Баянзүрх дүүргийн залуус солонгын долоон өнгийн усан оргилуур бүхий Залуусын цэцэрлэгт хотхонтой боллоо. Г.К.Жуковын хө шөө орчмын талбайг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүүхэд, залуусын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хотхон болгон тохижуулжээ.
Орчин үеийн шийдэл бүхий Залуусын хотхон өчигдөр үүдээ нээсэн юм. Хотхоны нээлтэд УИХ-ын гишүүн З.Алтай, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг болон бусад төлөөлөгч оролц лоо. Тус дүүргийн дөрөв дүгээр хорооны иргэд, өндөр настан, хүүхэд, багачууд, оюутан за луус гээд бүгд амарч, тухалж болох са равч, сандал, гэрэлтүүлгийг хотхонд байрлуулжээ. Залуусын хотхон хоёр усан оргилууртай.
Усан оргилуур Жу ковын хөшөөний ард байрлах бө гөөд орчин үеийн шийдэл бүхий хэв загвараар хийсэн юм. Тухайлбал, Усан оргилуур 180 хошуутай бөгөөд хошуу болгоноос унд рах ус солонгын долоон өн гөөр солигдон оргилно. Ир гэд, хүүх дүүд, залуус ийм гоё цэцэрлэгт хотхон, усан орги лууртай болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байсан юм. Амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хотхоны тохижуулалтыг “Асгат Сервис” компани хийж гүйцэтгэлээ.