Бичлэгийн тоо 3,329

Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт энэ сарын 11- ний өдөр иргэд хоорондоо буудалцаж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Тус сумын малчид гар аргаар алт олборлохоор очсон 100 гаруй хүний дунд маргаан гарч улмаар 20 хүн бэртэж гэмтсэн талаар бид мэдээлсэн. Гэтэл өнгөрсөн ням гаригт дахин нэг нинжа амиа алджээ. Энэ талаар тус аймгийн Дарви сумын Засаг дарга Н.Ганбаатараас тодруулахад “Энэ талаар мэдээлэл өгөхгүй байхыг аймгийн Цагдаагийн хэлтсээс даалгасан. Одоо байдал тайван байна” гэв. Харин Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга Н.Эрдэнэ-Очиртой холбогдож, нөхцөл байдлын талаар тодрууллаа.-Өнөөдрийн байдлаар Дарви сумын нутагт гар аргаар алт олборлож байсан иргэдийг тарааж дууссан. Маргаан үүсгээд байсан газрыг гурван цагдаа хянаж байгаа. Өмнө нь тэнд 100 гаруй нинжа байрлаж байсан.

-Дахин нэг нинжа амиа алдсан гэсэн. Нутгийн иргэд нинжа нарын хооронд маргаан үүссэн үү?

-Энэ сарын 15-нд Есөнбулаг сумын Наран багийн Ямаан ус гэдэг газарт хувиараа алт олборлож байсан 44 настай иргэн Т шороонд дарагдаж амиа алдсан. Талийгаачтай хамт 4-5 хүн нүхэнд байсан, тэд гарч амжсан байна лээ. Зарим хэвлэлээр талийгаачийг амиа хорлосон гэж ташаа мэдээлсэн нь харамсалтай.

-Малчдын өвөлжөө, намаржааны нутгийг сүйтгэж байгаа гар аргаар алт олборлогчдыг яах вэ?

-Манай аймгийн Есөнбулаг, Бигэр, Дарви, Тонхил, Цогт гэсэн таван суманд гар аргаар алт олборлогч 500 гаруй хүн сүүлийн хоёр жил байрлаж байна. Үнэндээ тэднийг хэчнээн хөөгөөд ч нэмэр алга. Сая л гэхэд нууцаар шороо ухаж байсан иргэн амиа алдлаа. Хүн хүч, шатахуун түлшнээс эхлээд асуудал их байна гэв.

Дашрамд дурдахад, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд энэ сарын 14- нд мөн л хувиараа алт олборлогч шороонд дарагдаж нас баржээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3538393/d6e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청