Бичлэгийн тоо 3,329

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинэ лабораторийг барьж байгаа 100 гаруй хятад ажилчин манай дөрвөн иргэнийг зодож, хүнд гэмтээсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.

Тэгвэл энэхүү асуудлаар “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд “Хятадууд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр иргэнийг нь тэр дундаа төрийн цагдааг барьж зодлоо.

Аймшиггүйгээр ийм үйлдэл хийсэн нь Монгол Улсын иргэдийг төр, хуультай нь доромжилсон гэж бид үзэж байна. Тиймээс МХЕГ-ын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа хятад ажилчдыг нэн даруй улсаасаа гаргахыг төрийн томчуудаас шаардаж байна. Хэрвээ энэхүү шаардлагыг хүлээн авахгүй бол бид өөрсдийн арга хэмжээг авах болно” гэв.

Энэхүү хэрэгтэй холбоотой зарим зүйлийг тус хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн, ерөнхий зохицуулагч Ч.Анхбаяраас тодрууллаа.

-Тухайн өдөр чухам юу болсон юм бэ. Танай хөдөлгөөнийхөн яагаад цөөхүүлээ очсон юм?

-Болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Хятадуудад зодуулсан дөрвөн иргэний хоёр нь манай хөдөлгөөнийх гэсэн ташаа мэдээлэл цацагджээ. Тэд “Хөх Монгол”, ”Талын цөөвөр чоно” гэсэн хөдөлгөөний гишүүн. Мэдээж дээрх хөдөлгөөнийхөн үйл ажиллагаа, зорилгын хувьд ижил болохоор андуурсан бололтой.

-Залуусыг хүнд гэмтсэн гэж дуулсан. Биеийн байдал нь дээрдэж байна уу?

-Онош нь тодорхой гараагүй байгаа. Гэхдээ нуруу нугасандаа маш хүнд гэмтэж, цаашид хөл дээрээ босож чадах эсэх нь эрсдэлтэй байгаа гэв. Хятад ажилчдад зодуулсан хоёр залуугийн биеийн байдал ямар байгааг мэдэхээр Гэмтэл согог сэргээн засварлах үндэсний төвд очлоо.

20-21 насны хоёр залууг н.Нямбаяр, н.Батмөнх гэх бөгөөд тус төвийн Тархи, нуруу нугасны тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Биднийг очих үед хохирогч н.Батмөнх хагалгаанд орсон байсан.

Тиймээс тасгийн эмч нараас нь мэдээлэл авах гэсэн боловч “Дээрээс мэдээлэл өгч болохгүй гэж хэлсэн” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Түүнчлэн хохирогч залуусыг хэвлэлийнхэнтэй уулзахыг хориглосон байв.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3575635/6f1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청