Бичлэгийн тоо 3,329

Наймдугаар сарын 31- нд сүмогийн ордонд болсон бөхчүүдийн хурлын үеэр ёкозүна Хакүхо холбооны ерөнхийлөгчид хандан, нэгэн хүсэлт тавьсан гэнэ. Бөхчүүдийн хэлснээр сүмогийн холбооны ерөнхийлөгч Ханарэгома якүзатай хэрхэн харьцах талаар сургаал айлдаж байтал Хакүхо гэнэт гараа өргөн “Котомицүки зодог тайлах барилдаан хийвэл бид дэмжих болно.

Ер нь түүнийг яагаад хөөсөн талаар тайлбар хиймээр байна” хэмээн ярьсан гэнэ. Хэдийгээр хэрэг тарьж, түвэг учруулсан ч арслан цол хүртэн, сүмогийн өмнө байгуулсан гавьяатай хэмээн тэр үзэж байна. Ёкозүна цолтой ч гэсэн сүмо бөх ерөнхийлөгчийнхөө үгийг таслан, тайлбар шаардах нь урьд өмнө гарч байгаагүй явдал аж.

Балмагдаж сандарсан Ханарэгома ояката “Ганц миний шийдэх асуудал биш. Удирдах зөвлөлийн хур-лаар хэлэлцэнэ” гэж л хэлжээ. Хурлын дараа Хакүхо бөхчүүдэд “Та нар Котомицүкиг өрөвдөхгүй байна уу? Бүгд дэмжье” хэмээн сурталчилснаар бөхчүүд зөвшөөрсөн байна. Сүмо бөхчүүдийн холбооны тэргүүний хувьд нэг дэвжээнд өрсөлдөж явсан анддаа туслах бодолтой байлаа ч Хакүхогийн хүсэл биелэхгүй бололтой. Котомицүкигийн багш Садогатакэ ояката шавь нь утсаар ч ярихгүй сураггүй алга болсон гэсэн бол холбооны нэгэн түшмэл хэзээ ч зөвшөөрөхгүй гэж занасан сурагтай.

Сүмогийн түүхэнд хэрэгт орооцолдон хөөгдсөн бөх тав байдаг бөгөөд хар тамхины хэргээр холбооноос хөөгдсөн Оросын Ваканохог зодог тайлах ёслол хийхийг зөвшөөрөөгүй тул тэрбээр зочид буудлын нэгэн танхимд ивээн тэтгэгч хэдхэн хүнтэй үсээ авахуулж байв.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3607186/87a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청