Бичлэгийн тоо 3,329

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтворгүй байгаа. Завхан, Баянхонгор, Хөвс гөл, Өвөр хангай, Бул ган, Сэлэнгэ, Дунд говь, Төв аймаг, Улаанбаатарт өчигдөр бороо орлоо. Тэгвэл ойрын өдрүүдэд нийт нутгаар их халуун дахин үргэлж лэх аж. Түүнчлэн энэ сард олон жилийн дунджаас 1.2-2.0 градусаар давж халах төлөв гарчээ. Цаашид цаг агаар ямар байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан сэргийлэх секторын дарга Ж.Цог тоос тод рууллаа.

                                                                                                                   фото-г Г.Эрдэнэтуяа FOCUS


-Зарим нутгаар цас орсон гэсэн. Энэ сард цаг агаар ямар байх төлөвтэй байна?

-Наймдугаар сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хална. Харин 20-ноос баруун зүгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, зарим өдөр хасах градус хүрэх төлөвтэй.

Ялангуяа Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө хоёр градус дулаанаас хасах гурван градус хүрч дулааны хэм огцом буурна. Зүүн зүгийн нутагт агаарын температурын сарын дун даж нь 15-20 градус дулаан байна. Тө вийн нутгаар их халуун үр гэл жилнэ.

Өнгөрсөн шөнө Архангай аймгийн Эр дэнэ мандал, Жаргалант, Цэцэрлэг, Хан гай суманд 28 мм, Завхан аймгийн Их-Уул, Тэлмэн суманд бага хэмжээний цас орсон.


-Малчдын хадлан тэжээлээ ба заах сар эхэллээ. Бороо хур ямар байх вэ?

-Баян-Өлгийн хойд, Говь-Алтай айм - гийн өмнөд хэсгээр бороо олон жилийн дунд жаас ахиу орохоор байна. Ха рин Ховдын зүүн хойд, Увсын өмнөд, Зав ханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дундаж хэмжээнд байх төлөв гарсан.


Энэ сарын 15-наас ихэнх нутгаар бороотой. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ялангуяа нэг, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар салхи 16-24 метр секундээс давж ширүүснэ.

Харин өнөөдөр зүүн зүгийн нут гийн зүүн хэсгээр, 6-нд баруун болон тө вийн нут гийн хойд хэсгээр, 7-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3479852/589/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청