Бичлэгийн тоо 3,329

Идлэг шонхор барихаар Катар, Араб, Эмират, Кувейтын 80 гаруй хүн өнгөрсөн даваа гаригт орон нутгийг зорьжээ. Удахгүй тэдний араас гурван омгийн 60 гаруй хүн нэмэгдэх аж. Тэд энэ жил 240 идлэг шонхор барих эрхтэй бөгөөд экспортлох шинэ журмыг да гаж мөрдөх ёстой юм. Журмын талаар Байгаль орчин аялал жуулчлалын яам ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газ рын ахлах мэргэжилтэн П.Цогтсайханаас тодруул лаа.

-Идлэг шонхор экспортлох шинэ журам гарсан. Чухам ямар заалт орсон юм бэ?

-Идлэг шонхрын экспортыг тойрсон асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах үүднээс анхны журмыг баталсан. Идлэг шонхор барих иргэд тухайн орон нутгийн удирдлагуудтай гэрээ хийж, тэдний хяналтын дор үйл ажиллагаагаа явуулах юм. Мөн идлэг шонхор барих иргэдийн тоог 10 шонхор тутамд найман хүн, таван машин байхаар заасан. Машинуудад зөвшөөрлийн гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээ аваагүй болон гээгдүүлж, үрэгдүүлсэн тохиолдолд идлэг шонхор экспортлох гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахаар заасан байгаа.


-Энэ жил хэчнээн аймгаас идлэг шонхор барих вэ?

-Бид дөрөвдүгээр сард аймгуудаас идлэг шонхор ба риулах саналаа дөрөвдүгээр сард орон ну тагт явуулсан. Үүнд Төв, Баян хонгор, Өвөрхангай, Архан гай, Дундговь, Увс, Говь-Алтай, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар, Завхан зэрэг 11 аймгийн удирдлага зөвшөөрсөн.


-Журамд өгөөшинд өгөх тагтааны талаар заасан байсан?

-Өгөөш болгон ашиглах хө хвөр тагтааг 5000 төгрөг байхаар тогтоосон. Мөн нэг идлэг шонхор барихад таван тагтаа ашиглах ёстой. Өгөөшийн тагтааг энэ жил нээгдсэн Тагтааны аж ахуйгаас авах юм.


-Энэ жил хэчнээн улсын хэдэн отог идлэг шонхор барихаар ирээд байгаа вэ?

-Араб, Катар, Эмират, Кувейт гэсэн дөрвөн орны долоон отог манайхаас идлэг шонхор барих санал өгсөн. Түүний эхний дөрвөн отог өнгөрсөн даваа гаригт Сүхбаатар, Төв Өвөрхангай, Архангай зэрэг аймгийг зорьсон. Өнөөдөр хоёр отог зөвшөөрлөө авлаа гэв.


Идлэг шонхор экспортлох тухай шинэ журам батлагдсанаар тоо толгой нь эрс цөөрс өн идлэг шонхрыг харийнханд саадгүй зарах гарц болж байна гэх хүн ч байна. Нэг идлэг шонхрын үнийг 11.760 доллар болгон нэмэгдүүлсэн бөгөөд түүний 10800 нь улсын орлого болж, үлдсэн нь тухайн орон нутгийн санд орох аж. Мөн идлэг шонхрыг хилээр гаргахаас долоо хоногийн өмнө Улсын мал эмнэлэг, ариун цэврийн шинжилгээний лабораториор шинжлүүлсэн байхаар заажээ.


Дашрамд дурдахад, өнгөрс өн жил Төв, Баянхонгор, Хэнтий зэрэг аймгийн зарим иргэн идлэг шонхрыг нутгаа саа бариу лахгүй хэмээн эсэргүүцэл илэрхийлж байсан. Энэ нь шонхор барих нэрээр бусад ан амьтанд халдаж, ялангуяа жигүүртэнд сөрөг нөлөө үзүүлж, нутгийн иргэдийг дарамтлах зэрэг зүй бус үйлдэл гаргаж байгаатай холбоотой. Энэ жил ийм байдал гаргахгүй байхыг цагдаагийнханд анхааруулжээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3452833/696/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
29 Владимир Путины Узбекистаны айлчлал их өрийн асуудлыг шийднэ 2014-12-10 2020
28 Дэлхийн хамгийн намхан эр, хамгийн өндөр хүн болсон түүх 2015-02-17 2018
27 30 гаруй хүнийг одоог хүртэл аварч чадахгүй байна 2015-02-04 2018
26 iim l er hun baigaach 2015-01-03 2018
25 Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “муухай” зовлон 2014-12-03 2018
24 Дэлхийн шатрын их мастер Монголд ирнэ 2015-02-01 2018
23 Гэртээ байхдаа ч амжилтаа өсгөе 2014-12-14 2018
22 Жүжигчин Амбий бурханы оронд одлоо 2015-02-27 2018
21 Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт 2015-01-25 2018
20 Хавцалд "өлгөөстэй" зоогийн газар 2014-12-28 2018
19 "Голдэн Стэйт Уорриорс" улирлыг итгэл төгс тэргүүлж байна 2015-01-19 2018
18 Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли 2015-01-22 2018
17 Тэрбумтан шиг “үрцгээе”-2 2015-01-22 2018
16 Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүд баригджээ 2015-02-09 2017
15 Өмнөд Солонгост суугаа АНУ-ын элчин сайд халдлагад өртжээ 2015-03-05 2017
14 Тэрбумтан Mark Cuban-н хорин хэдэн настнуудад өгөх 5 ЗӨВЛӨГӨӨ 2015-04-21 2017
13 Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна 2015-02-23 2017
12 Севол усан онгоцыг далайгаас татаж гаргах ажлыг төлөвлөөгүй байна 2015-03-09 2017
11 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 2017
10 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2017
배너신청
자생병원

배너신청