Бичлэгийн тоо 3,329
Орон сууцны үнэ нэг сарын хугацаанд 0.45 хувиар буурч, борлуулалт нэмэгджээ
|

Монголбанкны захиалгаар орон сууцны үнийн индексийг үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан пропертис” компаниудын консорциум, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран сар тутам гаргадаг болсон билээ.

Тэд өнгөрсөн сарын байдлаарх дүн мэдээг танилцуулах хурал өнөөдөр Монголбанкны байранд боллоо. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач З.Манлайбаатар, “Тэнхлэг зууч” компанийн захирал Б.Батзориг нар оролцлоо.

Амьдран суух зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг хэмжих ерөнхий үзүүлэлтийг орон сууцны үнийн индекс гэж тодотгоно. Энэ нь тухайн сард зарагдсан орон сууцны үнийн дундаж үзүүлэлтээс ялгаатай юм байна. Орон сууц бүр чанар, байршлын хувьд өөр байдаг учир эдгээр чанарын ялгааг нь хасч, цэвэр үнийн өсөлтийг авч үздэгийг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач З.Манлайбаатар тайлбарласан юм.

Орон сууцны үнийн индекст 44 мянган айлын шинэ, хуучин орон сууцны үнийг хамруулсан бөгөөд тус судалгаагаар есдүгээр сарын байдлаар өмнөх сарынхаас орон сууцны үнэ 0.45 хувиар буурсан бол оны эхнээс 4.3 хувь, жилийн өмнөхөөс 11.17 хувиар өссөн байна. Борлуулалтын хувьд, өнгөрөгч есдүгээр сарыг өмнөх сарынхтай харьцуулахад хуучин орон сууцных 15 хувь, шинэ орон сууцных 40 хувь, хашаа байшингийн борлуулалт 100 хувиар нэмэгдсэн талаар албаныхан мэдээлэв. 

Орон сууцны үнэ цаашдаа тогтворжих хандлагатай гэв

1970-аад оноос хойш хөгжингүй орнуудад тохиолдсон санхүүгийн зах зээлийн хамгийн том хямралууд бүгд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гажуудал буюу үнийн хөөсрөлөөс үүдэлтэй байжээ. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн үнийн өөрчлөлтийг цаг алдалгүй, үнэн зөв хэмжих асуудалд бодлого боловсруулагчид, санхүү, бизнесийн байгууллагынхан онцгой анхаарлаа хандуулах болсон байна.

Мөн хэрэглээний үнийн индекс буюу инфляцийн тооцоонд орон сууцны үнийн өсөлтийг оруулж тооцдоггүй учраас үүнийг заавал тусад нь тооцох хэрэгтэй ажээ. Орон сууцны үнийн индекс ямар байх нь эдийн засгийн бүхий л салбаруудад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Тэгвэл сүүлийн үед орон сууцны индексээр илэрхийлэгдэх үнэ бага багаар буурч байгаа бөгөөд цаашдаа тогтворжих хандлагатайг Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн захирал Б.Батзориг хэлж байсан юм. Ингэж орон сууцны үнэ тогтворжвол дээр  хэлсэнчлэн эдийн засгийн байдал ч түүнтэй шууд хамаарлаар тогтворжих боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8361796/d63/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
49 3,5 сая ам.долларын үнэтэй ”Iphone 6” үйлдвэрлэжээ 2015-02-13 2058
48 Хадан хясаан дээр байгуулагдсан гайхалтай хотууд 2014-11-19 2057
47 Мадагаскарын оцон шувуунууд: 5 хувийн боломжийг олж хар! 2014-12-26 2053
46 Т. Батцэцэгийн Дэлхийн мисст оролцож байгаа үеийн зургууд [1] 2014-12-13 2048
45 Селфинээс болж дайн дэгдэх шахав 2015-01-19 2047
44 Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны дүнг хэлэлцэв 2014-11-02 2047
43 Шинэ жилийг өвөрмөц тэмдэглэдэг улс орнууд 2014-12-29 2045
42 Х.Тэмүүжингийн зарласан 4 сая ам.долларын авлигын “эзэн” нь шинэхэн сайд Д.Дорлигжав юм биш үү? 2014-12-08 2044
41 Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор Сингапур нэрлэгджээ 2015-03-07 2042
40 Хөдөлмөрийн баатар М.Даваажаргалын тухай номыг монгол хэлнээ орчууллаа 2015-02-21 2041
39 Apple корпораци бүтээгдэхүүнээ хөрвөх чадалтай болгоно 2015-03-03 2040
38 Өнөөдөр улаан сар гарна 2014-10-08 2039
» Орон сууцны үнэ нэг сарын хугацаанд 0.45 хувиар буурч, борлуулалт нэмэгджээ 2014-11-08 2039
36 МУГТ Б.Сэр-Од Lake Biwa Marathon-оос хүрэл медаль хүртлэ 2015-03-01 2037
35 Бүх оддын шилдгүүд 2015-02-02 2033
34 Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач 2014-09-12 2032
33 Түүхийн хар толбо:“1932 оны бослого” 2015-02-01 2031
32 А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрыг яаж эрэмбэлсэн тухай МҮБХ-ны мэдэгдэл 2015-01-06 2030
31 Эмэгтэй хүний нөхөрт гардаггүй 15 шалтгааныг та мэдэх үү 2015-02-12 2029
30 Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Х.Монголжин гэж нэр хайрлажээ 2015-01-28 2023
배너신청
자생병원

배너신청