Бичлэгийн тоо 3,329

Химийн зэвсгээр байлдаж эхэлжээ

 

Иракийн томоохон хотуудын нэг болох Тикритийг чөлөөлөх тулалдаан ид өрнөж байна. Эвслийн орнуудын агаарын цохилтоор дэмжүүлсэн Иракийн засгийн газрын цэргүүд Тикритийг 75 хувийг хяналтдаа оруулаад байна.

Иракийн армийнхан сөнөөгч, бөмбөгдөгч онгоцуудаар агаараас дэмжүүлэхийн зэрэгцээ байлдааны нисдэг тэрэг, танк, хуягт, артиллерийн буунууд ашиглан тулаанд орж байгаа гэнэ. Мөн хүчний харьцаа ч илт давуу байгаа аж.

Тикрит хотын үлдсэн 25 хувийг хяналтдаа байлгаж эсэргүүцэн хамгаалж байгаа "Исламын улс"-ын дайчид 150-200 орчим гэж үзэж байгаа бол Иракийн армийн Тикритийн ойролцоох цэргүүд бүгд нийлээд 30 мянга орчим гэнэ.

Тикрит хот нь Иракийн удирдагч агсан Саддам Хусейны төрсөн хот гэдгээрээ олонд алдартай бөгөөд ерөнхийлөгчийн эзэмшил, орд эдлэнгүүд оршдог байжээ.

Өнгөрсөн онд Тикрит хот "Исламын улс"-ын бүрэн хяналтад орж эзлэгдсэн бөгөөд одоо л ийнхүү эргүүлэн авч байгаа юм.

Тикрит хотыг "Исламын улс" томоохон түшиц газраа болгосон бөгөөд толгойлогчид нь энд орогнож байгаа хэмээн Ирак, Сирийн тагнуулынхан удаа дараа мэдэгдэж байсан.

Олон улсын шинжээчдийн анхаарлыг татаж байгаа нэг асуудал бол Иракийн армийн зүгээс "Исламын улс"-ын эссрэг химийн зэвсэг ашиглаж эхэлсэн явдал юм.

Өнгөрсөн долоо хоногт Мосул хотын төлөөх тулалдаанд, одоо Тикритийг чөлөөлөх тулалдаанд хлорын хий бүхий байлдааны сум, зэвсэг ашиглаж довтолгоонд орж байгаа аж.

Энэ хлорын хий бүхий энэ зэвсэглэл "Исламын улс"-ын цэргүүдэд ч байгаа нь батлагдсан бөгөөд Ирак болон Сирийн армийн эзлэгдсэн баазуудаас олзолсон олон төрлийн зэвсэглэлүүдийнх нь нэг юм.

Үүний зэрэгцээ Ираны талаас Иракийн армид зэвсэг, хэрэгсэл, сум ханган нийлүүлж эхэлсэн нь засгийн газрын цэргүүдийн сүүлийн үед амжилттай болж буй давшилтад ихээхэн нөлөөлж байгаа юм.

Н.Төгс

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8507649/fae/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
149 Битүүлэх ёсон 2015-02-17 2172
148 Балбын газар хөдлөлт: Эверест сууж эхэлжээ 2015-05-04 2170
147 Дэлхийн аваргын мэргэн буудагч Клозег дуурайх гэж байгаад нас баржээ 2014-10-26 2167
146 Өмнөд Солонгост оюутнуудын визний хяналтыг чангатгана 2015-04-09 2167
145 Хакухо Японы оны шилдэг тамирчны шалгаруулалтад аман хүзүүдэв 2015-01-04 2167
144 Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ 2016-07-28 2165
143 Төрөх эмнэлэгт солигдсон охиноо 10 жилийн дараа олжээ 2015-02-15 2165
142 Хойд солонгосчууд наран дээр очжээ 2014-11-07 2165
141 Оюутнууд 70 мянгаасаа татгалзаж ээжүүдэд боломж олголоо 2015-01-08 2165
140 Дэлхийд ховорхон үлдсэн 10 үндэстэн (зураг) 2015-03-13 2162
139 Америкийн хамгийн утгагүй хуулиуд 2015-07-13 2162
138 Нэг жил комд байсан залууг мөнгө сэрээв 2015-01-13 2159
137 Хүнтэй төстэй сармагчныг үржүүлнэ 2014-09-14 2158
136 Азийн наадмын аварга Д.Отгондалай: Сэтгэлзүйн дарамт асар их байлаа, гэхдээ давж, аварга болсондоо баяртай байна 2014-10-04 2158
135 Эмэгтэй хүн дунджаар 8-10 цаг унтах хэрэгтэй 2015-03-09 2157
» Химийн зэвсгээр байлдаж эхэлжээ 2015-03-13 2157
133 Гоо сайхны төлөөх аймшигтай золиос 2015-02-28 2156
132 Мохаммед Алигийн хүү өв хөрөнгөнөөс болж гэр бүлээ орхижээ 2016-07-27 2154
131 Гэрийн аргаар хүүхдийн дархлааг сайжруулах 2015-01-08 2153
130 69 дэх их аварга Хакүхо сүмогийн дээд амжилт тогтоов 2015-01-24 2152
배너신청
자생병원

배너신청