Бичлэгийн тоо 3,329

Эмэгтэй хүн дунджаар 8-10 цаг унтах хэрэгтэй


Oйрд бөх нойрсож чадахгүй байна уу? Орондоо эрт орсон ч эргэж хөрвөөгөөд, тохьтой унтаж чадахгүй байсаар үүр цайлгаж байгаа юм биш биз. Тийм бол танд доорх муу зуршлуудаас байгаа эсэхийг шалгаарай. Шөнөдөө шар шувуу, өглөөдөө болжмор болох “Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно” гэсэн ардын маань үг бий нь бий. Гэвч энэ үгийг бүсгүйчүүд бид бодит амьдралдаа мөрдлөг болгох гэж туйлшраад гоо үзэсгэлэн, эрүүл мэндээрээ хохирохоос цаашгүй шүү.

 

Эмэгтэй хүн өдөрт наад зах нь 8-10 цаг унтаж байж маргаашийнхаа энерги, эрч хүчийг бүх эд эсэндээ нөхөж авдаг. Сэтгэлзүйчид хүмүүсийг ажиллах, амрах цагийн хуваариас нь шалтгаалан “шөнийн шар шувуу”, “эртэч болжмор” хэмээн ангилдаг. Хэдий уншигч танд ажлын ааг амтагдсан ч энэ хоёр “жигүүртэн”-ий шинжийг хоёуланг нь зэрэг агуулах гэж өөрийгөө ядаргаанд бүү оруулаарай. Унтахын өмнө орондоо заавал ном унших Энэ бол өнөөгийн эмэгтэйчүүдэд төдийгүй эрчүүдэд түгээмэл дэлгэрсэн зуршил билээ. Энэ нь алсдаа таны бие махбодийг номын хэдэн бүлэг дуусгахаас нааш унтаж чаддаггүй зуршилд сургах муу талтай. Тиймээс орой унтахын өмнө өөрийн нойрыг хүргэх төдийд л уншиж суугаарай. Үгүй бол “шөнийн 11 цаг бол уншлагын цаг юм” гэсэн тохиргоо таны биед суурилчихна.

 

Шөнийн цагаар интернетээр хэсэх Компьютерийн тань дэлгэцний гэрэл унтaхад бэлтгэгдээд байсан тархийг тань бүүр сэргээж орхидог. Ялангуяа сүүлийн үеийн охид бүсгүйчүүд маань нэг интернетэд суухаараа гарахаа ор тас шахуу мартаж орхидог. Өдөр ирэх тусам цахим хуудсанд төрөл бүрийн сонирхолтой мэдээллүүд дүүрээд байгаа болохоор салахын аргагүй амттай санагдах нь мэдээж. Гэвч оройн 7 цагаас хойш хоол идэлгүй дэглэм барьдаг шигээ, шөнө электрон ертөнцөөс өөрийгөө тусгаарлаж тархиа амраагаарай.  Орныхоо дэргэд тод гэрэлтэй сэрүүлэг байрлуулах Тод гэрэл таныг харанхуйд унтахаар нүдээ аньсан ч зовхинд нөлөөлж, унтуулдаггүй талтай. Тиймээс унтлагынхаа өрөөг аль болох харанхуй, тайван, элдэв хурц өнгөгүй, намуухан байлгаарай. Харин бүдэг ногоон фосфор хүний тархийг улам амрааж, нойр хүргэдэг гэнэ шүү.

 

Унтахын тулд хэтэрхий хичээх “Би унтмаар байна. Унтаад өг л дөө” гэсэн бодлоор дүүрэн орондоо орсон хүн хэзээ ч хэвтсэн даруйдаа гүн нойронд автана гэж үгүй. Мөн унтахынхаа өмнө амьдралын хүнд хэцүү асуудлыг тунгаан боддог зуршлаа хаягтун. Шөнийн цагаар хүний тархи унтахад зориулагдсан байдаг учир аливаа асуудалд зөв гарцыг олоход тийм ч тохиромжтой цаг биш юм. Тиймээс бүгдийг мартаад, оюун санаагаа цэвэрлэвэл өглөө нь жаргалтай нь аргагүй сэрэх болно гэдгийг санаарай.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8503246/769/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
149 Битүүлэх ёсон 2015-02-17 2172
148 Балбын газар хөдлөлт: Эверест сууж эхэлжээ 2015-05-04 2170
147 Дэлхийн аваргын мэргэн буудагч Клозег дуурайх гэж байгаад нас баржээ 2014-10-26 2167
146 Өмнөд Солонгост оюутнуудын визний хяналтыг чангатгана 2015-04-09 2167
145 Хакухо Японы оны шилдэг тамирчны шалгаруулалтад аман хүзүүдэв 2015-01-04 2167
144 Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ 2016-07-28 2165
143 Төрөх эмнэлэгт солигдсон охиноо 10 жилийн дараа олжээ 2015-02-15 2165
142 Хойд солонгосчууд наран дээр очжээ 2014-11-07 2165
141 Оюутнууд 70 мянгаасаа татгалзаж ээжүүдэд боломж олголоо 2015-01-08 2165
140 Дэлхийд ховорхон үлдсэн 10 үндэстэн (зураг) 2015-03-13 2162
139 Америкийн хамгийн утгагүй хуулиуд 2015-07-13 2162
138 Нэг жил комд байсан залууг мөнгө сэрээв 2015-01-13 2159
137 Хүнтэй төстэй сармагчныг үржүүлнэ 2014-09-14 2158
136 Азийн наадмын аварга Д.Отгондалай: Сэтгэлзүйн дарамт асар их байлаа, гэхдээ давж, аварга болсондоо баяртай байна 2014-10-04 2158
» Эмэгтэй хүн дунджаар 8-10 цаг унтах хэрэгтэй 2015-03-09 2157
134 Химийн зэвсгээр байлдаж эхэлжээ 2015-03-13 2157
133 Гоо сайхны төлөөх аймшигтай золиос 2015-02-28 2156
132 Мохаммед Алигийн хүү өв хөрөнгөнөөс болж гэр бүлээ орхижээ 2016-07-27 2154
131 Гэрийн аргаар хүүхдийн дархлааг сайжруулах 2015-01-08 2153
130 69 дэх их аварга Хакүхо сүмогийн дээд амжилт тогтоов 2015-01-24 2152
배너신청
자생병원

배너신청