Бичлэгийн тоо 3,329

Нар ээсэн зуны өдрүүдэд Монголын тухай түм буман “яагаад”-аас бүтсэн бодлуудаа “цүнхэлсэн” тийм нэгэн хөөрхөн, өхөөрдөм багачууд эх оронд минь айлчиллаа. “Мөрөөдөл хаана хамгийн их оршдог вэ” гэж хэн нэгэн надаас асуувал хүүхдийн сэтгэл оюунд агуулагддаг гэж би хариулна.


Тэд төсөөллийнхөө ертөнцөд өдөр шөнөгүй умбаж, аливаа зүйлийн утга учрыг өөрийнхөөрөө тайлж, орчлонгоор дүүрэн түүнийгээ зарлаж бүхний хайрыг татна. Хэрвээ та ямар нэг зүйлээс болж бухимдсан бол сургууль, цэцэрлэг гээд хүүхдийн инээд цангинасан орчноор зочлоод нэг үзээрэй.


Тэд зовлон мартуулах эм мэт тийм их шидтэй юм билээ. Хил дамнан ирсэн хүүхдүүдтэй хэдэн хором ярилцсаны дараа бие хөнгөрч, сэтгэл уужраад стресс гэдгийг мартах шиг л болсон шүү. Улаанбаатар хот жил бүр нөхөрлөлийн харилцаатай хотуудаасаа хүүхэд солилцооны журмаар багачуудыг хүлээж авдаг бөгөөд сүүлийн хоёр жил өвчин гарсны улмаас түр завсарлаад байсан юм.

ӨМӨЗО-ы Хөх хотоос 8-12 насны 12 хүүхэд ирсэн. Мөн БНСУ-ын Намяньжу хотоос 10 гаруй хүүхэд, ОХУ-ын Эрхүү мужаас зургаан сурагч ирж, манай оронд амарч байна. Өвөрмонголын багачуудтай нутаг буцахаас нь өмнө хөгжилтэй яриа өрнүүлэхэд хамгийн балчир хэрнээ, сэргэлэн нь болох Цовоо охин “Танай улс манайхтай адилхан Монгол гэсэн нэртэй учраас надад их гоё санагдаж байгаа.


Эгшиглэн гэдэг нэртэй монгол найзындаа зочилсон. Амттай хоолтой болохоор би их идээд, бага зэрэг таргалаад байгаа. Анх удаа гадаад руу аялсан энэ аяллаа би хэзээ ч мартахгүй” хэмээсэн. Харин Өвөрмонголын олимпийн анхны алтан медалийн эзнийг дасгалжуулсан ӨМӨЗО-ы нөлөө бүхий хүний охин Аснаад монгол хүүхдүүд маш дэг журам, сахилга баттай санагдсан бөгөөд тэднээс энэ зан чанарыг нь сурсан тухайгаа хэлээд, “Би нутагтаа очоод найзууддаа бэлэглэхээр оньсон тоглоом авсан” гээд түүнийгээ сонирхуулсан. Урд хөршөөс маань ирсэн зочдын сэтгэлд хамгийн тод хоногшсон ямар газар байна вэ хэмээн асуухад бүгд нэгэн дуугаар “Найрамдал” зуслан хэмээн хариулсан юм.


Учир нь тэд тэнд олон гадаад хүүхдүүдтэй танилцсан ажээ. Харин Хөх хотын захиргааны гадаад харилцааны хэлтсийн ажилтан, хариуцагч багш Чимгээ хоёр улсын хүүхэд багачуудыг нөхөрлүүлэх ийм сайхан ажил зохион байгуулдагт талархан, ӨМӨЗОыг энэ сарын 4-нд зорих манай улсын хүүхдүүдийг сайхан хүлээж авахаа амласан юм.

БНСУ-ын Намяньжү хотын хүүхдүүдийг нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Цогзолмаа хүлээн авч уулзах үеэр тэдэнтэй хэдэн хором ярилцлаа.


Өсвөр насныхнаас бүрдсэн болохоор ч тэр үү Засаг даргын орлогчийг тал бүрээс нь улс орны хөгжил болон нийгмийн тухай асуултаар бөмбөгдөж, нэлээд сандаргасан шүү. Хэрсүү зочид агаарын бохирдол, гудамжны хүүхдүүд зэрэг асуудалд ихээхэн сэтгэл эмзэглэж байгаагаа илэрхийлж, энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар улс орны зүгээс ямар арга хэмжээ авч байгааг сонирхож байлаа.


Харин Ц.Цогзолмаа дарга тэдний асуултад хариулах даа Намяньжү хот Улаанбаатараас даруй 50 жилээр түрүүлж хөгжсөнийг онцлоод, “Тиймээс хүүхдүүд та нарт энэ мэтийн сэтгэл зовоосон асуудал нэлээд ажиглагдаж байгаа байх аа. Манай хот нийслэлийн хэлбэрт шилжээд 70 жил өнгөрчээ. Гэхдээ та бүхэн манай улсад дэлхийн хаана ч байдаггүй олон сайхан зүйлсийг үзэх болно.


Харин 10-20 жилийн дараа дахин ирвэл үүнээс хэд дахин ондоо болсон байна гэдгийг амлая. Соёлын шоконд ч орж магадгүй шүү” хэмээн хэлсэн.


“Үндэс угсаа, хэл ус л ондоогоос биш царайны хувьд төдийлэн ялгаагүйн дээр хүүхэд залуусын хувцасны стиль имижээс өгсүүлээд Монголын дэлгэцээр гарч буй кино нь хүртэл Солонгосынх  ... ҮРГЭЛЖЛЭЛИЙГ www.mongolnews.mn сайтаас уншина уу

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3506597/150/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청