Бичлэгийн тоо 3,329

Өнөөдөр Монголын залуу чуудын өдөр юм гэнэ ээ. Учир нь өчигдөр гонжоом, зангиатай бас нүдний шилтэй, тэгээд үс энэ тэрээ гельдчихсэн хэсэг нөхөд энд тэндгүй хэвлэлийн хурал хийлгэж пижигнэхүйд ийн мэдэж авлаа. Харагдах дүр байдал, наснаасаа хэд дахин “хөгшин” яриа хөөрөөтэй тэр сонин “найзууд” соёлын довтолгооны үеийн ухуулагч нар мэт “дайчин”, “цогтой” бас сүртэй ажгуу. Аймаар урт амьдрал туулсан мэт ямар ч их сургааль номлол айлдах юм. Бид ингэх ёстой, тэгэх ёстой. … ёстой, …ёстой гээд ёстой л урсгах юм аа. Залуучуудынхаа төлөө нэг өдөр ч атугай бас ийн “санаа тавих” хэсэг байгаа нь яамай даа. Тэгэхдээ эд нөхдийн яриа огтхон ч таатай санагдсангүй ээ. Үүнийг орхиод өгүүлэх нь.

Монгол Улс мандан бадрахын гараан дээр ирлээ гэх энэ цаг үед мандаан бадруулах залуу үеийнхэн тэгээд хэрхэн бэлтгэгдэж байна вэ! Нийт хүн амын 68 хувь нь залуучууд гэх атлаа ажилгүй, амьдрал нэн дорой гэх ангилалд хамаарах хүмүүсийн 60 гаруй хувийг аанай л залуучууд эзэлдэг гэсэн тоо юуг илтгэдэг юм бол доо. Монголд залуучуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага бий болоод 89 жил болсон гэх түүхийг энэ өдрүүдэд чангаар, бахархалтайгаар дурдацгаах юм. Шударгаар хэлэхэд социализмын яруу алдартай цуг мартагдсан энэ байгууллагыг эдүгээ мэддэг хүн хэр олон байдаг юм бол.

Учир нь Монголд хамгийн хүнд ачааг хувь заяаны оноолтоор үүрсэн атлаа хамгийн шоовдор амьдралыг тулгуулах болсон залуучуудын төлөө нүдэнд гал, зүрхэнд хийморь бадартал зүтгэж, манлайлан дагуулах учиртай байгууллага хөшиж царцаад олон жилийг үзлээ. Залуучуудын гэх тодотголтой атлаа тэдэнд чиглэсэн, тэднийг дэмжсэн ямар бодлого Монголд байна вэ? Хамгийн ихээр мөлжлөгөд өртсөн хүүхэд залуусынхаа тухай залуучуудын байгууллага яагаад чив чимээгүй байдаг юм бол. Харьд хамаг хүнд хүчрийг нугалан байж эх орноо чирч яваа хэдэн арван мянган залуус өнөөдөр юу бодож явдгийг хэн ч яагаад үл хөндөнө вэ? Монголын залуучуудын гэх өдөр Монголын залуучуудын холбоо гэх байгууллага гэнэт сэрэх юм.

Тэгээд баахан яриа лоозон дэвшүүлж, тоо статистик дурдан, одон медаль болоод явчихна. “Залуучуудын төлөө ийм ажил хийж, тийм төсөл хэрэгжүүлнэ”, “МЗХ-ны дарга, удирд лага ийм улсад уригдлаа, тийм уулзалтад оролцлоо”, “Эцэст нь бие биедээ шагнал өглөө” гэх мэтээр… энэ өдрийг тэмдэглэсээр л байх уу. Саяхан нэгэн судалгааг МЗХнынхон хийжээ. “Монголын залуучуудад төрийн бодлого хүрч, чиглэж чадаж байна уу” гэсэн сэдэвтэй. Гэтэл судалгаанд оролцогчдын 80 хувь нь огтхон ч үгүй гэсэн гутранги хариулт өгчээ. Төр, засаг одоо л дорвитой, яг ярьдаг шигээ бодитой үйл ажиллагаа, бодлого явуулахгүй бол залуучуудын хүсэл эрмэлзэл нурваас түүний хор урхаг хэрхэхийг тааварлашгүй ээ.

Монгол бол орон гэргүй, ажлын байргүй, цалин тэтгэвэргүй, нийгмийн халамж, үйлчилгээнээс хол хөндий залуусын орон гээд хэлчихвэл хэтийдсэн болохгүй. Гэхдээ Монголын залуус гудиггүй, гуниггүй нь даанч биширмээр. Яаж ийгээд л өөрсдийгөө элээн өмнөх, хойдох үеийн холбоос болон хамгийн сайхныг мөрөөдөн, бас бүтээсээр зүтгэх нь сайхан. Бадарсан, хөгжсөн баян Монголыг бүтээн цогцлоох залуустаа юутай ч энэ өдөр орон байртай, ажилтай, унаатай, боловсролтой, зорилготой, мөрөөдөлтэй, зоригтой байхыг ерөөе! Басхүү цэнгэн жаргахыг хүсье. Үүнээс хойш энэ өдрийг залуучуудаар түрий барьж эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгөд улайрагчдын “шоу” бус Монголын “хөдөлгүүр” мянга мянган залуучуудын төлөөх үнэн үг, үйлдлийг хийдэг ярьдаг болгон тэмдэглэдэг болох болтугай. Халаас хоосон ч, толгой гэдгэр Монголын залуусын цог хийморь дээшээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3570878/c88/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан

С.Ганбаатар монгол ажилчдын цалинг нэмүүлэхээр боллоо

  • 2010-08-25
  • Уншсан 7192

Халаас хоосон ч, толгой гэдгэр монгол залуусын цог хийморь ДЭЭШЭЭ

  • 2010-08-25
  • Уншсан 6664

МАХН нэрээ солих талаар ярилцжээ

  • 2010-08-24
  • Уншсан 6658

ТО ВАНГИЙН бүтээлгэсэн гайхамшигт цогцолбор

  • 2010-08-24
  • Уншсан 7186

Асашёорюүгийн багийн анхны Ялалт

  • 2010-08-24
  • Уншсан 6426

Г.Эрдэнэболд олимпийн аварга боллоо

  • 2010-08-23
  • Уншсан 6638

Япончууд Монголыг сонирхож эхэлжээ

  • 2010-08-23
  • Уншсан 6902

Хамгийн хурдан гүйсэн хүүхэд 800 мянгаар шагнуулна

  • 2010-08-23
  • Уншсан 6244

Сонсох төхөөрөмж гэсэн нь ойсон долгион байсан бололтой

  • 2010-08-20
  • Уншсан 7295

Ц.Жаргалсайханд 17 жилийн ял оноов

  • 2010-08-20
  • Уншсан 7648

Хятадууд Америкаас урваж, БНСУ-д хөрөнгө оруулж байна

  • 2010-08-20
  • Уншсан 6619

Хамадагийн залиланд Кёкүшюүзан Батбаяр холбогдох бололтой

  • 2010-08-19
  • Уншсан 6580

Хотын мээр шийдвэр дээрээ хатуу зогслоо

  • 2010-08-19
  • Уншсан 6003

17 тонн гахайн махны төлөө прокурорыг барьцаалжээ

  • 2010-08-19
  • Уншсан 6726

Алтыг аминаасаа үнэтэйд тооцогсдыг дийлэхгүй байна гэв

  • 2010-08-18
  • Уншсан 5749

Д.ДАГВАДОРЖ: Би монгол хүн. Яагаад эх орондоо ураны орд эзэмшиж болохгүй гэж

  • 2010-08-18
  • Уншсан 6976

ДОХ-ын 79 дэх тохиолдол илэрлээ

  • 2010-08-18
  • Уншсан 6460

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД

  • 2010-08-17
  • Уншсан 6935

Г.Баярсайхан: Солонгосчууд зохион байгуулалтад орчихож...

  • 2010-08-17
  • Уншсан 7568

Өсвөр үеийнхний олимпийн анхны аварга Баатарзоригийн Батцэцэг

  • 2010-08-17
  • Уншсан 6469
배너신청
자생병원

배너신청