Бичлэгийн тоо 3,329

Алаагүй баавгайн арьсыг 10 хуваана гэдэгчлэн олборлолт хийж эхлээгүй байгаа манай ашигт малтмалын орд газрууд олон орны бизнес эрхлэгчдийн шүлсийг гоожуулж, шуналыг хөдөлгөсөөр байна. Сүүлийн үед “Монголд хөрөнгө оруулна, уул уурхайн лиценз зарна” гэх зэргээр залилан, луйвар хийх явдал гадаадын орнуудад газар авч байгаа гэнэ.

Японы парламентын гишүүн асан, нэрт улстөрч Хамада Коийчи Монголын уул уурхайн төсөлд хөрөнгө оруулж байгаа мэтээр ярьж, Чиба мужийн нэгэн компанийн захирлаас 200 сая иен залилан авсан хэргээр баривчлагдсан байна.

Түүнийг Монголын уул уурхайд 30 тэрбум долларын хөрөнгө оруулсан гэж Японы зарим хэвлэлд мэдээлсэн нь хүмүүсийг төөрөгдүүлэх “бор шувуу” байсан бололтой. Ашиг орлого олох нь битгий хэл 200 сая иен нь ч буцаж эзэндээ очихгүй байсан тул хохирогч Цагдаагийн газарт хандсанаар энэ хэрэг илэрчээ.

Японы телевиз, сонин хэвлэлээр “Монголд Оюутолгой, Тавантолгой зэрэг дэлхийн хэмжээний орд газар байгаа ч олборлох эрхийн талаар Засгийн газрын шийдвэр гараагүй байгаа.

Хаанахын хэн тийм эрх авахыг хэн ч хэлж мэдэхгүй тул болгоомжтой байх хэрэгтэй” хэмээн анхааруулж байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3511000/3b0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청