Бичлэгийн тоо 3,329
Испанийн эзэн хааны "Реал Мадрид" клуб Ла Лигийн 19 дүгээр тойргийн хүрээнд "Кордоба" клубын талбайд зочлон тоглож, 2-1 харьцаатай буулгаж авсанаар хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Тоглолтын хоёр дахь минутад "Реал Мадрид"-ын хамгаалан тоглогч Серхио Рамос өөрийн 16 метрийн торгуулийн талбайд бөмбөгөнд гар хүрсэнээр эсрэг багтаа торгуулийн цохилт бэлэглэсэн. Ингэснээр тоглолтын гурв дахь минутад эсрэг багийн довтлогч Гилас 11 метрийн торгуулийн цохилтоос гоолдон, тооны харьцааг 1-0 болгосон юм. Гэвч тоглолтын 27 дахь минутад Франц довтлогч Карим Бензема тооны харьцааг тэнцүүлсэн.


Эзэн багийн хувьд тоглолтын дундуур хэд хэдэн аюултай довтолгоо зохион байгуулж тооны харьцааг холдуулах боломжтой байсан ч үүнийгээ ашиглаж чадаагүйн гор гарч тоглолтын 88 дахь минутад эсрэг багтаа торгуулийн цохилт бэлэглэсэн юм. Үүнийг нь Уэльс залуу Гарет Бэйл алдалгүй ашиглаж тооны харьцааг 2-1 болгосноор багтаа хожил авчирсан.

Мөн тоглолтын 82 дахь минутад "Реал Мадрид" клубын супер од Кристиано Роналдо эсрэг багийн хамгаалагч дээр алдаа гаргасныхаа улмаас улаан хуудас авч талбайг чөлөөлсөн юм. Харин түүний үйлдэлд Испанийн хөлбөмбөгийн холбооноос нэг тоглолтоор бус гурван тоглолтоор ч торгож магадгүй байдалд ороод байна.


Одоогийн байдлаар "Реал Мадрид" клубын хувьд 19 тойргийн дараах байдлаар 48 оноотой болж хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдсэн. Мөн тэдний хувьд бусад багуудаас нэг тойргийн тоглолт дутуу яваа учир тэрхүү тоглолтдоо хэрэв ялалт байгуулж чадвал тэдний ардаас нэхэж буй "Барселона" клубээс даруй дөрвөн онооны зөрүүтэй хүснэгтийг тэргүүлэх боломжтой байгаа юм. Харин өнөөдөр тэдэнд хожигдсон "Кордабо" клубын хувьд 20 тойргийн дараах байдлаар 18 оноотой хүснэгтийн 14 дүгээр байрт бичигдсэн хэвээр үлдлээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8456858/7f7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
89 54 МЯНГАН АЖ АХУЙН НЭГЖ ХААЛГАА БАРЬЖЭЭ 2014-12-01 2108
88 Манай улсын хоёр сая дахь иргэн Дундговь аймагт мэндэлжээ 2015-01-16 2107
87 Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга 2015-02-10 2107
86 Ер бусын 9 үйлчилгээ 2015-01-25 2106
» Роналдо гурван тоглолтоор бандуулж магадгүй боллоо 2015-01-25 2105
84 Н.Номтойбаяр тариаланчдын “учрыг олно” 2015-02-05 2105
83 Дүнжингарав шинийн наймны дотор болно 2014-12-16 2105
82 Нүүрээ будаагүй ч сайхан харагдах 7 зөвлөмж 2015-02-28 2104
81 Монгол залуу хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ 2015-02-16 2102
80 Мөрөөдлөө үргэлж биелүүлдэг хүмүүсийн 12 дадал 2015-03-11 2102
79 Өмнөд Солонгосд 3 хүн буудуулан амиа алджээ 2015-02-25 2100
78 Толгой солих анхны мэс засал хийнэ 2015-04-10 2099
77 Азийн орнууд Цагаан сарыг ингэж тэмдэглэдэг 2015-02-18 2096
76 Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна 2015-02-23 2095
75 Оддын мэдээлэл: Өнгөрөгч долоо хоногийн сонин сайхан 2015-01-24 2093
74 Хамгийн алдартай хуйвалдаанууд 2014-11-16 2093
73 Чингис хааныг казах хүн байсан гэв 2015-01-13 2093
72 Сүмогийн их аваргуудын хурдан буянгууд түрүүлж, айрагдав 2016-07-13 2092
71 Духан дээрх мэнгийг нь арилгахын тулд эвэр ургуулжээ 2014-11-05 2090
70 108 мянган ам.долларын үнэтэй ”Валентин меню” гаргажээ 2015-02-12 2089
배너신청
자생병원

배너신청