Бичлэгийн тоо 3,329

Харцага Ц.Содномдоржид хэлэх үг


Сонгинохайрхан уулын хишиг барилдааныг үзлээ. Гайгүй сайхан барилдаан болох шиг санагдсан даа. Харин улсын арслан Н.Батсуурь, заан Ч.Санжаадамба, улсын начин Т. Баасанхүү нар барилдсангүй.
 
Тэднийг яагаад онцолж үгүйлээд байна вэ гэвэл тэд барилдааныг өөрчилдөг бөхчүүд. Даангүй начин Т.Баасанхүү элдэвтэй барилдаанаараа хэнийг ч шороодуулдаг бөх. Сар шинийн болон саяхан болсон улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаануудад тэр ёстой шуугиулж их шөвөгт үлдэж байсан шүү дээ.
 
Түүнийг амладаг бөх тун цөөрсөн. Ингээд саяын барилдааны манлай бөх, улсын харцага Ц.Содномдоржид үгээ хэлье. Таныг харцага цол нь багадаал байгаа сайн бөх гэж боддог. Үүнтэй олон хүн санал иийлэх байх. Ингэж хэллээ гээд өөрийг чинь онгирч овойхгүй гэдэгт итгэж байгаа шүү. Юуны өмнө бөхийн цагаан зам чинь улам өлзийгөө өгч энэ жилийн наадмаар цолоо ахиулаарай. Улсын баяр наадмын түрүү бөх болоод зогсож байхын ерөөл өргөе.
 
Тэгэхдээ бас захих үг байна аа. Сайн бөх хүнд эрхэмлэж явах хэдэн гол зүйл бий. Өөрийн чинь хувьд барилдааны явцад хааяа элдэв зан гаргачих гээд л байх юм. Хэзээ билээдээ. Ноднин ч юмуу. Нэг барилдаан дээр улсын гарьд Б.Гончигдамбын гарыг хөшиж сануулга авч байсан удаатай. Тэгвэл энэ удаа бас үзэгч бидэнд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн явдал гаргасан юм. Тавын даваанд улсын начин Бо.Батжаргалыг, долоогийн даваанд улсын начин Ч. Баянмөнх нарыг дээр өргөж хаяхдаа дэндүү омог гаргалаа шүү дээ. Баяр чадлаар ааглах нэг өөр боловч өрсөлдөгч бөхөө хайрлах бодол бас байх учиртай.
 
Гэтэл өөрийн чинь тэр шидэлт “Гарьд магнай” киноны цагаан Жигмэдийн барилдааныг л санагдуулсан шүү. Үзэгчид бид ингэж ярилцаж байлаа. Бас үзүүр, түрүүнд үлдчихээд шударга барилдахгүй арга саам хийж нэг хэсэг таахалзах дүр үзүүлэв. Тэр дүр чинь үзэгчдэд бас таалагдаагүй. Барьц сонгохыг хүлээсэн бөхийг бөх сонирхогчид огт таашаадаггүй л дээ. Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш ухаардаггүй гэдгийг урьтал болгож харцага танд үүнийг л хэлэх гэсэн юм.
 
А.Хангай
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9048403/aa3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
149 БНСУ-ын ILWOO сангийн тэтгэлэгээр бакалавр магистрантурт суралцуулна 2016-04-06 4173
148 Наоми Кэмпбелл дурсамжийн номоо өөрийнхөө хөхний хэлбэрээр хийжээ 2016-04-06 4448
147 Анжелина Жолигийн биеийн байдал хүндэрч эмнэлэгт хүргэгджээ 2016-04-06 4663
146 Р.Уэстбрүүк алдарт М.Жонсоны амжилтыг эвдэх үү 2016-04-07 4507
145 Ажилд авах ярилцлагын хамгийн хачирхалтай асуултууд 2016-04-07 4009
144 Далимдуулагч нарын эгзэгтэй агшнууд 2016-04-07 4171
143 Хятад бүсгүйн Англи дахь тансаглал 2016-04-08 4595
142 Оюун ухааныг бага багаар устгадаг зүйлс 2016-04-08 4362
141 Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 2016-04-08 4078
140 "Алтан мужийн Дайчид" Чикаго Буллсын амжилттай зэрэгцлээ 2016-04-11 4321
139 Ди Каприо шинэ хайраа оллоо 2016-04-11 4638
138 “Эрхээ хамгаалъя” гэх судалгааг сургуулийн сурагчдад тарааж, бөглүүлээгүй гэв 2016-04-11 4062
» Харцага Ц.Содномдоржид хэлэх үг 2016-04-12 3694
136 Н.Төгсцогт эх орондоо ирлээ 2016-04-12 3925
135 Коби, Ж.Харден нарын хэн нь Хьюстонг плей-оффд шалгаруулах вэ? 2016-04-12 3637
134 Иргэд хэмжилтийн компанид мөнгө төлж хохирсоор байх уу 2016-04-13 3473
133 МоАХ Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарыг огцрохыг шаарджээ 2016-04-13 3702
132 Энэ хавар, зуны нарны шилний трэнд загвар 2016-04-13 4002
131 ОХУ-ын нисэх онгоцууд АНУ-ын хөлөг онгоцтой ойр зайд нисэн өнгөрчээ 2016-04-14 3958
130 Жастин Бибер багалзуурдуулав 2016-04-14 4281
배너신청
자생병원

배너신청