Бичлэгийн тоо 3,329

Наймдугаар сарын 9-нд Улаанбаатар хотоос гараагаа хийсэн “Монгол ралли” автомашин, мотоциклийн олон улсын уралдаан өчигдөр өндөрлөж, дүнгээ гаргалаа. Зургаан орны 37 мотоциклч болон автомашины 18 баг оролцсон энэхүү раллид АНУ-ын алдарт мотоциклч Жона Стрит тасархай тэргүүллээ.

Энэ төрлийн уралдааны хамгийн хүндэд тооцогддог “Дакар ралли”-д тавдугаар байрт шалгарч байсан туршлагатай тэрбээр “Монгол ралли”-гийн долоон гарааны тавд нь торгон жолоо өргүүлж, хоёрт нь эхний тавд шалгарсан байна.

Уралдааны замын зураг унших эрдэмд гаргуун Жона Стрит гараанд түрүүлэхдээ арын нэхэгчдээсээ дор хаяж хагас цагийн зайтай барианд орж байсан ба хэрэв өмнөө хүн оруулбал ердөө л арав хүрэхгүй минутын зөрүүтэй хоцорч байжээ. Тиймээс долоон гарааны нийлбэрээр Стрит дэд байрт шалгарсан Н.Лхамаагаас гурван цагаар илүүрхсэн байна. Автомашины төрөлд Монголын дөрвөн экипаж эхний дөрвөн байрыг эзэлсэн.

Өмнө нь “Монгол ралли”-д мотоциклийн төрлөөр өрсөлдөж байсан цөөнгүй тамирчин энэ удаа штурман буюу чиглүүлэгчийн үүрэгтэйгээр автомашин хөлөглөн уралдсан юм. Өмнө нь “Ралли Рэйд” нэртэй байсан Монголын олон өдрийн раллид энэ жил анх удаа ачааны автомашин уралдсан нь Т.Сүгавара, С.Сүзүки нарын жолоодсон “Хино” байлаа. Тэд ч боломжоосоо дээгүүр амжилт үзүүлж, автомашины төрөлд тавдугаар байрт шалгарчээ.

“Монгол ралли”-д цөөнгүй бүсгүй ур чадвар, тэсвэр хатуужлаа сорьсны дийлэнх нь япончууд байв. Хэдийгээр тэд дээгүүр байр эзлээгүй ч ихэнх нь 3000 гаруй км замыг туулж, бариандаа хүрсэн байна. Уралдааны замаа бүрэн дуусгасан тамирчдад баяр хүргэсэн батламж гардуулах үед зоригт бүсгүйчүүд уралдаж тэмцэлдэж байсан ч тусалж дэмжиж явсан эрчүүддээ талархал илэрхийлж байлаа.

Тал хээр, говь хангайн түмэн бэрхшээлийг гэтлэн барианд орсон гадны уралдаанчид Монголын үзэсгэлэнт байгалийг биширч, дахиж манай оронд ирэхээ амлаж байсныг дурдахгүй өнгөрч боломгүй.

Дашрамд өгүүлэхэд энэ сарын 25-нд “Хөххот-Улаанбаатар” олон улсын ралли мөн зохиогдох ажээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3532693/14f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
69 Таны арьсыг хөгшрүүлдэг 7-н зүйл 2015-01-26 2086
68 Ким Жон Ун Шотландад зоогийн газар нээнэ 2015-01-12 2086
67 Хүүгээ 120 кг хүртэл таргалуулсан ээжийн эх байх эрхийг хаслаа 2015-03-31 2085
66 ҮНЭРТЭЙ УСАА ХЭРХЭН СОНГОХ ВЭ? 2015-03-07 2085
65 Нисдэг тэрэгнүүд мөргөлдөж, францын Олимпийн аварга амь эрсэджээ 2015-03-10 2085
64 Норвегийн гэгээнтэн буяны хөрөнгийг биеэ үнэгчдэд зарцуулжээ 2015-02-01 2083
63 Одоо болтол баатар мэтээр шүтэгдэж байдаг 10 дарангуйлагч 2014-09-08 2081
62 Дэлхийн хамгийн содон ээжүүд 2015-04-15 2079
61 Уураа барих аргуудаас 2014-12-24 2077
60 Янз бүрийн зүйлсийн хөгжилтэй хоршил 2014-12-16 2077
59 Анчелотти Мессиг магтав 2015-01-11 2076
58 УИХ-ын эмэгтэй гишүүд “Ээлтэй ертөнц” ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа 2014-12-03 2075
57 Дуучин Сэрчмаа өвөрлөгч нөхрөөсөө мөнгө нэхэн машиных нь цонхыг хага цохиж байжээ 2015-03-31 2073
56 Хятадад замын ажилчид 700 жилийн настай хүний булш олжээ 2014-11-11 2067
55 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2066
54 Амжилттай ажиллах үр дүнтэй аргууд 2015-03-31 2064
53 Эмний тоо юуг анхааруулдаг вэ? 2015-02-04 2064
52  С.Баярцогтыг огцруулах хүсэлт гаргалаа 2015-02-15 2061
51 Чингисийн онгоныг Хэнтийгээс олсон гэв 2014-11-07 2061
50 Манай гаригийн хамгийн хөгшин хүн 117 насны ойгоо тэмдэглэж байна 2015-03-05 2059
배너신청
자생병원

배너신청