5000 төгрөг байхаар тогтоосон. Мөн нэг идлэг шонхор барихад таван тагтаа ашиглах ёстой. Өгөөшийн тагтааг энэ жил нээгдсэн Тагтааны аж ахуйгаас авах юм.


-Энэ жил хэчнээн улсын хэдэн отог идлэг шонхор барихаар ирээд байгаа вэ?

-Араб, Катар, Эмират, Кувейт гэсэн дөрвөн орны долоон отог манайхаас идлэг шонхор барих санал өгсөн. Түүний эхний дөрвөн отог өнгөрсөн даваа гаригт Сүхбаатар, Төв Өвөрхангай, Архангай зэрэг аймгийг зорьсон. Өнөөдөр хоёр отог зөвшөөрлөө авлаа гэв.


Идлэг шонхор экспортлох тухай шинэ журам батлагдсанаар тоо толгой нь эрс цөөрс өн идлэг шонхрыг харийнханд саадгүй зарах гарц болж байна гэх хүн ч байна. Нэг идлэг шонхрын үнийг 11.760 доллар болгон нэмэгдүүлсэн бөгөөд түүний 10800 нь улсын орлого болж, үлдсэн нь тухайн орон нутгийн санд орох аж. Мөн идлэг шонхрыг хилээр гаргахаас долоо хоногийн өмнө Улсын мал эмнэлэг, ариун цэврийн шинжилгээний лабораториор шинжлүүлсэн байхаар заажээ.


Дашрамд дурдахад, өнгөрс өн жил Төв, Баянхонгор, Хэнтий зэрэг аймгийн зарим иргэн идлэг шонхрыг нутгаа саа бариу лахгүй хэмээн эсэргүүцэл илэрхийлж байсан. Энэ нь шонхор барих нэрээр бусад ан амьтанд халдаж, ялангуяа жигүүртэнд сөрөг нөлөө үзүүлж, нутгийн иргэдийг дарамтлах зэрэг зүй бус үйлдэл гаргаж байгаатай холбоотой. Энэ жил ийм байдал гаргахгүй байхыг цагдаагийнханд анхааруулжээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3452833/b47/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
29 Хятад Монголыг 2045 онд эзэлнэ 2016-07-18 2297
28 Алматы хотод буудалцаан болж байна 2016-07-18 2197
27 Хэрэв маргааш дайн болбол 2016-07-18 2455
26 Хотын дарга зоригтой шийдвэр гаргалаа УРАА УРААА [1] 2016-07-27 2144
25 Боксын Үндэсний шигшээ баг Рио-д хүрэлцэн очлоо [1] 2016-07-27 2177
24 Мохаммед Алигийн хүү өв хөрөнгөнөөс болж гэр бүлээ орхижээ 2016-07-27 2154
23 Индиго ауратай хүмүүсийн шинж чанар 2016-07-28 2258
22 Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ 2016-07-28 2165
21 Унгарын дүрвэгсдийн хуаранд болсон зодоонд Монголчууд оролцжээ 2016-07-28 2258
20 Ийм байшинд амьдрахаас ичиж байна шатаавал таарна гэдэг үгийг эцэгтэй хэлсэний дараа... 2016-07-28 3053
19 14 саяыг хожсон ч ажлаа хаяхгүй 2016-07-29 3474
18 Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж [1] 2016-07-29 2933
17 Таны өгзөгийг сайхан харагдуулах 6 төрлийн хувцас [1] 2016-07-29 3119
16 Риогийн олимпын дараа үхлийн тариа хийлгэнэ 2016-08-03 3258
15 Усны хувцастай цагдаа эмэгтэй гэмт хэрэгтнийг баривчилсан нь шуугиан тарьжээ [1] 2016-08-03 3304
14 О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул Монголын гаалийнханаас болж ялагдлаа 2016-08-10 3034
13 О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул Монголын гаалийнханаас болж ялагдлаа [1] 2016-08-10 3452
12 “Google street”-ийн дуранд өртсөн 15 инээдтэй зураг 2016-08-10 3109
11 Мо Фарах шигшээ уралдаанд бүдэрч унасан ч Риод аваргаа хамгааллаа [2] 2016-08-16 2792
10 Усайн Болт олимпын 7 дахь алтаа авлаа 2016-08-16 2744
배너신청
자생병원

배너신청