Бичлэгийн тоо 3,329

Жилийн өмнө УИХ-ын даргыг ОХУ-д айлчлах үеэр ярилцах асуудал, Монгол Улсын байр суурийг УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга асан Ц.Жаргалсайхан урьдчилж мэдэгдсэн хэрэгт буруутгагдан эрүүгийн хэрэгт татагдаад байгаа билээ. Түүний хэргийг шүүх хурал өчигдөр 11.15 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийг шүүх танхимд эхэлсэн. Сэжигтнээр татагдаад байгаа Ц.Жаргалсайханыг Ганцхудагаас хурал эхлэхээс хагас цагийн өмнө авчирсан юм.


Шүүх хурлыг даргалагч Г.Буяннэмэх “Улсын нууцтай холбоотой асуудал хэлэлцэх учир сэтгүүлчдийг оролцуулах боломжгүй” гэв. Шүүх хуралд сэжигтний ар гэрийнхэн нь оролцдог бол түүний хуралд ойр дотнын гэх нэг ч хүн ирээгүй нь нууц асуудалтай холбоотой гэнэ.

Хаалттай болсон хурал есөн цаг үргэлжилж Эрүүгийн хуулийн 79.1-ээр эх орноосоо урвасан гэж үзэн Ц.Жаргалсайханд 17 жилийн ял оноолоо.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3549013/3f0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청