Бичлэгийн тоо 3,329

Өнөөдөр Монголын залуу чуудын өдөр юм гэнэ ээ. Учир нь өчигдөр гонжоом, зангиатай бас нүдний шилтэй, тэгээд үс энэ тэрээ гельдчихсэн хэсэг нөхөд энд тэндгүй хэвлэлийн хурал хийлгэж пижигнэхүйд ийн мэдэж авлаа. Харагдах дүр байдал, наснаасаа хэд дахин “хөгшин” яриа хөөрөөтэй тэр сонин “найзууд” соёлын довтолгооны үеийн ухуулагч нар мэт “дайчин”, “цогтой” бас сүртэй ажгуу. Аймаар урт амьдрал туулсан мэт ямар ч их сургааль номлол айлдах юм. Бид ингэх ёстой, тэгэх ёстой. … ёстой, …ёстой гээд ёстой л урсгах юм аа. Залуучуудынхаа төлөө нэг өдөр ч атугай бас ийн “санаа тавих” хэсэг байгаа нь яамай даа. Тэгэхдээ эд нөхдийн яриа огтхон ч таатай санагдсангүй ээ. Үүнийг орхиод өгүүлэх нь.

Монгол Улс мандан бадрахын гараан дээр ирлээ гэх энэ цаг үед мандаан бадруулах залуу үеийнхэн тэгээд хэрхэн бэлтгэгдэж байна вэ! Нийт хүн амын 68 хувь нь залуучууд гэх атлаа ажилгүй, амьдрал нэн дорой гэх ангилалд хамаарах хүмүүсийн 60 гаруй хувийг аанай л залуучууд эзэлдэг гэсэн тоо юуг илтгэдэг юм бол доо. Монголд залуучуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага бий болоод 89 жил болсон гэх түүхийг энэ өдрүүдэд чангаар, бахархалтайгаар дурдацгаах юм. Шударгаар хэлэхэд социализмын яруу алдартай цуг мартагдсан энэ байгууллагыг эдүгээ мэддэг хүн хэр олон байдаг юм бол.

Учир нь Монголд хамгийн хүнд ачааг хувь заяаны оноолтоор үүрсэн атлаа хамгийн шоовдор амьдралыг тулгуулах болсон залуучуудын төлөө нүдэнд гал, зүрхэнд хийморь бадартал зүтгэж, манлайлан дагуулах учиртай байгууллага хөшиж царцаад олон жилийг үзлээ. Залуучуудын гэх тодотголтой атлаа тэдэнд чиглэсэн, тэднийг дэмжсэн ямар бодлого Монголд байна вэ? Хамгийн ихээр мөлжлөгөд өртсөн хүүхэд залуусынхаа тухай залуучуудын байгууллага яагаад чив чимээгүй байдаг юм бол. Харьд хамаг хүнд хүчрийг нугалан байж эх орноо чирч яваа хэдэн арван мянган залуус өнөөдөр юу бодож явдгийг хэн ч яагаад үл хөндөнө вэ? Монголын залуучуудын гэх өдөр Монголын залуучуудын холбоо гэх байгууллага гэнэт сэрэх юм.

Тэгээд баахан яриа лоозон дэвшүүлж, тоо статистик дурдан, одон медаль болоод явчихна. “Залуучуудын төлөө ийм ажил хийж, тийм төсөл хэрэгжүүлнэ”, “МЗХ-ны дарга, удирд лага ийм улсад уригдлаа, тийм уулзалтад оролцлоо”, “Эцэст нь бие биедээ шагнал өглөө” гэх мэтээр… энэ өдрийг тэмдэглэсээр л байх уу. Саяхан нэгэн судалгааг МЗХнынхон хийжээ. “Монголын залуучуудад төрийн бодлого хүрч, чиглэж чадаж байна уу” гэсэн сэдэвтэй. Гэтэл судалгаанд оролцогчдын 80 хувь нь огтхон ч үгүй гэсэн гутранги хариулт өгчээ. Төр, засаг одоо л дорвитой, яг ярьдаг шигээ бодитой үйл ажиллагаа, бодлого явуулахгүй бол залуучуудын хүсэл эрмэлзэл нурваас түүний хор урхаг хэрхэхийг тааварлашгүй ээ.

Монгол бол орон гэргүй, ажлын байргүй, цалин тэтгэвэргүй, нийгмийн халамж, үйлчилгээнээс хол хөндий залуусын орон гээд хэлчихвэл хэтийдсэн болохгүй. Гэхдээ Монголын залуус гудиггүй, гуниггүй нь даанч биширмээр. Яаж ийгээд л өөрсдийгөө элээн өмнөх, хойдох үеийн холбоос болон хамгийн сайхныг мөрөөдөн, бас бүтээсээр зүтгэх нь сайхан. Бадарсан, хөгжсөн баян Монголыг бүтээн цогцлоох залуустаа юутай ч энэ өдөр орон байртай, ажилтай, унаатай, боловсролтой, зорилготой, мөрөөдөлтэй, зоригтой байхыг ерөөе! Басхүү цэнгэн жаргахыг хүсье. Үүнээс хойш энэ өдрийг залуучуудаар түрий барьж эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгөд улайрагчдын “шоу” бус Монголын “хөдөлгүүр” мянга мянган залуучуудын төлөөх үнэн үг, үйлдлийг хийдэг ярьдаг болгон тэмдэглэдэг болох болтугай. Халаас хоосон ч, толгой гэдгэр Монголын залуусын цог хийморь дээшээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3570878/e4d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
89 54 МЯНГАН АЖ АХУЙН НЭГЖ ХААЛГАА БАРЬЖЭЭ 2014-12-01 2108
88 Манай улсын хоёр сая дахь иргэн Дундговь аймагт мэндэлжээ 2015-01-16 2107
87 Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга 2015-02-10 2107
86 Ер бусын 9 үйлчилгээ 2015-01-25 2106
85 Роналдо гурван тоглолтоор бандуулж магадгүй боллоо 2015-01-25 2105
84 Н.Номтойбаяр тариаланчдын “учрыг олно” 2015-02-05 2105
83 Дүнжингарав шинийн наймны дотор болно 2014-12-16 2105
82 Нүүрээ будаагүй ч сайхан харагдах 7 зөвлөмж 2015-02-28 2104
81 Монгол залуу хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ 2015-02-16 2102
80 Мөрөөдлөө үргэлж биелүүлдэг хүмүүсийн 12 дадал 2015-03-11 2102
79 Өмнөд Солонгосд 3 хүн буудуулан амиа алджээ 2015-02-25 2100
78 Толгой солих анхны мэс засал хийнэ 2015-04-10 2099
77 Азийн орнууд Цагаан сарыг ингэж тэмдэглэдэг 2015-02-18 2096
76 Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна 2015-02-23 2095
75 Оддын мэдээлэл: Өнгөрөгч долоо хоногийн сонин сайхан 2015-01-24 2093
74 Хамгийн алдартай хуйвалдаанууд 2014-11-16 2093
73 Чингис хааныг казах хүн байсан гэв 2015-01-13 2093
72 Сүмогийн их аваргуудын хурдан буянгууд түрүүлж, айрагдав 2016-07-13 2092
71 Духан дээрх мэнгийг нь арилгахын тулд эвэр ургуулжээ 2014-11-05 2090
70 108 мянган ам.долларын үнэтэй ”Валентин меню” гаргажээ 2015-02-12 2089
배너신청
자생병원

배너신청