Бичлэгийн тоо 3,329

УИХ-ын дэд дарга Н.Энхболд, гишүүн Р.Раш, Г.Баярсайхан, Э.Мөнх-Очир нар БНСУ-ын Үндэсний ассамблейн урилгаар айлчлаад иржээ. Явсан газрынхаа сониноос дуулгахыг Г.Баярсайханаас хүссэн юм.

-УИХ-аас баталсан уул уурхай, төмөр замын бодлогыг танилцуулах нь бидний айлчлалын зорилго байв. Саяхан баталсан Төмөр замын тээврийн талаар баримтлах Монгол Улсын төрийн бодлогын баримт бичгийн англи орчуулгыг Үндэсний ассамблейн даргад нь УИХ-ын дэд дарга Н.Энхболд гардуулж өглөө. Манай оронтой хамтран ажиллах сонирхол солонгосчуудад асар их байгаа нь мэдрэгдлээ.

Хүсэл эрмэлзэл маш их байна. Дэлхийн нэрд гарсан корпорациудаас бүрдсэн хөрөнгө оруулалтын “Кореас” гэдэг үндэсний консорциум байгуулжээ. Монголын төмөр зам, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой, санхүүгийн хувьд бэхжсэн консорциум гэж танилцуулсан. Солонгосын албаны хүмүүс шууд л ажил хэрэг ярихыг хүсэж байна. Бид төр, засгийнхаа бодлогыг танилцуулж, хамтарч ажиллах боломж нээлттэй гэдгээ илэрхийлсэн.

-Тавантолгойн орд, төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах сонирхлоо Солонгосын тал шуудхан илэрхийлжээ гэж ойлголоо…

-Төмөр замын бодлогоо хэрэгжүүлэхдээ гуравдагч хөршийнхөө ашиг сонирхлыг бид бодолцох ёстой. БНСУын тал манайд санал болгох Монголын төмөр замын мастер төлөвлөгөө хүртэл боловсруулж байгаа гэсэн. Дэлхийд нэр хүндтэй, санхүүгийн хувьд бэхжсэн корпориуциуд консорциум байгуулсан учраас хөр өнгө оруулахад бэлэн гэж байна. Монголчууд ашигт малтмалынхаа орлогоор төлбөр хийх боломжийн талаар ч өөрсдийн саналуудаа хэлсэн. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, бусад саналуудаа ирэх сарын эхээр манай талд танилцуулах бодолтой байгаа юм билээ. Гуравдагч хөрш гэдэг утгаараа БНСУ-ын төмөр замын өндөр технологи, туршлагыг Монголд нэвтрүүлэх нь зөв байхыг үгүйсгэхгүй.

-Та бүхэн зөвхөн БНСУ-ын Парламентын удирдлагатай уулзсан уу. Манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой компаниудын төлөөлөлтөй санал солилцов уу?

-Үндэсний ассамблейн дарга, Далайн тээвэр, төмөр зам хариуцсан байнгын хорооны дарга, Гадаад худалдаа, мэдлэг, ашигт малтмалын яамны дэд сайд, Төмөр замын яамны дэд сайдаас гадна манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой консорциумын удирдлагатай уулзсан. Бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ тэд илэрхийлж байна. Монголд хөрөнгө оруулахын тулд дотооддоо зохион байгуулалтад орчихсон юм билээ.

-БНСУ-ын тал Монголд хөрөнгө оруулах асар их сонирхолтой гэдэг нь тодорхой юм байна. Тэдний тал Кени улсад хийх байсан нэг тэрбум долларын хөрөнгөө татаж, Монголд оруулахаар болсон тухай сонсож байсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Монголыг асар ихээр сонирхож байна гэдгээ шууд илэрхийлсэн. БНСУ дэлхийн 60 гаруй улстай төмөр замын салбарт хамтран ажилладаг хамтын ажиллагааны хөтөлб өртэй, Монгол Улстай онцгой түвшинд хамтран ажиллана гэдгээ Төмөр замын дэд сайд нь хэлж байна билээ. Аль нэг улсаас хөрөнгө татаж манайд оруулахаар болсон тухай мэдээлэл өгөөгүй. Бидний айлчлалын дараа АНУ-ын Калифорни мужийн захирагч А.Шварцнеггер БНСУ-ын хурдны төмөр замын технологийг галт тэрэгтэй нь хамт худалдан авах яриа хэлэлцээ хийж эхэлсэн гэж дуулдсан. Солонгосын хурдны галт тэрэг цагт 300 гаруй км хурдалдаг гэсэн.

Гэтэл манайхан ердөө 70 гаруйхан км/цагийн хурдтай биз дээ. Тэгэхээр тэдний технологи асар их хэрэгтэй. Ийм ач холбогдолтой томоохон төсөлд солонгосчууд маш их ач холбогдол өгч зохион байгуулалтад орчихоод байхад манайхан жаахан хойрго хандаад байна уу даа гэх бодол төрж байлаа. БНСУ-д манай 30 мянга гаруй иргэн ажилладаг. Тэднийхээ эрх ашиг, солонгос хэл мэддэгийг нь бодсон ч Солонгосын технологийг Монголд нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн бодолтой байдаг.

-Тэдний тал зохион байгуулалтад хэдийнэ орчихжээ. Тэгвэл манай талаас юу дутаад байгаа хэрэг вэ?

-Бид хуулийнхаа хүрээнд хамтран ажиллах нь мэдээж. Томоохон төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулагчдын дунд сонгон шалгаруулалт зарлана. Гэхдээ бид бодитой хөрөнгө оруулагчаа зөв олж харж, онцгой анхаарах ёстой. Үндэсний аюулгүй байдал, гуравдагч хөршийн сонирхол, Концессын тухай хуулийн үзэл баримтлалын дагуу хөрөнгө оруулагчидтай гэрээ, хэлцлийг шуурхай, шударга хийх хэрэгтэй юм байна гэсэн бодол надад төрж байсан шүү.

-Та “Ногоон” бүлгийнхээ шугамаар хүмүүстэй уулзаж санал солилцов уу?

-Туул гол асар ихээр бохирдож байгаа шүү дээ. Солонгосчууд Хан мөрнийн экологийн тэнцвэр алдагдаад эхлэх үед хэрхэн аварч, аялал жуулчлалын бүс болгож чадсан талаар нь холбогдох хүмүүстэй санал солилцож, туршлагаас нь хуваалцлаа. Тэднийхээс судлах зүйл их байна.


http://mongolnews.mn/news/iframe?title_color=99ccbb&link_color=00aa00&link_size=9px&title_size=8px&link_font=arial&title_font=tahoma&margin=1

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3533836/e53/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан

С.Ганбаатар монгол ажилчдын цалинг нэмүүлэхээр боллоо

  • 2010-08-25
  • Уншсан 7192

Халаас хоосон ч, толгой гэдгэр монгол залуусын цог хийморь ДЭЭШЭЭ

  • 2010-08-25
  • Уншсан 6664

МАХН нэрээ солих талаар ярилцжээ

  • 2010-08-24
  • Уншсан 6658

ТО ВАНГИЙН бүтээлгэсэн гайхамшигт цогцолбор

  • 2010-08-24
  • Уншсан 7186

Асашёорюүгийн багийн анхны Ялалт

  • 2010-08-24
  • Уншсан 6426

Г.Эрдэнэболд олимпийн аварга боллоо

  • 2010-08-23
  • Уншсан 6638

Япончууд Монголыг сонирхож эхэлжээ

  • 2010-08-23
  • Уншсан 6902

Хамгийн хурдан гүйсэн хүүхэд 800 мянгаар шагнуулна

  • 2010-08-23
  • Уншсан 6244

Сонсох төхөөрөмж гэсэн нь ойсон долгион байсан бололтой

  • 2010-08-20
  • Уншсан 7295

Ц.Жаргалсайханд 17 жилийн ял оноов

  • 2010-08-20
  • Уншсан 7648

Хятадууд Америкаас урваж, БНСУ-д хөрөнгө оруулж байна

  • 2010-08-20
  • Уншсан 6619

Хамадагийн залиланд Кёкүшюүзан Батбаяр холбогдох бололтой

  • 2010-08-19
  • Уншсан 6580

Хотын мээр шийдвэр дээрээ хатуу зогслоо

  • 2010-08-19
  • Уншсан 6003

17 тонн гахайн махны төлөө прокурорыг барьцаалжээ

  • 2010-08-19
  • Уншсан 6726

Алтыг аминаасаа үнэтэйд тооцогсдыг дийлэхгүй байна гэв

  • 2010-08-18
  • Уншсан 5749

Д.ДАГВАДОРЖ: Би монгол хүн. Яагаад эх орондоо ураны орд эзэмшиж болохгүй гэж

  • 2010-08-18
  • Уншсан 6976

ДОХ-ын 79 дэх тохиолдол илэрлээ

  • 2010-08-18
  • Уншсан 6460

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД

  • 2010-08-17
  • Уншсан 6935

Г.Баярсайхан: Солонгосчууд зохион байгуулалтад орчихож...

  • 2010-08-17
  • Уншсан 7568

Өсвөр үеийнхний олимпийн анхны аварга Баатарзоригийн Батцэцэг

  • 2010-08-17
  • Уншсан 6469
배너신청
자생병원

배너신청