Бичлэгийн тоо 3,329

Эмэгтэй хүн дунджаар 8-10 цаг унтах хэрэгтэй


Oйрд бөх нойрсож чадахгүй байна уу? Орондоо эрт орсон ч эргэж хөрвөөгөөд, тохьтой унтаж чадахгүй байсаар үүр цайлгаж байгаа юм биш биз. Тийм бол танд доорх муу зуршлуудаас байгаа эсэхийг шалгаарай. Шөнөдөө шар шувуу, өглөөдөө болжмор болох “Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно” гэсэн ардын маань үг бий нь бий. Гэвч энэ үгийг бүсгүйчүүд бид бодит амьдралдаа мөрдлөг болгох гэж туйлшраад гоо үзэсгэлэн, эрүүл мэндээрээ хохирохоос цаашгүй шүү.

 

Эмэгтэй хүн өдөрт наад зах нь 8-10 цаг унтаж байж маргаашийнхаа энерги, эрч хүчийг бүх эд эсэндээ нөхөж авдаг. Сэтгэлзүйчид хүмүүсийг ажиллах, амрах цагийн хуваариас нь шалтгаалан “шөнийн шар шувуу”, “эртэч болжмор” хэмээн ангилдаг. Хэдий уншигч танд ажлын ааг амтагдсан ч энэ хоёр “жигүүртэн”-ий шинжийг хоёуланг нь зэрэг агуулах гэж өөрийгөө ядаргаанд бүү оруулаарай. Унтахын өмнө орондоо заавал ном унших Энэ бол өнөөгийн эмэгтэйчүүдэд төдийгүй эрчүүдэд түгээмэл дэлгэрсэн зуршил билээ. Энэ нь алсдаа таны бие махбодийг номын хэдэн бүлэг дуусгахаас нааш унтаж чаддаггүй зуршилд сургах муу талтай. Тиймээс орой унтахын өмнө өөрийн нойрыг хүргэх төдийд л уншиж суугаарай. Үгүй бол “шөнийн 11 цаг бол уншлагын цаг юм” гэсэн тохиргоо таны биед суурилчихна.

 

Шөнийн цагаар интернетээр хэсэх Компьютерийн тань дэлгэцний гэрэл унтaхад бэлтгэгдээд байсан тархийг тань бүүр сэргээж орхидог. Ялангуяа сүүлийн үеийн охид бүсгүйчүүд маань нэг интернетэд суухаараа гарахаа ор тас шахуу мартаж орхидог. Өдөр ирэх тусам цахим хуудсанд төрөл бүрийн сонирхолтой мэдээллүүд дүүрээд байгаа болохоор салахын аргагүй амттай санагдах нь мэдээж. Гэвч оройн 7 цагаас хойш хоол идэлгүй дэглэм барьдаг шигээ, шөнө электрон ертөнцөөс өөрийгөө тусгаарлаж тархиа амраагаарай.  Орныхоо дэргэд тод гэрэлтэй сэрүүлэг байрлуулах Тод гэрэл таныг харанхуйд унтахаар нүдээ аньсан ч зовхинд нөлөөлж, унтуулдаггүй талтай. Тиймээс унтлагынхаа өрөөг аль болох харанхуй, тайван, элдэв хурц өнгөгүй, намуухан байлгаарай. Харин бүдэг ногоон фосфор хүний тархийг улам амрааж, нойр хүргэдэг гэнэ шүү.

 

Унтахын тулд хэтэрхий хичээх “Би унтмаар байна. Унтаад өг л дөө” гэсэн бодлоор дүүрэн орондоо орсон хүн хэзээ ч хэвтсэн даруйдаа гүн нойронд автана гэж үгүй. Мөн унтахынхаа өмнө амьдралын хүнд хэцүү асуудлыг тунгаан боддог зуршлаа хаягтун. Шөнийн цагаар хүний тархи унтахад зориулагдсан байдаг учир аливаа асуудалд зөв гарцыг олоход тийм ч тохиромжтой цаг биш юм. Тиймээс бүгдийг мартаад, оюун санаагаа цэвэрлэвэл өглөө нь жаргалтай нь аргагүй сэрэх болно гэдгийг санаарай.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8503246/493/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort

Битүүлэх ёсон

  • 2015-02-17
  • Уншсан 2172

Балбын газар хөдлөлт: Эверест сууж эхэлжээ

  • 2015-05-04
  • Уншсан 2170

Дэлхийн аваргын мэргэн буудагч Клозег дуурайх гэж байгаад нас баржээ

  • 2014-10-26
  • Уншсан 2167

Өмнөд Солонгост оюутнуудын визний хяналтыг чангатгана

  • 2015-04-09
  • Уншсан 2167

Хакухо Японы оны шилдэг тамирчны шалгаруулалтад аман хүзүүдэв

  • 2015-01-04
  • Уншсан 2167

Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ

  • 2016-07-28
  • Уншсан 2165

Төрөх эмнэлэгт солигдсон охиноо 10 жилийн дараа олжээ

  • 2015-02-15
  • Уншсан 2165

Хойд солонгосчууд наран дээр очжээ

  • 2014-11-07
  • Уншсан 2165

Оюутнууд 70 мянгаасаа татгалзаж ээжүүдэд боломж олголоо

  • 2015-01-08
  • Уншсан 2165

Дэлхийд ховорхон үлдсэн 10 үндэстэн (зураг)

  • 2015-03-13
  • Уншсан 2162

Америкийн хамгийн утгагүй хуулиуд

  • 2015-07-13
  • Уншсан 2162

Нэг жил комд байсан залууг мөнгө сэрээв

  • 2015-01-13
  • Уншсан 2159

Хүнтэй төстэй сармагчныг үржүүлнэ

  • 2014-09-14
  • Уншсан 2158

Азийн наадмын аварга Д.Отгондалай: Сэтгэлзүйн дарамт асар их байлаа, гэхдээ давж, аварга болсондоо баяртай байна

  • 2014-10-04
  • Уншсан 2158

Эмэгтэй хүн дунджаар 8-10 цаг унтах хэрэгтэй

  • 2015-03-09
  • Уншсан 2157

Химийн зэвсгээр байлдаж эхэлжээ

  • 2015-03-13
  • Уншсан 2157

Гоо сайхны төлөөх аймшигтай золиос

  • 2015-02-28
  • Уншсан 2156

Мохаммед Алигийн хүү өв хөрөнгөнөөс болж гэр бүлээ орхижээ

  • 2016-07-27
  • Уншсан 2154

Гэрийн аргаар хүүхдийн дархлааг сайжруулах

  • 2015-01-08
  • Уншсан 2153

69 дэх их аварга Хакүхо сүмогийн дээд амжилт тогтоов

  • 2015-01-24
  • Уншсан 2152
배너신청
자생병원

배너신청