Бичлэгийн тоо 3,329

ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах тухай Конвенцид оролцогч талуудын Ерөнхий Ассамблейн III дугаар чуулган Парис хотноо болж өнгөрлөө. Энэхүү чуулганд конвенцийн гишүүн нийт 111 орон, конвенцийн гишүүн бус 26 орон, НҮБ-ын системийн хоёр байгууллага, Засгийн газар хоорондын бөгөөд бүс нутгийн гурван байгууллага, төрийн бус 44 байгууллага ажиглагчаар оролцсон байна.

Чуулганы үеэр биет бус соёлын өв, нэн ялангуяа хэд хэдэн оронд тархсан биет бус соёлын өвийг бүртгүүлэх асуудлаар гарч байгаа маргаантай асуудлыг шийдэх талаар гишүүн орнууд нэлээд ярилцсаны дүнд ”Үйл ажиллагааны дүрэм”-ийг илүү боловсронгуй, тодорхой болгох талаар санал солилцож, зарим нэгэн заалтад өөрчлөлт оруулсан байна.


Энэхүү өөрчлөлтийн дагуу аливаа биет бус соёлын өв нэг буюу түүнээс дээш гишүүн улсын нутаг дэвсгэрт оршиж байвал тэдгээр улсууд хамтран тухайн өвийг Хүн төрөлхтний яаралтай хамгаалалтад авах шаардлагатай биет бус соёлын өвийн жагсаалт эсвэл Биет бус соёлын төлөөллийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлэх эрх нээлттэй (Дүрмийн 13 дугаар зүйл) болсон.


Мөн түүнчлэн Конвенцийн нэг буюу түүнээс дээш гишүүн орон хоорондоо тохиролцсоны үндсэн дээр өмнө нь бүртгэгдсэн аливаа элементийг хамтдаа дахин бүртгүүлэхээр (Дүрмийн 14 дүгээр зүйл) нэр дэвшүүлэх боломжтой боллоо.


Эдгээр өөрчлөлтийн дагуу Монгол Улс өөрийн өв соёлыг улсынхаа нэр дээр дангаар бүртгүүлэх болон зарим нэгэн оронтой хамтран бүртгүүлэх, улмаар өөрийн нэр дээр дахин бүртгүүлэх боломж нээлттэй болж байгаа юм. Ингэснээр хөөмий зэрэг биет бус соёлын өвийн асуудал нааштайгаар шийдэгдэх бололцоотой.


Чуулганы үеэр Биет бус соёлын өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны гишүүдийг сонгох сонгууль болж, манай улс 2012-2014 онд уг хороонд ажиллахаар сонгогдсон. Мөн Яаралтай өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн өвийг бүртгэхэд зөвлөх статустай оролцох төрийн бус байгууллагуудыг сонгож, эрх олгох асуудлыг тус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн болно.


Ийнхүү хүсэлт гаргасан нийт 182 ТББ-ын хүсэлтийг хэлэлцэж, шаардлага хангасан төрийн бус 97 байгууллагыг сонгосны дотор манай улсын ”Түүх соёлын дурсгалыг хамгаалах сан” сонгогдон ажиллахаар болов.


Биет бус соёлын өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хороонд манай улс сонгогдон ажилласнаар өөрийн өв соёлыг бүртгүүлэх, хамгаалах асуудлаар илүү идэвхтэй ажиллах, мөн түүнчлэн туршлага хуримтлуулах, дэлхий дахины соёлын өвийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах бодит боломж нээгдэж байгаа юм гэж Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээллийн хэлтэс мэдээлэв.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3475920/60e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан

БНСУ-д амьдарч буй асуудал тулгарсан эмэгтэйчүүдэд утсаар зөвлөгөө өгч эхэлжээ [1]

  • 2010-08-09
  • Уншсан 7639

Тэнгэрийн орноос хүүгээ сайн явааг хараад , тэсгэл алдахдаа буугаад ирж мэдэх МИНИЙ ААВ

  • 2010-08-09
  • Уншсан 8716

Хурандаа Т .Батболдод сахилгын шийтгэл ногдууллаа

  • 2010-08-09
  • Уншсан 7048

Л.Байгалмаагийн үеэл хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогджээ

  • 2010-08-09
  • Уншсан 8346

БНСУ руу ажиллахаар явах иргэдийн нэрс

  • 2010-08-07
  • Уншсан 12062

08.03-нд Солонгос явах эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс

  • 2010-08-06
  • Уншсан 12702

Орхон голд алт олборлож байсан компаниудын үйл ажиллагааг зогсоов

  • 2010-08-06
  • Уншсан 8423

Засгийн газар Өмнөговь аймагт хуралдана

  • 2010-08-06
  • Уншсан 7735

Буудлагын Ц.Хонгорзул дэлхийн залуучуудын аварга болов

  • 2010-08-06
  • Уншсан 7118

07.30 ба 08.02-нд Солонгос явах эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс

  • 2010-08-05
  • Уншсан 8896

Монголыг “Тахиа нь ч өндөг гаргахгүй хөгийн газар” гэжээ

  • 2010-08-05
  • Уншсан 7628

Японы эзэн хаан Хакүход захиа бичжээ

  • 2010-08-05
  • Уншсан 8317

Завхан, Архангайн зарим суманд цас оржээ

  • 2010-08-05
  • Уншсан 9520

СОЛОНГОС ХЭЛНИЙ ШАЛГАЛТАД болон ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН НЭРС

  • 2010-08-04
  • Уншсан 9170

С.ЭРДЭНЭ ШҮҮХЭД ХАНДЖЭЭ

  • 2010-08-04
  • Уншсан 7914

ИДЛЭГ ШОНХРЫН ЭРЭЛД гаднын 185 иргэн гарлаа

  • 2010-08-04
  • Уншсан 8479

Хөөмийн асуудлыг Монголд нааштайгаар шийдэх боломжтой

  • 2010-08-04
  • Уншсан 8597

АТГ-ын дэд даргыг сэжигтнээр тооцжээ

  • 2010-08-03
  • Уншсан 8517

Английн иргэн Саймон Моррис хаан банкны гүйцэтгэх захирлаар томилогдов

  • 2010-08-03
  • Уншсан 9178

Ховдчууд Ерөнхий сайдыг жагсаалаар угтах уу

  • 2010-08-03
  • Уншсан 9072
배너신청
자생병원

배너신청