Бичлэгийн тоо 3,329

Умард Солонгосын эсрэг шинэ хориг тавилаа

9 цаг 2 минутын өмнө

АНУ-ын зүгээс БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүдийг шинээр авсан тухай өрнөдийн хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Хориг арга хэмжээ авах тухай тушаалд Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурсан байна.

Үүгээр Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг авсан хориг арга хэмжээнд энэхүү шинэ хоригууд нэмэгдэн орж байгааг Төрийн департаментаас албан ёсоор зарлалаа.

Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны амь насыг Америкийн тусгай албаны ажилтнууд хороож буйг хошин өнгө аясаар харуулсан "Ярилцлага" хэмээх кино энэхүү шинэ хориг арга хэмжээнд хүчтэй нөлөө үзүүллээ хэмээн ажиглагчид дүгнэж байна.

"Ярилцлага" киног олон нийтэд үзүүлэхийг Умард Солонгосын албаныхан эрс эсэргүүцэж буйг илэрхийлсний дараа Sony компани хакеруудын халдлагад өртсөн юм.

Улмаар кинотеатруудад гаргасан тохиолдолд есдүгээр сарын 11-нийх шиг аймшигт халдлага үйлдэх болно хэмээн заналхийлснээр Америкийн олон кинотеатрууд "Ярилцлага" киног гаргахаас татгалзаад байсан.

Тиймээс технологи, цахим ертөнцийн гигантууд болох Sony болон Google компаниуд хамтран онлайнаар киног гаргаж эхэлсэн. Зарим театрууд ч дэлгэцэндээ гаргаж үзэгчдэд толилуулсан билээ.

Харин АНУ-ын төр засгаас энэ кинотой холбоотой байр сууриа нэлээд олон удаа илэрхийлсэн. Жишээ нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама эхлээд зохисгүй зохиолтой кино байна хэмээн шүүмжилж байсан бол Sony компани хакердуулсны дараа байр сууриа эсрэг талд илэрхийлж эхэлсэн.

Мөн киног үзэгчдэд хүргэж эхэлснийг сайшааж урлагийн аливаа хэлбэрийг улс төртэй хольж ямарваа нэгэн халдлага, үймээн самуун дэгдээхийг санаархах нь байж болшгүй хэрэг хэмээсэн билээ.

Улмаар шинэ он гармагц Sony компанитай холбогдуулан АНУ, Умард Солонгосын харилцаа хурцадсанаар далимдуулж шинэ хориг арга хэмжээнүүд зарлагдах нь хэмээн албан бус эх сурвалжууд мэдээлж байсан нь ийнхүү батлагдаж байна.

Хориг арга хэмжээнд Умард Солонгосын Тагнуулын ерөнхий газар болон бусад тагнуул туршуултай холбоотой эрдэм шинжилгээний байгууллагууд, тус улсад төрөл бүрийн зэвсэг нийлүүлэгч байгууллага, зэвсэг нийлүүлэгч улсын тухайн асуудлыг эрхэлсэн байгууллагууд, уул уурхайн Komid корпораци, худалдааны Tangun trading корпораци, мөн батлан хамгаалахын судалгаа шинжилгээний байгууллагууд болон дээр дурдсан бүх байгууллагуудын дарга, удирдагч нарыг дурдсан байна.

Ийнхүү оны өмнө хоёр орны хурцадмал харилцааг улам хурцдуулсан "Ярилцлага" киноноос үүдэлтэй шуугиан он дамнан үргэлжилж, АНУ-ын Төрийн Департаментаас шинэ хориг арга хэмжээг авахад хүргээд байна.

Н.Төгс

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8428444/113/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
129 Ихэмсэг, эгц суу 2015-01-18 2152
128 Тэрбумтнууд шиг “үрцгээе”-1 2015-01-22 2151
127 Шүдний өвдөлт намдаах 2015-03-25 2150
126 Нурууны өвдөлтийн үед хийх дасгалууд 2015-02-28 2149
125 Бага, дунд орлоготой иргэд түрээсийн орон сууцанд суух боломжтой болно 2015-04-07 2147
124 Монгол төгрөгийг их хэмжээгээр хуурамчаар хийжээ 2014-09-09 2147
123 Мөсөөр нүүрээ арчлая 2015-03-13 2146
122 Хотын дарга зоригтой шийдвэр гаргалаа УРАА УРААА [1] 2016-07-27 2144
121 Харрисон Форд онгоцны осолд оржээ 2015-03-07 2142
120 Гудамжны зар сурталчилгааны сонирхолтой шийдлүүд 2014-11-12 2141
119 Тогооч хүү Бразил явахаар боллоо 2015-03-24 2139
118 Өвөрмонголд болсон жагсаалыг хүчээр тараажээ 2015-04-08 2139
117 Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ой тохиож байна 2015-02-02 2138
» Умард Солонгосын эсрэг шинэ хориг тавилаа 2015-01-03 2138
115 Дэлхийн хамгийн “нөлөө бүхий” ээжүүд` 2014-08-31 2136
114 Шинэ жилсэг санаа №54 2014-12-26 2136
113 Хакүхо, Кёкүтэнхо нар рекорд тогтоосоор байна 2014-11-17 2134
112 Италийн эрдэмтэд ДОХ-ын вирусын нуугдмал эсийг илрүүлжээ 2015-03-05 2132
111 Оросын арми дэлхийн хамгийн шилдэг винтовоор зэвсэглэж байна 2015-02-27 2131
110 М.Энхболд: Дундуур бүхнээ дүүргэн, дутуу бүхнийг бүтээж ажиллана 2016-07-05 2130
배너신청
자생병원

배너신청