Бичлэгийн тоо 3,329

Манай улсад шатахуун нийлүүлэгч эх үүсвэрийн тоо нэмэгдэхээр болсныг Газрын тосны газрынхан мэдээлэв. “БНХАУ-ын үндэсний газрын тосны корпорац”-ын харьяа “Чайна Ойл” компанитай багагүй хугацаанд ярилцсаны дүнд Монголоос тус улсад экспортолж байгаа тосыг Хөх хот дахь үйлдвэртээ боловсруулан, гарсан шатахууныг манайд буцаан нийлүүлэхээр тохиролцсон гэнэ. Тодруулбал, хоёр тал санамж бичиг байгуулахаар болжээ. Худалдан авах шатахууны үнийг Монгол Улсаас экспортод гаргаж буй тосны үнэд үндэслэсэн томъёог ашиглан тооцох гэнэ.

БНХАУ-аас энэ сарын эцсээс бүтээгдэхүүн нийлүүлж эхлэх ба дөрөвдүгээр сараас сар бүр 10 мянган тонн шатахуун нийлүүлэх юм байна. Энэ нь дотоодын шатахууны үнэ, нөөцийн тогтвортой байдалд эергээр нөлөөлнө гэдгийг Газрын тосны газрынхан тайлбарлав. Өнгөрсөн оны байдлаар манай улс нийт 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсны 1.1 сая нь шатахуун байжээ. Энэ хугацаанд нийт импортын 60 орчим хувийг ОХУын “Роснефть”, үлдэх хувийг тус улсын ТНКБП, “Газпром”, “Гунвор”, БНСУ-ын “СК-Энержи”, “Хьюндай Ойлбанк” болон бусад нийлүүлэгчээс импортолсон гэнэ.

“Роснефть”-ээс нийлүүлэх бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр, зах зээлийн нөхцөл байдалтай уялдаагүйгээс болж манай улсын импортод эзлэх тэдний хувь буурсаар байгаа аж. Уул уурхайн яам, Газрын тосны газар, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас тус компанийн бүтээгдэхүүний үнийг олон улсын зах зээлд суурилсан томъёогоор тооцож байх тухай удаа дараа хандсаны дүнд уг асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэхээр болсон байна.

Дашрамд дурдахад, энэ сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд А80 бензиний 47, АИ-92 бензиний 42, дизелийн түлшний 31 хоногийн нөөцтэй байна.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7135122/8a2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
89 “NAADAM CASHMERE” БРЭНД АНУ-Д МОНГОЛЫГ СУРТАЛЧИЛЖ БАЙНА 2013-05-20 13018
88 ЭЛЧИН САЙДЫГ ПОЛЬШИЙН ОДОНГООР ШАГНАВ 2013-05-01 13038
87 АН САН СҮ ЧИ: НАМАЙГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ХАР АЖИЛЧИН ГЭВЭЛ ҮНЭНД ОЙРТОНО 2013-05-01 13038
86 Марафон гүйлтийн дэлхийн рекорд тогтоосон тамирчин Монголд ирнэ [1] 2013-05-23 13040
85 Б.Болд “Rio Tinto”-гийн Зэсийн группийг удирдана 2013-04-25 13044
84 Мартин Якобсен: Монголд жааз хөгжим асар хурдацтай хөгжих боломжтой 2013-04-04 13062
83 Төгөлдөр хуурын хоршлоор олон улсын уралдаанд түрүүлжээ 2013-04-19 13084
82 “МОНГОЛЫН БУУХИА” ГАЛТ ТЭРЭГ ЕВРОПООС ШАНХАЙГ ЗОРЬЖ ЯВНА [1] 2013-04-19 13096
81 Оросууд Монголоор дамжуулан Хятадад нефть нийлүүлэх үү 2013-04-02 13109
80 МCS групп олон улсын эмнэлэг байгуулна [1] 2013-05-21 13122
» БНХАУ сар бүр 10 мянган тонн шатахуун нийлүүлэх болов 2013-03-20 13126
78 МОНГОЛ ЭЛЧИН САЙДЫГ ФРАНЦЫН ҮНДЭСНИЙ ОДОНГООР ШАГНАЛАА 2013-05-08 13133
77 МОНГОЛ ЖЮҮ-ЖИЦҮЧ АНГЛИЙН АВАРГА БОЛЛОО 2013-05-24 13142
76 Хакүхо Японы Ерөнхий сайдтай уулзав 2013-03-29 13150
75 “ОЮУТОЛГОЙ”-гоос зэсийн 300-500 мянган тонн баяжмал экспортолно 2013-04-26 13155
74 Тарбозaвр батаарыг эх оронд нь авчирлаа 2013-05-20 13163
73 Олон улсын хуралд 1200 гаруй төлөөлөгч оролцоно 2013-04-25 13187
72 Сүмогийн ордонд бөмбөг тавьсан гэв үү 2010-07-28 13194
71 Эмийг чагнадаг “Алтан Чагнуур” 2013-04-01 13194
70 АРЫН ГУДАМЖНЫ ЦАРАЙЛАГ ХӨВГҮҮД МОНГОЛД ТОГЛОНО 2013-04-16 13243
배너신청
자생병원

배너신청