Бичлэгийн тоо 3,329

Гал тогооны төрөл бүрийн хэрэгсэл, хүнсний ногоог хөгжим болгон амилуулсан “Нанта” болон Солонгосын брейк бүжгийн шилдэг хамтлаг “JINJO grew” өнөөдөр Соёлын төв өргөөнд үнэ төлбөргүй тоглолт хийнэ.

Монгол Улс, БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан “Монгол дахь Солонгосын жил” үйл ажиллагааг ГХЯ, БСШУЯ, БНСУ-ын Элчин сайдын яам, Соёл, биеийн тамир, аялал жуулчлалын яам, Гадаад харилцаа, худалдааны яам хамтран зохион байгуулж байгаа.

Энэ үйл ажиллагааны хүрээнд сар бүр БНСУ-ын соёл урлаг, уламжлалыг монголчуудад танилцуулж байгаагаа энэ удаа орчин үеийн урлагийн төрлүүдээр Улаанбаатарын үзэгчидтэй мэндчилж байгаа юм. “Нанта”-гийнхан 1999 онд Азийн хамтлагуудаас анх удаа Эдинбургийн театрын наадмын дэбетээр шалгарч, 2004 онд дэлхийд алдарт “Бродвей” театрын тайзнаа тоглосон бөгөөд жүжигчилсэн хошин тоглолт, өвөрмөц хөгжмийн “зэмсэг”-үүдээрээ бусдаас ялгардаг.

Тэд тусгайлан зассан тайзан дээр тоглодог, 100 минутын үзүүлбэрээ өнөөдөр хоёр удаа үнэ төлбөргүй тоглох юм билээ. Дашрамд дуулгахад өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд “Солонгосын соёл, аялал жуулчлалын үдэш”-ийг зохион байгуулж, энэ салбарт Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал үйл явдал болсон. Эл үдэшлэгт хоёр улсын Засгийн газрын төлөөлөгчид болон аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчид урилгаар оролцжээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3523883/298/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청