Бичлэгийн тоо 3,329

МАХН-ын дарга С.Бат болдын санаачилгаар Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлгийн хамтарсан хэлэлцүүлэг өнгөрсөн бям ба гаригт нийслэлийн ойролцоох Тэрэлжид болжээ. “Намын шинэчлэл, хөгжил, манлайлал” сэдвийн хүрээнд намын мөрийн хөтөлбөр, хариуцлагын тогтолцоо, хүний нөөц, олон нийттэй харилцах, дотоод удирдлагын болон МАХН-ын нэр хүнд, үзэл баримтлалын шинэчлэлийн асуудлаар санал солилцсон аж.

Их хурлаа энэ онд багтаан хийх намын даргын саналыг гишүүд нь дэмжсэн байна. Намын нэрийг өөрчлөх тухай асуудал хамгийн их анхаарал татсан гэнэ. Байж болох таван хувилбарыг С.Батболд санал болгосон сурагтай. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Социнтернийн гишүүн намуудын болон засгийн эрх барьж буй уг холбооны гишүүн намуудын нэрүүдийн талаар мэдээлэл хийж, тэндээс санаа авч болохыг анхааруулжээ. Намын Их хурлыг энэ онд хийхийг хэлэлцүүлэгт оролцогчид дэмжиж, нэр солих асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. С.Батболд ч шинэчлэлийн асуудлаар зоригтой алхам хийхийг, алгуурлах тусам намын шинэчлэлд хохиролтойг гишүүддээ сануулсан аж.

МАХН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан бас өчигдөр болов. Говь-Алтай аймгийн Засаг даргад намаас нэр дэвшигчийн талаар хэлэлцээд, Бага хурлын гишүүн, “Шинэ гудамж” ТББ-ын гүйцэтгэх захирал Ш.Амгаланбаяр, БСШУ-ы сайдын зөвлөх В.Алзахгүй нарын нэрийг дэвшүүлсэн байна. Тэднээс хэнийг нь Засаг даргаар сонгохоо тус аймгийн намын хороо шийдэх аж. Томилгооны асуудлыг хуульд зааснаар ирэх есдүгээр сарын 14-ны дотор багтаан шийдвэрлэх ёстой ажээ. Харин Дундговь аймгийн Засаг даргын асуудлыг удахгүй хэлэлцэх гэнэ. Удирдах зөвлөлөөс Бага хурлыг ирэх сарын 07-нд хийхээр болжээ. Уг хурлаас Их хурлын товыг зарлах юм.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3567039/0ca/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
배너신청
자생병원

배너신청