Бичлэгийн тоо 3,329

Монгол Улс, БНСУ-ын Гадаад харилцааны яамны Консулын зөвлөлдөх тавдугаар уулзалт өчигдөр Улаанбаатар хотод боллоо.

Монгол иргэд БНСУ руу зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд анхаарч, туслахыг манай зүгээс тавив. Энэ нь юуны урьд визтэй холбоотой асуудал. Энэ асуудал тэнд сурч буй 4000 гаруй монгол оюутанд ч адил хамаатай.

Зорчих нөхцөлийг хөнгөвчлөх гэдэг ойлголтод виз хүсэхийн тулд бүрдүүлдэг бичиг баримтыг цөөлөх, виз авах хүсэлтээ гаргаснаас хойш хариу авах хугацааг богиносгох болон санхүүгийн асуудал орж буй. Түүнчлэн “хараар” гэж бид хэлдэг хууль бусаар БНСУ-д байгаа монгол хүмүүст тэнд оршн суух баримт бичиг, нэг удаагийн виз олгох, монголчуудыг аль болохоор буцаахгүй байх зэрэг асуудлаар санал солилцжээ.

Хоёр орны хооронд онгоц нислэг хийх тоог нэмэгдүүлэхэд тийзийн үнийг нэмэхгүй байх нь ач холбогдолтой гэж бас үзэв.

Хэлэлцсэн асуудал, Монголын талаас тавьсан саналыг судлаад энэ онд багтаан хариу өгөхөөр солонгос нөхөд амласан байна. Уулзалтад оролцогчдыг Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуяг, БНСУ-ын ГХЯ-ны Консулын газрын ерөнхий захирал Пэк Жү Хёнь нар тэргүүлэв.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3576897/66f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청