БНХАУ-ын хилээр монголчууд хар тамхи, мансууруулах бодис биедээ нууж яваад баригдсан хэрэг цөөнгүй гарсаар байна. Гэтэл саяхнаас Хөх хотод сурдаг 21 настай Ц гэдэг охин хар тамхи хэрэглээд нас барсан гэсэн мэдээлэл дуулдах боллоо.
Ийм хэрэг болсон эсэхийг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Д.Ганхуягаас тодруулахад “Энэ тухай мэдээлэл хаанаас гарсныг мэдэхгүй юм. Манай газарт албан ёсоор мэдээлэл ирээгүй.
Бид Бээжинд суугаа ЭСЯ болон Консулын газартайгаа хамтран ажиллан, асууж байгаа. Хар тамхи хэт рүүлэн хэрэглэсэн болон 21 настай хүүхэд нас барсан тухай мэдээлэл огт байхгүй” гэв.