Бичлэгийн тоо 3,329

Хүн амын шилжилт хөдөлгөөн ихсэж, оршуулгын газартай хаяа дэрлэн буух айлуудын тоо нийслэлд нэмэгдсээр байна. Тиймээс уг асуудлыг цэгцлэх үүднээс Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Орчны бохирдол хог хаягдлын менежментийн хэлтсээс журам боловсруулж, өчигдөр болсон нийслэлийн Засаг даргын зөвлөлийнхөнд танилцуулав. Нийслэлд 4000 орчим га талбайд оршуулгын газрын зөвшөөрөл олгосон байна.

Гэтэл сүүлийн үед шарилыг ил задгай болон зөвшөөрөлгүй газарт тавих явдал ихэсчээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 400 мянган хүний шарил байдгийн 30 хувь нь зөвшөөрөлгүй газарт байгаа гэнэ. Үүнийг хязгаарлах үүднээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Улаанбаатр буян” компанитай хамтран ажиллахаар болов.

Оршуулгын газар хөрс, ус, агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд жил бүр 10 га-гаар талбай нь нэмэгддэг байна. Энэ талаар Орчны бохирдол хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Ч.Дэлгэрбаяраас тодруулахад “Манай улсад чандарлах үйл ажиллагаа явуулдаг ганц компани байдаг.

Бид зөвшөөрөлгүй газарт нэгэнт орчуулчихсан шарилын холбогдох хүмүүсийг олж тогтоохоор ажиллаж байна. Хэрэв ар гэрийнхэн нь олдохгүй бол “Улаанбаатар буян” компани чандарлаж, хөрөнгө мөнгийг нь нийслэл, дүүргийн төсөвт тусгуулна.

Эхний ээлжинд 25 мянган шарилыг нүүлгэх шаардлагатай байгаа” гэв.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар уг журмыг дэмжиж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэхээр болов.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3580780/629/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
109 Б.ГАНБОЛД: БАГ ЗҮҮСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДОТОР ШАТДАГ 2013-03-18 12796
108 ГЭР ХОРООЛЛЫНХОН ГАЗРАА БАЙРААР СОЛЬЖ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 12815
107 “МОНГОЛ ПОП” ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХҮРЧ БАЙНА 2013-02-05 12818
106 Ази, номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагын хуралдаан Улаанбаатарт эхэллээ 2013-05-23 12838
105 ТАВ ДАХЬ ЖИЛИЙН ХОЁР ДАХЬ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО 2013-04-05 12857
104 МИАТ компанийн онгоц Москвад саатлаа 2013-03-26 12865
103 ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДАД ОУОХ-НЫ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА 2013-05-02 12885
102 JCB КАРТЫГ МОНГОЛД АШИГЛАНА 2013-05-23 12885
101 “Балдорж цом”-оор гольфын шинэ улирал эхэллээ [1] 2013-05-06 12897
100 “Backstreet Boys”-ын тасалбар дунджаар 100 мянган төгрөгийн үнэтэй 2013-04-26 12898
99 “Улаан чөтгөр”-үүдийн монгол фанатууд баяраа тэмдэглэв 2013-05-13 12907
98 ТЭМЭЭН ПОЛОГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНДЭЭР ЗАРЛАВ 2013-03-11 12945
97 Японоос суралцаж, Монголдоо боловсруулна 2013-03-11 12947
96 СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРААС ТАВАН ГАВЬЯАТ МЭНДЭЛЛЭЭ 2013-03-25 12955
95 АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛААР ХУВААЛЦАХ СУРГАМЖ БИДЭНД БИЙ 2013-04-30 12958
94 “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг 3D аппаратаар эртний мумиг судалжээ 2013-03-25 12987
93 ТҮЛЭНХИЙН ТӨВӨӨС ТҮРҮҮЛЖ, ТӨВЛӨРСӨН ХОРИХОО БАРИХ НЬ ЭЭ 2013-04-17 12990
92 Хүүхдүүд агаарын бохирдлын эсрэг бүжиглэв 2013-02-01 12995
91 ТАМХИНЫ ТУХАЙ ХУУЛИЙН СҮРД ДАРАГДСАН ХОЁР ХУУЛЬ 2013-04-02 12995
90 Автомашинаас татгалзсан иргэд нэг өдрийг цэвэр агаарт алхаж өнгөрүүлэв 2013-04-01 13012
배너신청
자생병원

배너신청