Бичлэгийн тоо 3,329

 Монголчууд бидний соёл, түүхийн томоохон дурсгал болох “Их Бурхант” хэмээх гайхамшигт цогцолборын талаар тэр бүр хүн мэддэггүй. Халхын Сэцэн хан аймгийн Илдэн жун ван Бат-Очирын Тогтохтөр буюу То ван анх санаачилж, 1859-1864 оны хооронд энэхүү шүтээнийг бүтээн залсан гэдэг.

Эх орныхоо зүүн хязгаарыг батлан сахих, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын бэлгэдэл болгон найман аюулаас аврагч Жанрайсиг бурхныг одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын төв Сүмбэрээс хойш 35 км-т Халх голын баруун эргийн толгодын энгэрт хэвтээ байдлаар урлан бүтээсэн нь эдүгээ “Их Бурхант” хэмээн алдаршжээ.

Тухайн үед нутаг хошууны ихэс дээдэс, лам харгүй энэ шүтээнд хөрөнгө хандивлан 1000 үхэр тэргээр чулуу зөөж, 100 шахам урчууд нийлж 90 тохой буюу 30 метр урт бурхан бүтээхдээ 220 х 129 метрийн том хүрээн дотор цогцлоон 165 х 110 см хэмжээтэй ланз үсгийг хэвтээ байдлаар шигтгэн, 200 х 110 см хэмжээтэй 12 суварга болон “Их Бурхан”-г тойруулан 20 гаруй жижиг бурханг бүтээсэн хосгүй нандин дурсгал юм.

Түүхийн хугацаанд эл цогцолбор хөрсөн дор орсон ч 1990 оноос малталт хийн сэргээн босгож засварлаад ЮНЕСКО-гийн өв санд бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа юм байна. 1997 оны намар “Их Бурхан”-г сэргээн засварлах ажил дуусаж аравнайлах ёслолыг үйлдсэнээр соёл, түүхийн гайхамшигт цогцолбор хойч үеийнхэнд бодит байдлаараа уламжлагдан үлдэх боломжтой болжээ.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3567034/6f3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
배너신청
자생병원

배너신청