Хүүхдийн парк үүдээ нээх
сураг энэ зун хэдэнтээ дуулдаж, багачуудын цөсийг хөөргөсөн ч өнөөдрийг
хүртэл хаалттай хэвээр байгаа.
Ийнхүү хүүх дүүдийг хуурч, товлосон
хугацаандаа нээлтээ хийгээгүйд иргэд ихээхэн бухимдаж сонин хэвлэлээр
багагүй шүүмжилсэн билээ.
Тиймээс гүйцэтгэгч компанийнхан олны хэл амыг намжаах үүднээс ирэх сарын 1-нд Хүүхдийн паркийг танилцуулах нээлт хийхээр болжээ.
Гэхдээ энэ нь албан ёсны нээлт биш
гэсэн. Одоогоор паркад байрлах бүх тоглоомыг суурилуулж, ашиглалтад
өгсөн ч зам талбайн засварын ажил хараахан дуусаагүй байгаа тухай
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн төслийн удирдагч Б.Батнягт хэлэв.
Танилцуулах нээлтийн үеэр тоглоомын тасалбарын үнийг 50 хувь хөнгөлөх ажээ.