Бичлэгийн тоо 3,329

Хөнгөн атлетикийн холбооны 50 жилийн ойн хүрээнд тус холбооноос “Хамгийн хурдан гүйгч хүүхэд” шалгаруулахаар болжээ. Тэмцээний дүрмийг монгол хүний бие махбодь физиологийн онцлог, хурд хүч, тэсвэр тэвчээр, дасан зохицох чадвар зэрэгт тулгуурлан тогтоосон байна. Ирэх сарын 25-26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох уг тэмцээнд 17 хүртэлх насныхан оролцох бөгөөд аймаг, нийслэл, дүүргээс эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг хүүхдийн мэдүүлгийг хүлээн авах гэнэ.


Хүүхдүүд 60, 100, 200, 400 метрийн зайн гүйлт тус бүрт нь оролцож нийлбэр дүнгээр байр эзлэх юм байна. Тэмцээнд оролцогчдыг ирэх есдүгээр сарын 18-ныг хүртэл Хөнгөн атлетикийн холбоонд бүртгэх ажээ.


Түрүүлсэн хүүхэд алтан медаль, 800.000 төгрөг хүртэх бол хоёрдугаар байрын эзнийг мөнгөн медаль, 600.000 төгрөг, гуравдугаар байрны эзнийг хүрэл медаль 400.000 төгрөгөөр шагнах юм байна. Дөрөв, тавдугаар байранд орсон хүүхдүүдийг 300, 200 мянган төгрөгөөр урамшуулна. Мөн дасгалжуулагч нарыг нь мөнгөн шагнал хүлээж буй гэсэн.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3561969/c28/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청