Бичлэгийн тоо 3,329

Өсвөр үеийн хүүхдийн спортын анхдугаар олимпийн наадмын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулж, алтан медаль энгэртээ зүүсэн Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд нарын 14 сурагчийг Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр өчигдөр хүлээн авлаа. Хотын мээр эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа авьяаслаг хүүхдүүдэд гарын бэлгээ гардуулахын зэрэгцээ тэднээр бахархаж байгаагаа хэлсэн юм.

Тэрбээр хүүхдүүдэд хандан “Та бүхэн үе тэнгийнхнийхээ үлгэр дуурайл юм шүү. Цааш даа улам олон тэмцээн уралдаанд эх орон, төрөлх хотынхоо нэрийг улам өндөрт гаргаж яваарай. Хүүхдүүд та бүхнээр бид бахархаж байна” гэв. Энэ жил олон улсын чанартай тэмцээн, уралдаанд нэгдүгээр сургуулийн сурагчид бусдыгаа хошуучилжээ. Хотын мээрийн хүндэтгэлийн ёслолд нэгдүгээр сургуулийн дөрвөн сурагч хүрэлцэн ирсэн юм.

Сингапурт зохиогдсон хүүхдийн спортын анхдугаар олимпоос алтан медаль хүртсэн Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд болон Турк улсад зохиогдсон Шатрын спортын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн А.Энхтуул, Бээжинд болсон Өсвөр үеийн шатрын  Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн эзэн Д.НоминЭрдэнэ, Францад болсон төгөлдөр хуурын тэмцээний алтан медаль, Буриад улсад зохиогдсон шатрын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн шагналт БЗД-ийн 14 дүгээр сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ, Макаод болсон Зүүн Азийн хүүхдийн урлагийн их наадам, АНУ-д болсон Олон улсын хүүхдийн урлагийн наадамд Ардын болон цэнгээнт бүжгийн төрлөөр хүрэл медаль хүртсэн нийслэлийн 33 дугаар сургуулийн аравдугаар ангийн сурагч М.Номингийв нарын хүүхдийг хотын мээр өргөмжлөл, зуун мянган төгрөгөөр шагналаа.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3602346/9b2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
109 “Харанга” үнэгүй тоглодог моодтой болжээ 2010-09-02 8770
108 NHK сүмо дамжуулна 2010-09-01 7183
107 Оюутолгойд ажиллаж буй 30 ажилтны гэрээг цуцлав [1] 2010-09-01 7712
» Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн хүүхдүүдийг урамшуулав 2010-09-01 7440
105 "Сүнжин гранд" зочид буудлын дэд захирлыг цагдан хорив 2010-08-31 8548
104 72 хоногийн дараа тооллого эхэлнэ 2010-08-31 7354
103 Идлэг шонхорт зориулж 5000 үүр барина 2010-08-31 7305
102 Амьтны эд эрхтний наймаачид торгуулаад өнгөрчээ 2010-08-30 8607
101 Танхайрсан иргэдийнхээ хэргийг үнэн зөв шийдэхийг хүсэв 2010-08-30 8060
100 Баян-Өлгийд тарваган тахал гарав 2010-08-30 7532
99 Солонгос иргэд нэгнийхээ амийг хөнөөлөө 2010-08-27 9444
98 Монгол Улсад хоёр дахь боломж олдов 2010-08-27 8332
97 Оршуулгын газруудыг цэгцэлнэ 2010-08-27 8471
96 Монгол 2014 онд газрын тос боловсруулна 2010-08-27 7787
95 Монголоос Кан Ён Сүнийг албадан гаргах эрх зүйн үндэслэлгүй гэлээ 2010-08-26 8031
94 Солонгосын тал энэ онд багтааж хариу өгнө 2010-08-26 7704
93 “ДАЯАР МОНГОЛ”-ЫНХОН хятад ажилчдыг албадан гаргахыг шаардав 2010-08-26 7968
92 Хубилай хааны усан онгоц Японы далайгаас олджээ 2010-08-26 7923
91 Д.Цахилгаан: Миний хүүд тулгаж байгаа ял нь хоёр хөршөө Монголын эсрэг дайсагнадаг гэж хэлсэнтэй адил байна 2010-08-26 6767
90 Хүүхдийн парк нээлтийнхээ үеэр тасалбараа 50 хувь хөнгөлнө 2010-08-25 7153
배너신청
자생병원

배너신청