Бичлэгийн тоо 3,329

Тэрбумтнууд шиг “үрцгээе”-1

Ажил & Мөнгө  | 2015 / 01 / 13

Өөрийгөө тэрбумтан болсон байгаагаар төсөөлөөд үз дээ? Хэдэн сая долларын үнэтэй машин унаж, өндөр зэрэглэлийн рестораноор хэсэн хооллож, шүүгээ чинь дизайнерийн даашинзаар дүүрсэн байна. Бид тэрбумтны амьдралын хэв маягийг төсөөлөхдөө яг ийм дүр зургийг нүдэндээ хардаг.

Тэрбумтнууд шиг “үрцгээе”-1

Гэхдээ жинхэнэ тэрбумтнууд мөнгөө огт өөрөөр үрдэг. Тэд мөнгөө үрэх биш арвижуулахад анхаарлаа хандуулж, орлого зарлагадаа эзэн нь болдог.

Гоолингоо чамайг тэрбумтан болоход бэлдэхээр шийдлээ. Баян болохын тулд баян хүмүүс шиг аливаад ханддаг байх хэрэгтэй. Хамгийн түрүүнд баячуудын хэзээ ч гаргадаггүй 4 алдааг өөртөө байгаа эсэхийг уншиж мэдээрэй.

Мөнгөний алдаа #1: Чи баримттай нүүр тулахаас эмээдэг
Хэрвээ чи угаасаа тоонд ээлгүй хүн бол банкны бичиг, орлого зарлагын тооцоо зэрэгтээ анхаарах нь сэтгэл зүйн хувьд дарамттай санагддаг байх. Гэхдээ энэ бол маш том алдаа. Яагаад гэвэл тэнгэрт тулсан хөрөнгөтэй тэрбумтнууд санхүүгийн тайландаа сохроор ханддаггүй юм шүү. Хэрвээ чи санхүүгийнхээ талаарх тоо баримтыг цуглуулж харахгүй бол мөнгө чиний алганаас яг л ус шиг урсах болно. Үр дүн нь юу вэ гэж үү? Чи нэг л мэдэхэд өчнөөн өрөнд орчихсон эсвэл буруу зүйлд мөнгөө үрэн таран хийчихсэн байх ба тэтгэвэрийн насан дээрээ гар хоосон байх ч магадлалтай.

Яаж засах вэ: Зарим хүн мөнгөтэй ойлголцохын тулд санхүүч мэргэжилтэй байх ёстой гэж боддог. Гэхдээ тэрбумтнууд ч бас мөнгөний учрыг олчихсон төрөөгүй. Хэрвээ чи дүгнэлтийг нь харахаасаа айгаад санхүүгийн тооцоотойгоо нүүр тулдаггүй бол яаж ийгээд өөрийнхөө сул тал рүү эгцэлж харах л хэрэгтэй. Чиний мэдэхийг хүсээгүй зүйл байх магадлал өндөр л дөө. Гэхдээ энэ бодит үнэн чамайг шийдвэр гаргаж урагш гишгэхэд чинь туслах болно.
Эхлээд дансныхаа хуулгаас өөрийн үндсэн орлого, зарлагыг гүйлгэж хар. Боломжтой бүх баримтуудыг жагсааж бич: Би сард байрны мөнгөнд 100 мянгыг төлдөг, утасны төлбөрт 120-оос дээш мянган төгрөг зарцуулдаг гэх мэт. Одоо тэдгээр баримтаа нийтэд нь харж мөнгөө өсгөхийн тулд юу хийж чадахаа хар. Тэгээд ядаж 3 сар орлого зарлагын тооцоогоо хөтлө.
Нөгөө талаас “баримт цуглуул” гэдэг нь санхүүгийн зөвлөхтэй болох, энэ талаарх мэдлэгээ дээшлүүлэх лекцэнд суух зэрэг оюуны хөрөнгө оруулалт хийхийг ч хэлж байгаа юм. Зөвхөн чиний очихыг хүсдэг цэгт аль хэдийнэ хүрчихсэн байгаа хүмүүсийн үгийг сонсоорой.

Мөнгөний алдаа #2: Чи хэтрүүлэн үрдэг
Тэрбумтнууд Ламборжини сонгож өдрийг бардаггүй. Харин одооны санхүүгийн статус, хүрэхээр тэмүүлж байгаа зорилгодоо нийцсэн зарцуулалтын шийдвэрийг гаргадаг юм. Тэд мөнгийг үрж биш, өөртөө байлгаж чаддаг учраас л баян болсон.

Яаж засах вэ: Хэтрүүлэн үрэх зуршлаа засахын гол түлхүүр нь зөв төсөвлөлт юм. Төсөв гаргасан хэрнээ л нэг мэдэхэд тэрнээсээ хэтэрчихсэн явдгийг чинь мэдэж байна аа. Тиймээс чамд нэг ийм арга зөвлөе. Төсөв тогтоохыг тоглоом гээд бодчих. Долоо хоног бүр шинэ түвшинг давах даалгавар чамайг хүлээж байна. Энэ долоо хоногт хоол хүнсэндээ 50 мянгыг зарцуулсан бол дараа долоо хоногт 40 мянга, тэрний дараа 30 мянга болгож бууруулаад үз. Хамгийн багадаа ямар төсөвтэйгөөр амьдраад байж чадахаа хараарай. Үр дүнд нь чи байнга хэрэгжүүлж чадах нэг идеал төсвийг гаргаж, түүнийгээ баримтлах ёстой.

Мөнгөний алдаа #3: Чи орлогоо нэмэгдүүлэхдээ биш, хадгаламжаа өсгөхдөө л анхаардаг
Хэрвээ чи зарлагаа багасгахаар шийдэж, хамгийн түрүүнд өдөр бүр уудаг кофеноосоо татгалзах тухай бодож байгаа бол яг одоо зогсоорой. Тэрбумтнууд мөнгийг дэмий юманд үрдэггүй, гэхдээ л тэд урдаа тавьсан санхүүгийн зорилгодоо хурдан хүрэхийн тулд хэмнэхээс илүү орлогоо нэмэгдүүлэх нь чухал гэдгийг мэддэг. Өөрөөр хэлбэл, 50 мянган төгрөг хэмнэх нь нөхцөл байдалд чинь багахан ч болов сайнаар нөлөөлөх ч нэмээд 200 мянгын орлоготой болох аргыг олох нь хамаагүй илүү үр дүнтэй.

Яаж засах вэ: Орлогоо нэмэгдүүлэхэд цаг заваа зарцуул. Хамгийн энгийн эхлэл бол одооны цалингаа бодолцох юм. Хэрвээ чи сүүлийн хэдэн жил цалингаа нэмүүлэх талаар хүсэлт тавиагүй, гэхдээ компанидаа ашиг авчирч байгаа чадварлаг ажилтан гэдгээ мэддэг бол даргатайгаа цаг товлож энэ талаар ярилцахад бэлтгэ.
Өөр арга бий юу гэж үү? Хамгийн хямдхан угаалгын нунтаг хайх цагаа хоёрдогч орлогын эх үүсвэр хайж шинэ санаа олохдоо зарцуул. Өөрийн чадвар, нөөц бололцоонуудад дүгнэлт хийж чамд болон бусдад ашигтай нь аль нь болохыг тодорхойлоорой. Найзынхаа төсөлд туслах, онлайн ажилд орох, шинэ бизнес эхлүүлэх гээд юу ч байж болно.

Мөнгөний алдаа #4: Чи үнэнд хэт их дулдуйдаж үнэ цэнийг золиослодог
Нэг дор их мөнгө гаргах дургүй чанар маань бидэнд хор хөнөөлтэй байх нь бий. Харамч хүн хоёр дахин гарлагатай гэдэг дээ? Чи сайн чанарын 200 мянгын гутал авахын оронд хямдыг нь бодож 50 мянгын гутал авдаг бол эсвэл машинаа солихын оронд 1990 оны тэргээ байн байн засуулаад л унаад байдаг бол энэ алдааг хамгийн ихээр гаргадаг хүн байна.
Тэрбумтнууд хамгийн хямд гэдэг бол хамгийн ашигтай наймаа гэсэн үг биш гэдгийг сайн мэддэг. Тэд өөрсдийн оруулж буй хөрөнгө оруулалт цаг хугацааны явцад өөрт нь хэр их үнэ цэнийг бэлэглэхийг бодолцдог.

Яаж засах вэ: Эхлээд хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Тэгээд яг одоо өөрийн хөрөнгө оруулахаар зэхэж буй нэг зүйлийг сонгож аваад “хямд”, “чанартай” гэсэн хоёр сонголтыг харьцуул. Жишээ нь, машин авахаар төлөвлөж байна гэж бодъё. Хямд машиныг лизингээр авахад чи 3 жилийн дотор төлөх боломжтой. Харин арай үнэтэй машины үнийг чи 5 жилийн дотор төлөх боломжтой. Хэрвээ чи одоо авах гэж байгаа машинаа 7-10 жил унахаар төлөвлөж байгаа бол хямд машиныг тэр хугацаанд эдлэх өртөг хэдий өндөр гарах вэ? Магадгүй зээл төлөх хугацаанд багыг зарцуулж болох ч, цаадхи олон жилүүдэд энэ наймаа чинь улам ашиггүй болсооор байх болно.

Мөн шинэ зүйлийг туршиж үзнэ гэдэг хэзээд материаллаг баялгаас ч илүү сайн хөрөнгө оруулалт гэдгийг санаарай. Аялах, шүхрээр буух зэрэг хүний амьдралын дурсамжийг баяжуулж, хөгжүүлдэг зүйлсэд мөнгөө үрэх нь iPhone5-тай хэрнээ iPhone6 авахад мөнгөө үрэхээс хамаагүй ухаалаг зарцуулалт гэдгийг тэрбумтнууд сайн мэддэг. Тиймээс мөнгө чинь хаашаа орж, чамд ямар үнэ цэнийг өгөх зүйлсэд үрэгдэж байгаад үргэлж хянамгай хандаарай.

Дараагийн удаа дэлхийн жинхэнэ тэрбумтнуудын мөнгийг арвижуулах зөвлөгөөг хүргэх болно.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8453591/72c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
129 Ихэмсэг, эгц суу 2015-01-18 2152
» Тэрбумтнууд шиг “үрцгээе”-1 2015-01-22 2151
127 Шүдний өвдөлт намдаах 2015-03-25 2150
126 Нурууны өвдөлтийн үед хийх дасгалууд 2015-02-28 2149
125 Бага, дунд орлоготой иргэд түрээсийн орон сууцанд суух боломжтой болно 2015-04-07 2147
124 Монгол төгрөгийг их хэмжээгээр хуурамчаар хийжээ 2014-09-09 2147
123 Мөсөөр нүүрээ арчлая 2015-03-13 2146
122 Хотын дарга зоригтой шийдвэр гаргалаа УРАА УРААА [1] 2016-07-27 2144
121 Харрисон Форд онгоцны осолд оржээ 2015-03-07 2142
120 Гудамжны зар сурталчилгааны сонирхолтой шийдлүүд 2014-11-12 2141
119 Тогооч хүү Бразил явахаар боллоо 2015-03-24 2139
118 Өвөрмонголд болсон жагсаалыг хүчээр тараажээ 2015-04-08 2139
117 Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ой тохиож байна 2015-02-02 2138
116 Умард Солонгосын эсрэг шинэ хориг тавилаа 2015-01-03 2138
115 Дэлхийн хамгийн “нөлөө бүхий” ээжүүд` 2014-08-31 2136
114 Шинэ жилсэг санаа №54 2014-12-26 2136
113 Хакүхо, Кёкүтэнхо нар рекорд тогтоосоор байна 2014-11-17 2134
112 Италийн эрдэмтэд ДОХ-ын вирусын нуугдмал эсийг илрүүлжээ 2015-03-05 2132
111 Оросын арми дэлхийн хамгийн шилдэг винтовоор зэвсэглэж байна 2015-02-27 2131
110 М.Энхболд: Дундуур бүхнээ дүүргэн, дутуу бүхнийг бүтээж ажиллана 2016-07-05 2130
배너신청
자생병원

배너신청