Москвад болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны урилгаар үзэж яваа их аварга Асашёорюү олны анхааралд байна. Асашёорюү тэмцээний хүндэт зочны суудалд тухалж, танхимд “Мэргэжлийн сүмогийн их аварга, агуу Асашёорюү” гэсэн танилцуулга явахад үзэгчид босож хүндэтгэн, явсан газар бүрт нь сэтгүүлчид дагаж байна.
Түүнтэй Оросын домогт бөх олимп, дэлхийн
олон удаагийн аварга А.Карелин уулзжээ.
Асашёорюү “Сонгомол бөхийн
тэмцээн сайхан болж байна.
Би хүнд жингийн бөхчүүл, тэр дотроос найз Бароевийнхаа барилдааныг тэсэн ядан хүлээж сууна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.