Бичлэгийн тоо 3,329

Оддын мэдээлэл: Өнгөрөгч долоо хоногийн сонин сайхан

Одууд  | 2015 / 01 / 21

Эндээс өнгөрсөн 7 хоногт олны анхаарлыг татсан оддын мэдээлэл, үйл явдлуудыг тоймлон уншаарай.

Оддын мэдээлэл: Өнгөрөгч долоо хоногийн сонин сайхан
Ирина Шейк, Кристиано Роналду нар салсан уу?
Энэ оны эх хүртэл 5 жил орчим болзсон хосууд салж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Зарим эх сурвалжууд Ирина найз залуугийнхаа ээжийн төрсөн өдөрт очихоос татгалзсан учраас салсан гэж байгаа бол нөгөө талаас Ирина Кристианод тийм ч их татагдахаа больсон учраас харилцаагаа дуусгасан гэсэн мэдээлэл ч гарч байна. ">
Тайваны супер од Jay Chou хуримаа хийлээ
Дуучин, жүжигчин, продюссер, найруулагч, хөгжмийн зохиолч гэх мэт олон талын авьяастай Jay Chou 4 жилийн турш болзсон найз бүсгүй Hanna Quinlivan-тайгаа хуримаа хийлээ. Түүний сүйт бүсгүй Австрали аавтай, Тайван ээжтэй бөгөөд эрлийз төрхөөрөө алдаршсан загвар өмсөгч бүсгүй юм байна. Хурим Англид болсон бөгөөд сүйт бүсгүй аавтайгаа алхаж орж ирэх үед эгшиглэх аяыг Jay Chou өөрөө зохиож эхнэртээ хуримын анхны бэлэг болгон барьжээ. ">
Chad Michael Murray-ийн гэнэтийн бэлэг
Бидний сайн мэдэх “One Tree Hill” цувралын гол дүрийн жүжигчин Chad өчигдөр өглөө хоёр ч гэнэтийн мэдээг фэнүүдтэйгээ хуваалцав. Тэрээр “Chosen” кинонд хамтран тоглосон жүжигчин Sarah Roemer-той нууцаар гэрлэсэн бөгөөд хосууд анхны хүүхдээ хүлээж байгаа аж. Баяр хүргэе! ">
Selena Gomez шинэ найз залуутай болжээ
Өсвөр насны охидын шүтээн болсон Justin Bieber-тэй салж, нийлж нэлээдгүй хугацааг үдсэн Selena энэ удаад бүрэн утгаараа амьдралаа шинэчлэхээр шийдсэн бололтой. Тэрээр сүүлийн сар орчим дуучин Zedd-тэй болзож байгаа бөгөөд аль хэдийн Selena-ийн гэрийнхэнтэй ч танилцаад амжсан байна. ">
Shakira-ийн хоёр дахь хүүхэд
Дуучин бүсгүй тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа бөгөөд дөнгөж өчигдөрхөн хүйсийг нь фэнүүддээ хэлжээ. Хосууд 2 настай Milan хүүгийн хамт амьдардаг бөгөөд удахгүй мэндлэх хоёр дахь хүүхэд нь ч мөн адил хүү аж. Milan-ыг төрөх үед бие давхар үеийн зургаа авахуулж, орлогоо UNICEF-д хандивлаж байсан хосууд энэ удаад ч гэсэн зургаа авахуулж, хандив өргөхөөр шийдсэн байна. ">
1. Ирина Шейк, Кристиано Роналду нар салсан уу?
Энэ оны эх хүртэл 5 жил орчим болзсон хосууд салж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Зарим эх сурвалжууд Ирина найз залуугийнхаа ээжийн төрсөн өдөрт очихоос татгалзсан учраас салсан гэж байгаа бол нөгөө талаас Ирина Кристианод тийм ч их татагдахаа больсон учраас харилцаагаа дуусгасан гэсэн мэдээлэл ч гарч байна.
2. Тайваны супер од Jay Chou хуримаа хийлээ
Дуучин, жүжигчин, продюссер, найруулагч, хөгжмийн зохиолч гэх мэт олон талын авьяастай Jay Chou 4 жилийн турш болзсон найз бүсгүй Hanna Quinlivan-тайгаа хуримаа хийлээ. Түүний сүйт бүсгүй Австрали аавтай, Тайван ээжтэй бөгөөд эрлийз төрхөөрөө алдаршсан загвар өмсөгч бүсгүй юм байна. Хурим Англид болсон бөгөөд сүйт бүсгүй аавтайгаа алхаж орж ирэх үед эгшиглэх аяыг Jay Chou өөрөө зохиож эхнэртээ хуримын анхны бэлэг болгон барьжээ.
3. Chad Michael Murray-ийн гэнэтийн бэлэг
Бидний сайн мэдэх “One Tree Hill” цувралын гол дүрийн жүжигчин Chad өчигдөр өглөө хоёр ч гэнэтийн мэдээг фэнүүдтэйгээ хуваалцав. Тэрээр “Chosen” кинонд хамтран тоглосон жүжигчин Sarah Roemer-той нууцаар гэрлэсэн бөгөөд хосууд анхны хүүхдээ хүлээж байгаа аж. Баяр хүргэе!
4. Selena Gomez шинэ найз залуутай болжээ
Өсвөр насны охидын шүтээн болсон Justin Bieber-тэй салж, нийлж нэлээдгүй хугацааг үдсэн Selena энэ удаад бүрэн утгаараа амьдралаа шинэчлэхээр шийдсэн бололтой. Тэрээр сүүлийн сар орчим дуучин Zedd-тэй болзож байгаа бөгөөд аль хэдийн Selena-ийн гэрийнхэнтэй ч танилцаад амжсан байна.
5. Shakira-ийн хоёр дахь хүүхэд
Дуучин бүсгүй тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа бөгөөд дөнгөж өчигдөрхөн хүйсийг нь фэнүүддээ хэлжээ. Хосууд 2 настай Milan хүүгийн хамт амьдардаг бөгөөд удахгүй мэндлэх хоёр дахь хүүхэд нь ч мөн адил хүү аж. Milan-ыг төрөх үед бие давхар үеийн зургаа авахуулж, орлогоо UNICEF-д хандивлаж байсан хосууд энэ удаад ч гэсэн зургаа авахуулж, хандив өргөхөөр шийдсэн байна.
6. Kim Kardashian-ы сэлфи ном хэвлэгдэнэ
Реалити шоуны од бүсгүйн өөрийн сэлфи зургуудаас бүтсэн “Selfish” ном тун удахгүй нээлтээ хийнэ. Номыг худалдаанд гарахаас өмнө нүүр зургийг нь хүргэж байна.
7. David Beckham-ийн шинэ сурталчилгааны ажил
Дөрвөн хүүхдийн аав ч гэлээ халуухан залуусын тоонд дээгүүр жагссан хэвээр байгаа David-ын шинэхэн сурталчилгааны зургууд цацагдлаа. H&M-ын шинэ компанит ажлын зургуудад дотуур хувцастайгаа гарсан нэг зураг байсан бөгөөд интернет хэрэглэгчид тэр зургийг Justin Bieber-ийн зурагтай харьцуулж олон хэлэлцүүлэг өрнүүлжээ. Эцэст нь David дээгүүрээ хувцастай ч Justin-аас хэд дахин илүү халуухан байгааг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн бололтой.
8. Холливудын хамгийн үнэнч нөхөр
Энэ 7 хоногийн онцлох мэдээнүүдийн дунд Холливудын хамгийн үнэнч нөхөр гэдгээрээ алдартай Pierce Brosnan-ы гэр бүлдээ цаг зарцуулж буйг харуулсан мэдээллүүд байлаа. Өнгөрсөн долоо хоногт эхнэр Keely Shaye Smith-тайгаа дугуй унаж, загвар өмсөгч хүүгээ төрсөн өдрөөр нь дайлж цагийг өнгөрүүлжээ. Анх хуримаа хийх үед нэвтрүүлэгч байсан Keely бүсгүй хүүхэд төрүүлснээс хойш маш их жин нэмсэн ч хосуудын харилцаанд төдийлөн өөрчлөлт орсонгүй. Харин ч 14 жилийн турш аз жаргалтай хэвээр байгаа нь олны магтаалыг харамгүй сонсоход хүргэдэг билээ.
9. Summer Rain-ы анхны зураг
Дуучин Christian Aguilera 5 сартай охиныхоо анхны зургийг фэнүүддээ зориулан “жиргэлээ”. Summer Rain өнгөрсөн оны 5 сард төрсөн бөгөөд Christina-ын хоёр дахь хүүхэд юм.
10. “Jumper” baby!
‘’Jumper’’ киноны гол дүрүүд болох Rachel Bilson, Hayden Christensen нар мөн л анх удаа олны өмнө охин Briar-тайгаа хамт гарч ирсэн юм. Хосуудын охин одоо 3 сартай.
11. Adam Levine анх удаа Оскарын шагналд нэр дэвшлээ
Maroon 5 хамтлагийн гоцлол дуучин Adam Levine хэдий тоглосон киногоороо нэр дэвшиж чадаагүй ч дуулсан дуу нь “Киноны шилдэг дуу” номинацид нэр дэвшжээ. Нэр дэвшсэн Lost Star дуу нь түүний гол дүрд нь тоглосон “Begin Again” киноны дуу билээ. Энэ түүний хувьд Оскарт хүртэл нэр дэвшсэн анхны тохиолдол бөгөөд хамгийн том өрсөлдөгч нь John Legend байгаа юм.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8455832/99c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
89 Хилээр цогцос нэвтрүүлэхийг завджээ 2016-05-20 3604
88 Гэр бүлийн маргаанаас үүдэж хүний амь бүрэлгэж цогцсыг нь шатаасан байжээ 2016-05-23 3026
87 Энэ хайр уу? 2016-05-23 2890
86 Дарангуйлагчдын хүүхдүүд хаана явна вэ? 2016-05-23 2767
85 Цагаан хоолтнууд хүчтэй байдгийг батлахаар Эверестэд авирч яваад нас баржээ 2016-05-24 2997
84 Канадад албан ёсоор ажиллах амьдрах гарц нээгдлээ 2016-05-24 2947
83 АСЕМ-ын уулзалт бидэнд хэдий хэмжээний ӨР ҮЛДЭЭХ бол? 2016-05-24 2893
82 Зөвлөлт-Финляндын дайн 2016-05-25 3129
81 Швед улс бүхэл бүтэн хотоо нүүлгэн шилжүүлэх гэж байна 2016-05-25 3071
80 В.Путин гадаадын ТББ-уудыг хязгаарлах хууль баталлаа 2016-05-25 3197
79 Бан Ги Мун БНСУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших үү? 2016-05-30 3010
78 Өнөөгийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд 2016-05-30 2497
77 Нөхрийн минь нууц амраг чамд баярлалаа маш их 2016-05-30 2497
76 "Хүн сум" нэртэй үзүүлбэрийг амжилттай гүйцэтгэв 2016-06-01 2709
75 Е.Исинбаева Олимпод оролцуулахгүй бол хүний эрхийн шүүхэд хандана 2016-06-01 2764
74 "Уучлаарай" гээд хэлчихэд тийм хэцүү байна уу? 2016-06-01 2671
73 хамгийн тайван мөртлөө шөнө нь хамгийн аймшигтай там болдог хот 2016-06-08 2795
72 Даварсан охин 2016-06-08 2504
71 Сэтгүүлч Мөнхбаясгаланд Панам-ын оффшорчдын мэдээлэл бүрэн эхээрээ ирсэн гэв 2016-06-08 2735
70 Бид яагаад Америкчуудад атаархдаг вэ? 2016-06-08 2626
배너신청
자생병원

배너신청