Бичлэгийн тоо 3,329

Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн тус намын экс дарга Н.Энхбаяр, дарга асан С.Баяр нарын дунд үл ойлголцол бий болоод байгаа. Тэдний сөргөлдөөн газар авахад УИХын Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд экс Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлээгүй явдал бүр нэрмээс болсон билээ. Маргаанд татагдан оролцохоос С.Баяр удтал зайлсхийж байсан ч /түүний эрүүл мэндийн байдал ч нөлөөлсөн байх/

Н.Энхбаярын шаргуу өдөөн хатгалгад аргагүйн эрхэнд хэвлэлээр тайлбар хийж, сүүлдээ С.Баяр намынхаа Хяналтын ерөнхий хороонд хандаж маргаанаа шийдүүлэхээр өргөдөл гаргасан байдаг. Түүнээс хойш хэдэн сар өнгөрчээ. Асуудал хэрхсэн талаар нь МАХН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Дондогоос тодрууллаа.

-Танай намын экс хоёр даргын маргааны асуудал юу болж байгаа вэ? Танай хороогоор С.Баярын өргөдлийг хэлэлцэж шийдвэр гаргах ёстой.

-Эцсийн шийдвэр гараагүй. Судалж байна. Н.Энхбаяр дарга тайлбар ирүүлэх ёстой. Жаахан хүлээж байгаарай гэсэн учраас шийдвэр гаргалгүй хүлээж байгаа.

-МАХН-ын Удирдах зөвлөл, Бага хуралд хандаж Н.Энхбаяр саяхан мэдэгдэл гаргалаа. Ингэх нь гишүүдийн ёс зүйд нийцэж байгаа юу. ХЕХ юу гэж үзэж байгаа вэ?

-МАХН-ын Бага хурал хэлэлцэх ёстой асуудлаар л ярилцаж байна. Түүний мэдэгдлийн талаар ХЕХ-гоор хэлэлцэх шаардлага байхгүй.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3634103/bc7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청