Бичлэгийн тоо 3,329

Нийслэлийн өнгө төрх өдрөөс өдөрт сайжирч байна. Энэ онд зам засвар, хот тохижилт гээд бүтээн байгуулалтын цөөнгүй ажил хийж байгаагийн нэг нь Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн юм. Чингэлтэй дүүргийнхний амарч суудаг ая тухтай ногоон хүрээлэнг халхалж, хашаа барьсан нь нийслэлийнхний дунд багагүй бухимдал, хардалт төрүүлсэн.

Тэгвэл энэ цэцэрлэг ирэх сарын 15-нд нээгдэх гэж байна. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр өчигдөр Чингэлтэй дүүрэгт хийж буй бүтээн байгуулалттай танилцах үеэр уг цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцыг сонирхсон юм. Одоогоор 300 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн уг хүрээлэнд задгай театр, хиймэл нуур, Б.Явуухулангийн хөшөө, усан оргилуур зэрэг байх бөгөөд Монголын уламжлалт хэв маягийг хадгалсан хийц, хээг шингээж байгаа аж.


Тухайлбал, усан оргилуур нь хөгжмийн аясаар оргилох бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд алхах иргэдийн сонорыг их найрагчийн үгээр бүтсэн дуунууд мялаах нь. Мөн тус хүрээлэнг камержуулах тул иргэд аюулгүй амарч, зугаалах боломж бүрдэж байна.

Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиож байх тул зүүн өмнөд хэсэгт нь явуулын бие засах газар байрлуулах юм. Явган хүний замыг БНСУ-д ажиллаж байсан монгол залуус тавихаар болжээ. Учир нь энэ замыг стандартын дагуу зөв тавьж чаддаг хүн манайд ховор аж. “Чандмань” төвийн өмнөх Тусгаар тогтнолын талбайн ажлын явцтай нийслэлийн Засаг дарга мөн танилцсан юм. Есөн хөлт цагаан туг, гал, нар, сар зэрэг тусгаар тогтнолын бэлгэдлийг агуулсан гэрэлт хөшөө бүхий уг талбайд тус бүр нь 50 ширхэг хошуу бүхий усан оргилуур хоёрыг хийж байгаа юм байна. Түүнчлэн талбай дээгүүр лэд гэрэл буюу шалан дээгүүрх гэрэлтүүлгийг ашиглах аж. Нэг тэрбум орчим төгрөг өөр босож буй уг талбайг ирэх сарын 15-нд нээх бөгөөд гэрэлт хөшөөг оны өмнө хийж дуусгахаар төлөвлөжээ.


Хотын Мээр Г.Мөнхбаяр “Бид дүүргүүдийн ажлыг дэмжиж байгаа. Чингэлтэй дүүргийг харахад байгаа хөрөнгөдөө тулгуурлаад батлагдсан зураг, төслийн дагуу бүтээн байгуулалтын ажлыг сайн явуулжээ. Мөн цэцэрлэгийн тохижилтуудыг харахад жишиг болохуйц, санаа авах шийдэл олон хийсэн байна” гэв. Чингэлтэй дүүрэгт энэ онд янз бүрийн эх үүсвэрээр нийт 20 орчим тэрбум төгрөгийн тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийж байна.


Түүнчлэн Анкарагийн гудамж буюу Хүнсний I дэлгүүрийн уулзвараас СУИС хүртэлх гудамж, V сургуулийн өмнөх талбайг тохижуулах зураг төслөө Анкара хотын удирдлагуудад явуулсан бөгөөд уг ажилд 700 мянга орчим доллар шаардагдах аж. Мөн дүүргийн гэр хороололд гурван шинэ цэцэрлэг баригдаж байгаа бөгөөд хоёр нь энэ ондоо ашиглалтад орох юм байна.


Түүнээс гадна орон сууцны дунд гурван талбайг тохижуулсан бөгөөд ахмадын сувилал байгуулахаар төлөвлөжээ. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Бид аль болох үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэх үүнийг ашиглаж, үндэсний хэв шинжийг агуулсан хэв маягаар хийхийг зорьж байна.


Дашрамд дуулгахад, чулуу үйлдвэрлэгчдийг дэмжих тал дээр анхаармаар байна. Бид өөрийн орны байгалийн чулууг ашиглавал Европ шиг 500 жилийн настай тохижилтыг ч хийх боломжтой. Ингэж чадвал тохижилтыг сэргээхэд бус өөр ажилд мөнгөө зарцуулж болохоор байна” хэмээн ярьсан юм

 www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3527912/14d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
69 З.Энхболдын алх ба ард түмний нуруун дээрх буулга 2016-06-13 2561
68 Евро 2016: Герман машинууд хэзээ ч нээлтийн тоглолтод хожигдохгүй 2016-06-13 2702
67 Монголын хамгийн дур булаам одууд тодорчээ 2016-06-13 2713
66 "Морьтон цэргүүд" шийдвэрлэх дайралтаа хийн "Алтан муж"-ийг эзлэн авав 2016-06-15 2670
65 Испанийн супер одод багаа аварлаа 2016-06-15 2738
64 АН “чихэр долоолгох” ажиллагаагаа мөрийн хөтөлбөрөөр үргэлжүүлэв 2016-06-15 2671
63 АН “чихэр долоолгох” ажиллагаагаа мөрийн хөтөлбөрөөр үргэлжүүлэв 2016-06-15 2728
62 "Морьтон цэргүүд" ТҮҮХ бүтээлээ 2016-06-20 2543
61 Чеченийн алдарт бөх А.Вараев голд унаж энджээ 2016-06-20 2730
60 Дэлхийн хамгийн гайхамшигтай дурсгалт газруудыг хэрхэн босгосон бэ? 2016-06-20 2391
59 Хамгийн алдартай шинжлэх ухааны зөгнөлт ертөнцүүд 2016-06-20 2389
58 Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 2016-06-20 2193
57 Уэльс хэсгээ тэргүүллээ 2016-06-21 2215
56 Кристен Стюарт найз бүсгүйгээ аавтайгаа танилцуулжээ 2016-06-21 2263
55 Неймарын эцэг түүнд “Реал”, “ПСЖ”, юм уу “Манчестер Юнайтед” клубт очихыг зөвлөжээ 2016-06-21 2284
54 "Чикаго буллс" Д.Роузыг явууллаа 2016-06-23 2229
53 Халуухан европын халуухан залуу минь баяртай 2016-06-23 2218
52 Араар тавьдаг эрчүүдийн гаргадаг 9 шинж чанар 2016-06-23 2181
51 Гарет Бэйлийн нэрээр хотоо нэрлэжээ 2016-06-24 2426
50 Cупер төлөвлөгөө бүтэх болов уу? 2016-06-24 2407
배너신청
자생병원

배너신청