Бичлэгийн тоо 3,329

Өсвөрийн анхдугаар олимпод оролцож буй Монголын баг өчигдөр хоёр дахь алтан медалиа өлгийдөн авлаа. Спортын гимнастикийн тамирчин Ганбатын Г.Эрдэнэболд  харайлтын төрөлд бүхнээс илүү байж, эх орныхоо төрийн дууллыг Сингапурын тэнгэрт эгшиглүүлсэн юм.

Г.Эрдэнэболд  хоёр үзүүлбэрийн нийлбэрээр 15.662 оноо авч, арын тамирчнаасаа 0.12 оноогоор илүү гарч чадсан байна.


Мөнгөн медалийг Туркийн Ферхат Арикан (15.650), хүрэл медалийг Испанийн Нестор Абад (15.450) нар хүртлээ.


Түүнчлэн Г.Эрдэнэболд  цагаригт дүүжингийн төрөлд мөн өрсөлдөж, тавдугаар байрт шалгарчээ.


Г.Эрдэнэболд  нь 1993 оны тавдугаар сарын 28-нд төрсөн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард Токиод болсон өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, олимпийн эрхээ өвөртөлсөн юм.




www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3561990/bd3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청