Бичлэгийн тоо 3,329

Дугаар шилжих мөчид эмэгтэй шатарчдын ес дэх өргийн тоглолт хараахан дусаагүй байв. Найман тавилын дараа Энэтхэгийн их мастер Х.Конеру 5,5 оноогоор өрсөлдөгчдөө тэргүүлж буй бол М.Чибурданизе, Жу Чень, Хоу Ифань, А.Стефанова, Т.Косинцева, Жао Шьюэ нар 5 оноотой удаалж буй. Манай шатарчин Б.Мөнгөнтуул хоёр хожил, нэг тэнцээгээр 2,5 оноо авчээ. Дараагийн тойрогт Жу Чень нутаг нэгт Шень Янтай, М.ЧибурданизеХоу ифань, Б.Мөнгөнтуул-Б. Илдыз, А.Стефанова-М. Сэбаг, Т.Косинцева-Х.Конеру, Жао Шюэ-Сю Юйхуа нар таарсан. Өрөг эхлэхийн өмнө ОХУ-ын шатарчин Татьяна Косинцеватай уулзаж ярилцлаа.

-Та спортын амьдралдаа хэр сэтгэл хангалуун явдаг вэ?

-Хоёр жилийн өмнө их сургууль төгсөөд мэргэжлийн шатрын спортын мөр хөөсөөр өнөөг хүрсэн. Цаашдаа би шатарчдыг чансаагаараа тэргүүлэхийг зорьж байна.

-Та чөлөөт цагаа шатраас өөр юунд зориулдаг вэ?

-Янз бүр дээ. Тухайн байдлаас шалтгаална. Чөлөөт цагаараа ном унших дуртай, эсвэл кино үзнэ, найзуудтайгаа уулзана. Гэхдээ мэдээж хэрэг, шатарт л бүхнээ зориулахыг хичээдэг. Тэмцээнд оролцоогүй үедээ шатрын бэлтгэл ихэвчлэн хийдэг.

-Таны хамгийн ихээр хүндэтгэдэг хүн хэн бэ?

-Олон хүн бий. Тухайлбал би Талийг маш их хүндэлдэг. Сөн Бернард Верберийн бүтээлүүдийг унших дуртай.

-Ном зохиол их уншина биз?

-Тэгэлгүй яахав. Бид ихэвчлэн компьютертэй бэлтгэл хийдэг. Чөлөө заваараа Г.Каспаровын “Их зөрчил”-ийг унших дуртай.

-Компьютероор бэлтгэл хангадаг гэлээ. Тэгэхээр интернет ашигладаг уу? Эсвэл блиц тоглолт хийх дуртай юу?

-Янз бүр дээ. Хааяа би Надя эгчтэйгээ шатар нүүдэг юм.

-Таны эгч шатар сайн тоглодог шүү дээ. Та нар зарим тэмцээн дээр ч таарч тоглож байл уу?

-Үгүй дээ. Ямар ч тэмцээнд таарч байгаагүй. Харин бие биенээ бэлтгэл хангахад тусалдаг.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3502386/c98/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청