Бичлэгийн тоо 3,329

Гоо сайхны төлөөх аймшигтай золиос

“Гоо сайханд золиос хэрэгтэй” гэсэн үг байдаг ч энэ түүхийг мэдэх хүн төдийлөн байдаггүй болов уу. Эрт дээр үеэс эхлэн эмэгтэйчүүд гоо сайхны стандартад нийцэж амьдрахын тулд жинхэнэ там гэгчийг мэдэрдэг байжээ. Өөрсдийн эрхтэнг хэлбэрт оруулж, архаг өвчтэй болж байсан бөгөөд хамгийн аймшигтай нь амиа алдах нь ч бий. Ингээд төгс төгөлдөр харагдахын тулд, хэрхэн өөрсдийгөө золиослодог байсан тухай сонирхоцгооё.

1. Нүцгэн моод, 18-р зуун Европ

18-р зууны хоёрдугаар хагаст бүсгүйчүүд маш нимгэн цамц өмсөж өөрийн биеийн дээд хэсгийг ил гаргадаг байсан байна. Тэд ямар ч ичих зүйлгүйгээр нойтон нимгэн цамцтай гарч явдаг байсан бөгөөд сэрүүхэн өдөр гарч даарснаар уушигны архаг үрэвсэл болон сүрьеэ өвчин тусаж байжээ. 200 жилийн өмнө бол эдгээр өвчнийг эмчлэх боломжгүй байсан байна. 1802 онд «Journal de mode» сэтгүүл бүсгүйчүүдэд хандан анхааруулга өгч байсан бөгөөд оршуулгын газар хичнээн олон эмэгтэйчүүд энэ моодны золиос ирж байсныг дурдсан байдаг. 




2. “Бадамлянхуа цэцэг” хэлбэрт хөл, Хятад

Зарим орнуудын гоо сайхны золиостой харьцуулахад, биеийн хэсгүүдийг хүчээр өөрчлөх, хэлбэрт оруулах нь хамгийн хэцүү сорил байсан байна. Жишээлбэл: Хятад улсад жижигхэн тавхайг сайхан хэмээн үздэг байсан бөгөөд зориудаар бариу гутал өмсөж хөлөө “бадамлянхуа” мэт хэлбэртэй болгодог байжээ. 



 

4 настайгаас нь эхлэн охидын хөлийг боодог байсан бөгөөд 4 хуруу нь хоорондоо нийлж, ойролцоогоор 7-10 см-ийн урттай болдог байжээ. Хөлнөөс их хэмжээний цус гарч, өмхийрч, яснууд нь хугарч, хумс нь арьсанд нь шигдэж ихээхэн зовиуртай байдаг байсан байна. Ихэнхидээ баян айлын охид энэ зовлонг амсдаг байсан бөгөөд энэ язгууртны бэлгэдэл, амжилттай нөхөрт гарахын бэлгэ тэмдэг болж байжээ. Мөн нөхөр нь хэзээ ч эхнэрийнхээ хөлийг харж байгаагүй бөгөөд эхнэр нь унтахдаа хүртэл гуталтайгаа унтдаг байсан байна. 




3. Kayan омгийнхны урт хүзүүт эмэгтэйчүүд

Kayan омгийнхны хувьд хун шувуу мэт урт хүзүүтэй эмэгтэйг үзэсгэлэнтэй гэж үздэг байжээ. Мэдээж урт хүзүү байгалиас заяахгүй. Тиймээс бүсгүйчүүд 5 настайгаасаа эхлэн хүзүүн дээрээ анхны зургаан гуулин цагирагаа зүүж эхэлдэг бөгөөд нөхөрт гартлаа цагирагныхаа тоог нэмэгдүүлэн зүүсээр л байдаг байна. 



  

Хүзүүн дээр зүүж буй цагирагны хэмжээ заримдаа 9 кг хүрэх нь ч бий. Хэдий чинээ урт хүзүүтэй байна төдий чинээ амжилттай гэрлэх болно гэж үздэг байсан байна. Харин нөхөр нь үнэнч биш байдлыг нь шийтгэхийг хүсвэл цагирагнаас нь нэг нэгээр нь тайлдаг байжээ. 




4. Айну үндэстний инээмсэглэл

Айну үндэстний эмэгтэйчүүд хутгаар инээмсэглэл хэлбэрийн аймшигтай зүсэлийг хийдэг байсан бөгөөд шархаа үнсээр арчдаг байжээ. Энэ арга замаар тэд гэр бүлийн аз жаргалыг олох болно гэж үзэж байсан байна. 




  Айну үндэстэн эмэгтэйн өвөрмөц инээмсэглэл 



5. Apatanis омгийнхны уламжлалт шивээс

Apatanis омгийнхны бүсгүйчүүд харин өөрийнхөө гоо үзэсгэлэнг үл хайхран аймшигт шивээсүүдийг хийдэг байсан байна. Тэд хамар болон чихэндээ өргөн төмөр хийж, нүүрэн дээрээ төрөл бүрийн шивээсийг хийдэг байжээ. Гэхдээ бусад омгийн хүмүүстэй гэрлэх магадлал байдаггүй байсан байна. 




Ийнхүү шивээс хийж байгаа нь зөвхөн өөрийн омгийн хүмүүстэй насан туршид амьдарна гэсэн санааг илэрхийлж байжээ. 



6. Яо үндэстний урт үст эмэгтэйчүүд

Хятадын Хуанло тосгоны эмэгтэйчүүд урт үсээрээ дэлхийд алдартай бөгөөд тэдний үсний урт 2 метр орчим хүрдэг байна. Бүсгүйчүүд үсээ жилд ганцхан удаа буюу 16 насандаа тайрдаг аж. Олон жилийн турш ургуулсан үсийг нь нөхөр нь зөвхөн хуримынх нь өдөр л харах эрхтэй байжээ. Хэрвээ санаандгүй байдлаар алчууран дороос унасан үсийг эрэгтэй хүн харвал тухайн эмэгтэйтэй гэрлэх ёстой гэнэ. 




Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8493120/656/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
149 Битүүлэх ёсон 2015-02-17 2172
148 Балбын газар хөдлөлт: Эверест сууж эхэлжээ 2015-05-04 2170
147 Дэлхийн аваргын мэргэн буудагч Клозег дуурайх гэж байгаад нас баржээ 2014-10-26 2167
146 Өмнөд Солонгост оюутнуудын визний хяналтыг чангатгана 2015-04-09 2167
145 Хакухо Японы оны шилдэг тамирчны шалгаруулалтад аман хүзүүдэв 2015-01-04 2167
144 Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ 2016-07-28 2165
143 Төрөх эмнэлэгт солигдсон охиноо 10 жилийн дараа олжээ 2015-02-15 2165
142 Хойд солонгосчууд наран дээр очжээ 2014-11-07 2165
141 Оюутнууд 70 мянгаасаа татгалзаж ээжүүдэд боломж олголоо 2015-01-08 2165
140 Дэлхийд ховорхон үлдсэн 10 үндэстэн (зураг) 2015-03-13 2162
139 Америкийн хамгийн утгагүй хуулиуд 2015-07-13 2162
138 Нэг жил комд байсан залууг мөнгө сэрээв 2015-01-13 2159
137 Хүнтэй төстэй сармагчныг үржүүлнэ 2014-09-14 2158
136 Азийн наадмын аварга Д.Отгондалай: Сэтгэлзүйн дарамт асар их байлаа, гэхдээ давж, аварга болсондоо баяртай байна 2014-10-04 2158
135 Эмэгтэй хүн дунджаар 8-10 цаг унтах хэрэгтэй 2015-03-09 2157
134 Химийн зэвсгээр байлдаж эхэлжээ 2015-03-13 2157
» Гоо сайхны төлөөх аймшигтай золиос 2015-02-28 2156
132 Мохаммед Алигийн хүү өв хөрөнгөнөөс болж гэр бүлээ орхижээ 2016-07-27 2154
131 Гэрийн аргаар хүүхдийн дархлааг сайжруулах 2015-01-08 2153
130 69 дэх их аварга Хакүхо сүмогийн дээд амжилт тогтоов 2015-01-24 2152
배너신청
자생병원

배너신청