Бичлэгийн тоо 3,329

Япончууд манай орныг дэлхий дахинд сурталчилж эхэлжээ. Японы томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монгол орны зан заншил, онгон дагшин байгаль, байгалийн баялаг, нөөцийн талаар шуугиж байна. Өнгөрсөн зургадугаар сард Японы “NHK”, “BS TBS”, “Асахи” телевиз, “Кёодо Цушин”, “Жижи цушин” мэдээллийн агентлаг, өдөр тутмын “Майничи”, “Санкэй”, “Ёмиүри”, “Никкэй”, “Асахи” сонин, долоо хоног тутмын “Шуукан Асахи”, “Никкан гендай” сэтгүүл, сурталчилгааны “Сансет” агентлаг зэрэг хэвлэл мэдээллийн томоохон групп манай оронд ажиллаад буцсан.


Ингэхдээ манай орны аялал жуулчлалын бүс, байгалийн дурсгалт газрууд болон дэлхий дахинд танигдах гол үндэс болсон ашигт малтмал, орд газруудаар явжээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаж, манай эх орны баялгийн талаар яриулаад авчээ. Тэд бидний тухай нийтлэл, нэвтрүүлгийг өдөр бүр цацаж байгаа аж. Тухайбал, “NHK” телевизийн олон улсын “BS” сувгаар энэ сарын 16-ны өдөр


Монголын тухай богино хэмжээний тусгай нэвтрүүлэг гарчээ. Уг нэвтрүүлгээр Монгол орны байгалийн дурсгалт газрууд, малчдын амьдралын хэв маяг, соёл уламжлал тэр дундаа орд газрууд, байгалийн баялгаараа дэлхийд хэрхэн танигдаж байгаа талаар харуулахыг зорьсон аж.


Мөн өдөр тутмын хэвлэлүүдээр “Дэлхийд нөөцөөрөө гайхуулах асар том нүүрсний орд”, “Ашигт малтмалын их гүрэнг цогцлоох зам” зэрэг гарчигтай цуврал нийтлэлүүд гарч байгаа аж. Энэ нь манайхтай бүх талаараа хамтран ажиллах санал бүхий найрсаг сурталчилгааны нэгээхэн хэсэг бөгөөд цаашид үргэлжлэх аж. Хэдхэн жилийн өмнө хэн ч тоодоггүй шахам байсан Монголын талаар дэлхийн улс орнууд ийнхүү бусдадаа танилцуулахыг эрхэмлэж байгаа нь сайшаалтай ч үүний цаана юу нуугдаж байгааг таах аргагүй юм. Монголын талаар дэлхийн улс орнууд сурталчлаад эхэлжээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3561976/690/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
89 54 МЯНГАН АЖ АХУЙН НЭГЖ ХААЛГАА БАРЬЖЭЭ 2014-12-01 2108
88 Манай улсын хоёр сая дахь иргэн Дундговь аймагт мэндэлжээ 2015-01-16 2107
87 Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга 2015-02-10 2107
86 Ер бусын 9 үйлчилгээ 2015-01-25 2106
85 Роналдо гурван тоглолтоор бандуулж магадгүй боллоо 2015-01-25 2105
84 Н.Номтойбаяр тариаланчдын “учрыг олно” 2015-02-05 2105
83 Дүнжингарав шинийн наймны дотор болно 2014-12-16 2105
82 Нүүрээ будаагүй ч сайхан харагдах 7 зөвлөмж 2015-02-28 2104
81 Монгол залуу хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ 2015-02-16 2102
80 Мөрөөдлөө үргэлж биелүүлдэг хүмүүсийн 12 дадал 2015-03-11 2102
79 Өмнөд Солонгосд 3 хүн буудуулан амиа алджээ 2015-02-25 2100
78 Толгой солих анхны мэс засал хийнэ 2015-04-10 2099
77 Азийн орнууд Цагаан сарыг ингэж тэмдэглэдэг 2015-02-18 2096
76 Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна 2015-02-23 2095
75 Оддын мэдээлэл: Өнгөрөгч долоо хоногийн сонин сайхан 2015-01-24 2093
74 Хамгийн алдартай хуйвалдаанууд 2014-11-16 2093
73 Чингис хааныг казах хүн байсан гэв 2015-01-13 2093
72 Сүмогийн их аваргуудын хурдан буянгууд түрүүлж, айрагдав 2016-07-13 2092
71 Духан дээрх мэнгийг нь арилгахын тулд эвэр ургуулжээ 2014-11-05 2090
70 108 мянган ам.долларын үнэтэй ”Валентин меню” гаргажээ 2015-02-12 2089
배너신청
자생병원

배너신청