Бичлэгийн тоо 3,329


Ийм үйл явдал кинон дээр л гардаг байх даа. 21 жилийн өмнө Францын Канн хотын төрөх эмнэлгийн сувилагчийн буруугаас болж хүүхдүүд нь солигдсон хоёр гэр бүл төрөх газраас 12 сая еврогийн нөхөн төлбөр авахаар нэхэмжилжээ.

Нэгэн эрийн эхнэр уг эмнэлэгт 1994 оны долоодугаар сард төржээ. Охин нь жин багатай гарсан тул инкубаторт хийсэн байна. Энэ явдлаас хойш арван жилийн дараа охин Манонгоо өөртэй нь огт адилгүй гэж үзээд генийн шинжилгээ өгөхөөр шийдсэн байна. ДНК-ийн шинжилгээгээр үнэхээр түүний охин биш болохыг тогтоосон байна. Тэр ч бүү хэл түүний эхнэр ч охины ээж биш болохыг тогтоожээ.

Эцэг, эх энэ үед л төрөх эмнэлэгт охин нь солигдсон байж болох тухай таамаглажээ. Тэд сайн сурсны эцэст охинтой нь хамт нэг инкубаторт байсан Мелани гэгч охиныг хайж эхэлжээ. Тухайн үед нэг инкубаторт 2 охин, нэг хүү хамт байдаг байж.

Эцэг эх хоёр нь бүтэн 10 жил хайсны эцэст төрсөн охиноо олсон байна. Солигдсон хоёр охины гэр бүл төрөх эмнэлгийг шүүхэд өгч 12 сая еврогийн нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх тэдний нэхэмлэлтэй хэргийг шүүн хэлэлцээд нэхэмжилсэн 12 сая еврог нь зургаа дахин бууралсантай тэнцэх 1.88 сая еврог тус төрөх эмнэлгээс гаргуулахаар болжээ. Энэ мөнгөний арай илүү хэсгийг Меланийн гэр бүлд олгохоор болжээ. Энэ нь тэдний гэр бүл аав, ээж, ах эгчид олгож бүү нөхөн төлбөр гэнэ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8481218/4cf/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청