Бичлэгийн тоо 3,329

Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт энэ сарын 11- ний өдөр иргэд хоорондоо буудалцаж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Тус сумын малчид гар аргаар алт олборлохоор очсон 100 гаруй хүний дунд маргаан гарч улмаар 20 хүн бэртэж гэмтсэн талаар бид мэдээлсэн. Гэтэл өнгөрсөн ням гаригт дахин нэг нинжа амиа алджээ. Энэ талаар тус аймгийн Дарви сумын Засаг дарга Н.Ганбаатараас тодруулахад “Энэ талаар мэдээлэл өгөхгүй байхыг аймгийн Цагдаагийн хэлтсээс даалгасан. Одоо байдал тайван байна” гэв. Харин Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга Н.Эрдэнэ-Очиртой холбогдож, нөхцөл байдлын талаар тодрууллаа.-Өнөөдрийн байдлаар Дарви сумын нутагт гар аргаар алт олборлож байсан иргэдийг тарааж дууссан. Маргаан үүсгээд байсан газрыг гурван цагдаа хянаж байгаа. Өмнө нь тэнд 100 гаруй нинжа байрлаж байсан.

-Дахин нэг нинжа амиа алдсан гэсэн. Нутгийн иргэд нинжа нарын хооронд маргаан үүссэн үү?

-Энэ сарын 15-нд Есөнбулаг сумын Наран багийн Ямаан ус гэдэг газарт хувиараа алт олборлож байсан 44 настай иргэн Т шороонд дарагдаж амиа алдсан. Талийгаачтай хамт 4-5 хүн нүхэнд байсан, тэд гарч амжсан байна лээ. Зарим хэвлэлээр талийгаачийг амиа хорлосон гэж ташаа мэдээлсэн нь харамсалтай.

-Малчдын өвөлжөө, намаржааны нутгийг сүйтгэж байгаа гар аргаар алт олборлогчдыг яах вэ?

-Манай аймгийн Есөнбулаг, Бигэр, Дарви, Тонхил, Цогт гэсэн таван суманд гар аргаар алт олборлогч 500 гаруй хүн сүүлийн хоёр жил байрлаж байна. Үнэндээ тэднийг хэчнээн хөөгөөд ч нэмэр алга. Сая л гэхэд нууцаар шороо ухаж байсан иргэн амиа алдлаа. Хүн хүч, шатахуун түлшнээс эхлээд асуудал их байна гэв.

Дашрамд дурдахад, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд энэ сарын 14- нд мөн л хувиараа алт олборлогч шороонд дарагдаж нас баржээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3538393/0c2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
89 Хилээр цогцос нэвтрүүлэхийг завджээ 2016-05-20 3604
88 Гэр бүлийн маргаанаас үүдэж хүний амь бүрэлгэж цогцсыг нь шатаасан байжээ 2016-05-23 3026
87 Энэ хайр уу? 2016-05-23 2890
86 Дарангуйлагчдын хүүхдүүд хаана явна вэ? 2016-05-23 2767
85 Цагаан хоолтнууд хүчтэй байдгийг батлахаар Эверестэд авирч яваад нас баржээ 2016-05-24 2997
84 Канадад албан ёсоор ажиллах амьдрах гарц нээгдлээ 2016-05-24 2947
83 АСЕМ-ын уулзалт бидэнд хэдий хэмжээний ӨР ҮЛДЭЭХ бол? 2016-05-24 2893
82 Зөвлөлт-Финляндын дайн 2016-05-25 3129
81 Швед улс бүхэл бүтэн хотоо нүүлгэн шилжүүлэх гэж байна 2016-05-25 3071
80 В.Путин гадаадын ТББ-уудыг хязгаарлах хууль баталлаа 2016-05-25 3197
79 Бан Ги Мун БНСУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших үү? 2016-05-30 3010
78 Өнөөгийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд 2016-05-30 2497
77 Нөхрийн минь нууц амраг чамд баярлалаа маш их 2016-05-30 2497
76 "Хүн сум" нэртэй үзүүлбэрийг амжилттай гүйцэтгэв 2016-06-01 2709
75 Е.Исинбаева Олимпод оролцуулахгүй бол хүний эрхийн шүүхэд хандана 2016-06-01 2764
74 "Уучлаарай" гээд хэлчихэд тийм хэцүү байна уу? 2016-06-01 2671
73 хамгийн тайван мөртлөө шөнө нь хамгийн аймшигтай там болдог хот 2016-06-08 2795
72 Даварсан охин 2016-06-08 2504
71 Сэтгүүлч Мөнхбаясгаланд Панам-ын оффшорчдын мэдээлэл бүрэн эхээрээ ирсэн гэв 2016-06-08 2735
70 Бид яагаад Америкчуудад атаархдаг вэ? 2016-06-08 2626
배너신청
자생병원

배너신청