Бичлэгийн тоо 3,329

Японы эзэн хаан өвдөг шороодолгүй гурван тэмцээнд дараалан түрүүлсэн ёкозүна Хакүход баяр хүргэн, захиа бичсэнийг Эзэн хааны ордноос Сүмогийн холбоонд хүргүүлжээ.

Эзэн хаанаас түрүүлсэн бөхөд баярын захиа бичиж байсан түүх урьд өмнө гарч байгаагүй гэнэ. Долдугаар сарын тэмцээнд түрүүлсэн ч Эзэн хааны цом гардуулаагүйд нулимс унагасан Хакүхог хараад эзэн хааны сэтгэл ихэд уярсан гэжээ. Хакүхо ч “Үүнээс илүү нэр хүнд гэж юу байх вэ” хэмээн баярлажээ.

Хааны ордны хэвлэлийн төлөөлөгч “Хаантан сүмо үзээд хааяа үг хэлдэг ч онцгойлон нэг бөхөд хандан баяр хүргэн, илгээмж явуулж байсан түүх байхгүй. Хэл ам, хэрэг түвэг гарч байгаа ч эзэн хаан үндэсний бөхдөө хайртай хэвээр байх болно.

Үнэн сэтгэлээсээ зүтгэж яваа бөхчүүдийг дэмжсээр байна” гэж тэмдэглэсэн аж. Хааны захианд “Элдэв явдал тохиолдон хүнд хэцүү башё болсон ч зүтгэж тэмцсээр ганц ч өвдөг шороодолгүй түрүүлсэнд баяр хүргэе.

Тайхо их аваргын рекордыг эвдэн, дараалан ялсан тоогоороо сүмогийн түүхэнд гуравт бичигдэх амжилт үзүүлсэнд талархал дэвшүүлье.

Цаашдаа ч амжилт үзүүлэхийг хүсэн ерөөе” хэмээн өгүүлсэн байсан бөгөөд захианы эхийг Сүмогийн холбоонд хадгалан Хакүход хуулбарыг нь өгсөн байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3479877/f12/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청