Бичлэгийн тоо 3,329

 100 айлаас Баянбүрдийн уулзвар буюу Цагдаагийн гудамжны зам засварын ажлыг гүйцэтгэж буй автозамын 4 компанид тавьсан шаардлагаа хотын мээр хэрэгжүүллээ. Бүтэн 2 жилийн турш дөрвийн дөрвөн компани ажилласан хирнээ өнөө болтол явган хүний зам болон гэрэлтүүлэгийг дуусгахгүй “гурилдаж” байгаа тул ийнхүү гэрээг нь цуцалж байна.

Зам тавина гэдэг бол татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаар урсгаж хагас дутуу ажил хийхийн нэр огт биш. Ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэл сайтай хийхгүй байгаа хэнбугайтай ч хатуу хариуцлага тооцно гэдэг зарчим дээрээ Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаяр хатуу зогсож байна.

Энэ ч үүднээсээ халтуур зам тавьсан “Заабар”, “Цаст импекс”, “Уорлд Еруна”, “Мон Агаар” гэсэн компаниудаас татгалзлаа. Нийслэл хотын хувьд ачаалал ихтэй гол замуудын тоонд зүй ёсоор багтах энэ замын үлдсэн ажлыг дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн ажилчид дуусгахаар болж өчигдрөөс ханцуй шамлан орцгоолоо.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3542763/6a8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
배너신청
자생병원

배너신청